Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Имэйл Хэвлэх

Арга хэмжээ

БАЯРЫН МИШЭЭЛ - Шинэ жилийн цэнгүүн 

Хэзээ:
2016 оны 12 сарын 24 - 2016 оны 12 сарын 24-нд 19:00 - 00:00 цагаас
Хаана:


Төрөл:
Олон нийтийн арга хэмжээ

Арга хэмжээний дэлгэрэнгүй

BM 2017

Сайн байцгаана уу эрхэм хүндэт монголчуудаа?

Амьдралын түмэн өнгөөр сүлэлдсэн нэгэн он улиран өнгөрч,аз жаргал,амжилт бүтээл,ариун хайр, эв нэгдлээр жигүүрлэсэн нэгэн шинэ он айлчлан ирж байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг түүхийн улбаагаа санаж аливаад сэтгэл зүтгэл,итгэлээр бие биесээ дэмжин, Шинэ ондоо бүтээж бий болгох эвийн их хүчинд Монголчууд та бүхнийгээ уриалан дуудаж Чикаго хот орчмын монголчуудын Шинэ жилийн баяр цэнгүүнээ Баярын мишээлээр дүүрэн хамтдаа тэмдэглэцгээе.

Та бүхнийхээ амьдралын нэгэн баярт мөч торгон агшин болох Шинэ жилийн үдэш "Баярын мишээл" хөтөлбөрийг уран бүтээлчид, зохион байгуулагчид нийлсэн 40 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. "Баярын мишээл " хөтөлбөрөөс та :
-Тайз дэлгэц театрчилсан тоглолт хосолсон хүндэтгэлийн нээлт
- Он солигдох бэлэгдэл Олон зуун амжилт аз жаргалыг далласан Өвгөн аав
- Өнгөрснийг дүгнэж ирээдүйг төлөвлөсөн хоёр оны солбицол
- Өөртөө итгэлтэй үйлсийн биелэл "Лас Вегас руу хосоороо ачлж амрах эрхиын бичиг" Азтанаар шалгарах боломж
- Эвийн эе , дулаан амьсгал ,тансаг орчин
- Баярын зоог,оргилуун дарс
- Лазер шоу DJ-гийн хэмнэлд бүжиж
- Аав ижий ах дүү,найз нөхөддөө илгээх дотно сэтгэлийн мэндчилгээтэй сэтгэл дүүрэн,итгэл өөдрөг шинэ оноо угтах болноо.

Баярын зоог:
7:15-8:15pm Босоо хүлээн авалт:
Appetizer and Cocktail hour
Deep dish pizza,
Asian Ginger Pork Skewers
Champaign
Coffee and Tea

8:30pm " БАЯРЫН МИШЭЭЛ "
шинэ жилийн цэнгүүн нээлт

9:00 pm Dinner :
Main course:Filet Mignon&
Chicken with Seasoned Roasted
Potatoes, Medley& Sauteed
Vegetables
Salad:
House Greens, tomatoes,
cranberries, gorgonzola beans and
almonds ( Raspberry Viniagrette &
Ranch Dressing)
Desert:
Peppermint Sundaes in Chocolate
Waffle Cup
Tea & Coffees
Children's menu ( pizza) will be
available

Open bar : 10:00 рм-1:00ам
Grey goose, Belvedere
Mount Gay Eclipse Rum
Johnny Walker
Hennessy Jack Daniel
Corona, Amstel Light,
Heineken,Miller Lite
Withe and Red wines and
Coktails

Хэзээ : 2016.12.24 ны Бямба гаригт
7:00 - 2:00ам
Хаана: 2950 W Golf rd Rolling Meadows
IL 60008
Үнэ : 110$

Ширээний захиалга : 224-355-7626
312-835-8600

Мөн гэр бүлдээ аз жаргал бэлэглэн ирсэн хүүхдүүдээ асрах харгалзах хүн үгүй бол " Баярын мишээл" - ийн зэргэлдээ өрөөнд 8:00pm -12:00ам цагын хооронд зурагт, тоглоомтой , 2 багштай тусгай өрөөнд хүүхдээ харуулж болно. Хүүхдийн тоо хязгаартай тул та захиалгаа өгөхдөө урьдчилан мэдэгдээрэй. Та хүүхдүүдээ хоёр цаг тутамд шалгаж байна уу.
- Нэг хүүхэд 10$

Та бүхэдээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Дуурсах он жилүүдийн нэгэн хуудас
Дурсамж дүүрэн хуучин оноо үдэж
Аз жаргал амжилтын хуртай
Хаалга тогшсон шинэ онтойгоо
Гэр нэвт гийгүүлсэн
Гэгээ татуулан учиран золгож
Сайхан баярлаарай.

Та бүхнийг хүндэтгэсэн :
"Баярын мишээл "
Шинэ жилийн цэнгүүнийг
зохион байгуулагчид.

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy