Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl

Ээжээ Би Таньдаа Хайртай

2009 оны 3 сарын 06, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(16 үнэлгээтэй)
Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон

Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ

Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.

Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.

Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл
Нас насны намарт Мартагдана гэж үгүй... 

Ээжээ гэж би хэлд орсон

Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа

Энэрэл хайрын учиг
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон

Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоёсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа

Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.

Эргэх хорвоогийн жамаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа

Ээжээ ээжээ хэмээх
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн

Ээжээ Би Таньдаа Хайртай
Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай


...Тэр нэгэн зун, пионерийн зусланд явахаар  машиндаа суух гэж байхад, ээж минь та ажлаа орхиод өрөвгөр жаахан үрээ гаргаж өгөхөөр ирээд зогсож байхыг хараад "Энэ ээж юундаа ирдэг байнаа гэж дотроо ундууцан, та хурдан яваа" гэж хэлж билээ би. Цэцэг шиг хөөрхөн охидын хажууд сайхан харагдах гэж мунхарсан нь тэр байхдаа.
Ээжээ голсон тэнэгхэн үр нь энэ удаа уучлал гуйхсан.

Монгол хэмээх ургаа өндөр модны үндэсийг услан тэтгэгч, цэцэг навчийг нь ургуулан нахиалуулагч Миний Монголын Ээжүүд бүхэндээ гэгээн жаргалан бүхнийг дамжуулаарай.


Хорвоод ганцхан ээждээ

Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ

 

Миний сайхан ээж (Сүүний үнэр)

Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

 

Эхийн тухай дуу (Мөнхийн ус) 

Үг. Төрийн соёрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн
Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санан
Өрөвдөж явлуу ээжийгээ

Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ

Ганганах шувууд буцахын цагт
Ээж минь намайгаа дурсаад
Гадны хүнээс сурагласаар
Хүүгээн хүлээж суугаа даа

 

Намайг гэсэн ээжий

Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх
Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү

Өвлийн хүйтэн цагаар
Жавар хаасан ээжий
Үүр шөнийн заагаар
Нойроо хагасалсан ээжий

Хариг хаврын цагаар
Хайраа харамлаагүй ээж
Халуун хүйтний алинд чиг
Халширч халгаагүй ээжий

Зуны халуун нарнаар
Зулай норгосон ээжий
Цурам хийлгүй бүлээрэхэд
Цугтаа өвдсөн ээжий

Намрын сэрүүн цагаар
Нар шиг ээсэн ээжий
Намайг өсгөх гэхдээ
Насаа зориулсан ээжий

 

Үртэй хүн жаргалтай

Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт
Ая. Л.Батаа
Баян Монгол чуулга
Эстрадын дуучин Л.Оюунчимэг

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт нь залрах
Туяа татсан наран юмаа хө

Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Эрх дураараар торнин бойжих
Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь
Эрдмийн гэгээн оргилд зорих
Эрдэнийн гэрэлт одон юмаа хө

Эрхэм сургаалаа хайрлан суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Торомгор харцаараа тольдон байгаа
Төгрөг нүдэн хөөрхөн үр минь
Төвшин жаргалаа угтан золгох
Тодоос тодхон цолмон юмаа хө

Элбэрэл баян амьдралд умбасан
Эх хүний жаргал байнаа хө

 

Сүүн цагаан сэтгэл

Үг. П. Минжирмаа
Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж
Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч

Наран мандмал уудам нутагтаа
Настай ижий минь жарган байгаа
Намайгаа явсан алсын нутгийнханд
Найртай сайхныг ерөөж суугаа

Саран гиймэл саруулхан нутагтаа
Сайхан ижий минь жарган байгаа
Сааль сүүнийхээ өнгөн дээжийг
Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ

Хөхрөн униартах хөдөө нутагтаа
Хүлгийн жолоо залнаа ээжээ
Хаврын шувуудын ирэх түрүүчээр
Хайртай хүү чинь ээжээ зориноо


Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь)

Үг. Хасагбатын Хуушаан
Ая. Д.Пунцагбал

Хөөрхөн борлог мориороо
Хөндийгөө туулах сайхан сан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан сан

Ганган борлог мориороо
Газраа туулах сайхан сан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхан сан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэлдэнээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж наддаа олдохгүй
 

www.bayanmongol.com

Шинэчлэгдсэн огноо: 2009 оны 3 сарын 06, Баасан гараг
Уншсан: 8912 удаа

Нийт сэтгэгдэл (11)

