Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl
Зурхай - 12 жил
Ерөнхий төрх .:. 12 жил
Хулгана
Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хон...
Үхэр
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог за...
Бар
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хи...
Туулай
Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуу...
Луу
Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд тө...
Могой
Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршл...
Морь
Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сур...
Хонь
Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун т...
Бич
Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалаг...
Тахиа
Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үрг...
Нохой
Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахиса...
Гахай
Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийх...