Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"Монгол Мэдлэг" сургууль

Хаяг
5440 W. Fargo ave, Chicago, IL - Illinois, 60077
Утас
(224) 639-8989
Лого
Эрхэм эцэг, эх танд хүүхдээ монгол орчинд, төрөлх хэлээр нь яриулж, үе тэнгийх нь хүүхдүүдтэй нөхөрлүүлж, хүүхдийнхээ чөлөөт цагийг зугаатай, үр дүнтэй өнгөрүүлэх боломж нээгдлээ.

Тус сургууль нь амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд 4-өөс дээш насны хүүхдүүдэд Монгол хэл, уран зохиол, үндэсний зан заншлын хичээл заах ба түүнчлэн сонгон суралцах секц дугуйланд хамруулах юм. Цаашид бид насанд хүрэгчдэд зориулж Англи хэл, компьютер, нийтийн бүжиг зэрэг хичээлүүд явуулах төлөвлөгөөтэй байна.ХэрэвТа багш мэрэглжилтэй, сурган хүмүүжүүлэх салбарт ажиллаж байсан туршлагатай бол бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна.

"Монгол Мэдлэг" cургууль нь "Zarem-Golde ORT Technical Institute"- ийн байранд байрлаж байгаа учир стандарт бүхий хичээлийн орчин, анги танхим, уулзалтын заал, техник тоног төхөөрөмжийг бүрэн хэмжээгээр нь ашиглах бололцоотойгоороо онцлог юм.

Энэхүү гэгээлэг үйл хэргийг амжилттай явуулж, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдээ аялгуут сайхан Монгол хэлээр ярьж, уншиж сургах, тэдэнд Монгол соёл, уламжлал, түүхээ өвлүүлэн үлдээхийн тулд хувь хүн, байгууллага, эцэг эхчүүд Та бүхний туслалцаа дэмжлэгээс гадна сургалтанд хэрэглэх материал, видео/аудио бичлэг, ном, үндэсний хөгжмийн зэмсэг зэрэг хэрэгцээтэй байгаа тул биднийг дэмжиж хандив өргөхийг хүсэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас авна уу.
Газрын зураг
Сэтгэгдэл (1)
.:. бичсэн:Д.Өлзийхутаг .:. 2011-10-06
1 хүнд энэ сэтгэгдэл хэрэг болсон. Нийт үнэлсэн: 1
Амжилт хүсье залуусаа

Хайх

Ангилал

Нийт бизнес

Нийт 20 бизнесийн мэдээлэл 36 ангилалд байна