1. eejee bi tanidaa hairtai
ok bainga shine saihniig bichij bai bid nar chine helehees naash meddeggui humuus
Бичсэн: gangaa | 2009 оны 3 сарын 7 | IP: 211.198.90.xx
2. bayarlalaa
saihan shuleg, duunii uguud oruulsand ih bayarlalaa. BUH MONGOL EMEGTEICHUDDEE BAYRIIN MEND HURGIE.
Бичсэн: ODMAA | 2009 оны 3 сарын 7 | IP: 91.123.67.xxx
3. thanks
Setgeliin dulaah ugtei mendchilgee bolon saihan duu,chulguudiig EEj buhend zoriulsand bayarlalaa. Zuun zuunaar damjin, ahadsan baimaar ariuhan hairaar bidniigee jargaadag egelhen bas tsemtsgerhen EEJUUDDEE hussen buhen tani saihnaar byalhaj huuhed bur tani hairaar baylhaj baihin buyantai eruulig devshuulie!From USA
Бичсэн: nana | 2009 оны 3 сарын 7 | IP: 99.21.169.xxx
4. bi eejdee khairtai
:D khairt eej tanidaa okhin chin mash ikh khairtai
Бичсэн: Doogi | 2009 оны 8 сарын 24 | IP: 202.72.246.xxx
5. eejiigee hairlaj yavaarai
eejdee bi hairtai eejdee hairgui hun gej baidaggui baih humuusee eejiigee amid seruun baihad hairlaj bayarluulj yavaaraai daraa ni haramsaad barahgui, eej gedeg hun gants udaa l oldono .HUMUUSEE IREEDUI EH BOLOH OHIDOO HAIRLIE,EMEGTEICHUUDEE HAIRLAJ HUNDELJ YAVAE ,EEJDEE HAIRTAI GEDEG UGIIG HICHNEEN MYNGA DAHIN HELSEN CH ACHIIG NI BID HARIULJ CHADAHGUI YUMDAA GEJ SANAA ALDAN BICHIJ SUUNDAA.
Бичсэн: sodem97 | 2009 оны 10 сарын 3 | IP: 76.193.216.xx
6. xamgaas xaiptai eejdee
Tanxil balchir nasny mini xair enerel.tancag dylaan geriin mini gerel gegee~ Eejiigee sanan sanagalzan xunii nutagt namryn boroond shivnen xelex unchin setgeleeree eejiigee dyydnam. Eej ee! Xairtai shuu.Tandaa xairtai.Enekhuu bulang olj orcondoo cetgeliin gun bayar bayasgalang setgeldee shingeenem.Ta buxendee ineed bayar xuur eruul enx,niiguusliin apiyn saixan buxniig XYCIE!
Бичсэн: erdenetuya | 2009 оны 10 сарын 3 | IP: 149.254.49.xx
7. bi eejdee mash ih hairtai
bi joohon ohin jegsen shuleg unshih mash ih durtai yalan guyaa end bichsen shuleg duu bur minii zurhiig dogdluulj nulimsiig mun mash ih ursuullaa bi eejiinheen toloo yuugaach orch chadana bi eejdee ene horvoogoos iluu hairtai





Бичсэн: colongoo | 2010 оны 10 сарын 15 | IP: 82.228.194.xxx
8. eejdee
teneghen ohinchn eejdeee mash ih hairtai urgeljl gomdooj bdagdaaa buhimdaj shanaldagch uuchlaarai gedeg ug amnaas mine ogt grahguimdaaa yagaadch yum nz nuhud busad humuusees uuchlalt guij chaddg baij eejeeseel yagad uuchlalat guichih zurh nadad bdgui bnaaaa amidraldaa taniasa negl udaa uuchlarai gej helsen bh ter ued ta bur bayrlaad helehch ugn oldkuu unseedl hoool hiegd guigeed baij bilee odoo taniaasa ahin dahin myngan udaa uuchlalt guimaar baina eejee ohiniigoo tumentee uuchlaarai ohinn taniga gmdosondo mash ih shanalj bain hendch helj chadku gantsaara buhimdhaas uur yuch alga taniig irheer saihn amttai hool hiiged zorigilj bgaad uuchlalt guinaa ohinn ene delhiii der heneesch iluu tanida hairtai mash ih hairtaii shuu eeejeeeee
Бичсэн: ohinn | 2011 оны 6 сарын 2 | IP: 182.160.60.xxx
9. hg
dsffffffffffffffffffffffffffffffffffhhhhhhhhhhhhhhhhhhh
hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh
Бичсэн: nnnn | 2011 оны 6 сарын 2 | IP: 182.160.60.xxx
10. EEJ DEE BI HAIRTAI
EEJ GEDEG ENE HORWOO DEER GANST OLDOG HUUMUUSEE EEJUUDIIG HAIRLI
Бичсэн: BAYARLHAGWA | 2011 оны 12 сарын 24 | IP: 49.156.1.x
11. harmsal
eej min bhad bunhag ohin taniigaa dandaa gomdooj tanii amd baihad helj bsan ug bolgontan odoo l t1 ohin oilgoj bna tiimee ta irehgui ywaad ogohdoo ymar hetsuu ym be irgeed ireech t1 ohindoo.eejiigee amd deer hairlaj ywaarairaa ergej irehgui shuu aimar hetsuu shu ywaad oghooroi.nadshig bitgii hojuu uhaarlaar ymiigshiiderei guij bna ta naraas
Бичсэн: hartsaliin zurh | 2012 оны 6 сарын 11 | IP: 202.179.20.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy