Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ХОР ЧОЙНЖҮН- АЛТАН ДЭВТРИЙГ ЗОХИОСОН ДУНДГОВИЙН ГҮН УХААНТАН ЗАВА ДАМДИН (1867-1937)

2017 оны 2 сарын 18, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
zavadamdin Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм Соёлын Хүрээлэнгийн захирал, Дундговь аймгийн уугуул, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Шагдарсүрэнгийн Сонинбаяр (1952) гавьжийн дурсамж

Дундговь аймгийн уугуул Зава Дамдин (1867-1937) гавжийн шавь нараас 1980-д оны эхээр амьд сэрүүн байсан уран Гэмпэл, уран Мятав, Гандантэгчэнлин хийдэд шавьлан хурж байсан Гончигдорж гуай нарын зэрэг хүмүүсийн яриа болон Зава Дамдин гавж өөрөө хураангуйлан бичсэн өөрийнх нь товч намтраас үзэхэд XV жарны улаагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд мэндэлсэн нь тодорхой байна.

Түүний төрсөн нутаг ус, Эцэг эхийнх нь тухай тодруулан үзэхэд хуучин Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны засаг ноён Төрболод ноёны үед малчин ард Шагдар, Содномпил нарын хүү болж төрсөн байна. Одоогийн засаг захиргааны хувиараар бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дарцагтын Цагаан хадны бууцанд мэндэлсэн юм байна. Дээр дурдсан ахмад хүмүүсийн дурдатгалаас үзэхэд Зава Дамдингийн ээж Содномпил нь Орлой гурван зээрд хэмээх газраас нүүж ирсэн хүн байсан гэдэг. Энэ нь одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Уулноён сумдын нутаг болох юм. Бага наснаасаа сэргэлэн цовоо байсан бөгөөд анхлан түвд номын үсэг заалгаж Цахиуртын жасад байхаасаа эхлэн Бурхан шүтээн таних зэрэг ер бусын сонин байдал нь хошуу ноён Төрболодын сонорт хүрч этгээд сонин хүү гарсныг дуулаад их эрдэм номтой хүн болох нь гэж ярьж байсан гэдэг. Зава Дамдинд анхны ном эрдэм заасан багш нь тус хошууны Хорины хамба лам гэж алдаршсан Хошуу хамба Лувсанбалдансанжайжав байсан байна. Энэ багшаасаа түвд хэлний зүй болон сургаал ложонгуудыг сайтар заалгасан юм. Хорины хамба лам багшийнхаа захисны дагуу 17 нас сүүдэртэйдээ Их хүрээны олон мэргэдийн орон болох Гүнгаачойлин дацанд шавьлан сууж Буддын гүн ухааны номыг шимтэн суралцсан байна. Их хүрээнд байхдаа олон мэргэдийн охь манлай болсон Шадүв Дандар аграмба, Боржигон Жамц нарын зэрэг мэргэдээр Буддын гүн ухааныг сайтар суралцсан байна.

1904 онд XIII Далай лам Түвдэнжамц Их хүрээнд залран ирэхэд өөрийн номын нөхөр анги Шагдар гуайн хамт бараалхан уулзаж байсны дээр XIII Далай ламыг Заяын хүрээнд саатаж байхад нь зориуд очиж уулзаж байсан байна. Гүнгаачойлин дацанд байхдаа зиндаа ойролцоо Монголын хутагт хувилгаадуудын нэг болох Дарав бандида Агваанчойнжордондүвтой нөхөрлөж Дарав бандидагийн урисны дагуу Мэргэн гүний хошууны гол хийд Рашаантын хүрээнд саатан морилж байхдаа Рашаантын хүрээний хойд захад орших Булган уулан дээрээс Рашаантын хүрээ болон ойр орчмын газар орныг харан шүлэглэн зохиосон "Хүжиг агнян" буюу "Хөхөөн яруу дуун" хэмээх магтаалын шүлгээ шүлэглэн зохиосон байдаг.

Зава Дамдин хүрээний Гүнгаачойлин дацанд ном үзэж байх үеэсээ олон янзын зохиол бүтээлийг түвд хэлээр зохиож байсан байна. Түүний олон зохиолууд дотроос "Хор чойнжүн" хэмээх Монголын түүхийн гол сурвалж бичгийг дурдах хэрэгтэй. Энэ зохиолыг нь анхлан гүллэлж дуртатгасан хүн нь бол Монголын VIII Богд хаан Жэвзүн Дамба хутагт юм. Тэр үе бол 1906 онд Зава Дамдин хүрээнд гавжийн дамжаагаа барчихаад хөдөө орон нутагтаа сууж байсан үе юм. 1918 оны үед Хүрээндээ эрдэм номтой гэгдэж байсан Тойсамлин аймгийн гэвш Дамдингаар Монголын түүхийн гол зохиол болох "Хор чойнжүн" номыг зохиолгуулахаар Богд хааны Улаан зар өвөртөлсөн Богдын ордны Галааням хиа Дайчин бээсийн хошууны Тамгын газар ирж хошууны ноён Мөнх-Очирт хэрэг зоригоо хэлж Зава Дамдин гуайг дуудуулсан байдаг. Богдын захиа даалгаварыг хүлээн авч Монголын түүхийн зохиолоо эхлэн бичиж байтал цаг төрд үймээн гарч хэдэн жил бичиж чадалгүй завсардаж байсан. Дайчин бээсийн хошуунд морилон ирж Сангийн далай хийд дээр сууж байсан Авга хошууны Балдансамбуу дооромбо Зава Дамдинтай танилцан бие биеэндээ ном солилцож номын барилдлага тогтоож байх үедээ: "Та энэ Монголын түүхийн зохиолоо яавчиг зохиож дуусгах хэрэгтэй" гэж хүсэмжлэн айлтгасны дагуу "Хор чойнжүн" зохиолоо 1931 онд бүрэн туурвиж модон бараар хэвлүүлсэн байдаг.Монголын түүхийн гол сурвалж бичиг болох Түвд хэлээр зохиогдсон "Хор чойнжүн" гэж аладаршсан "Алтан дэвтэр" хэмээх зохиол тэргүүтэй Зава Дамдины 17 боть номыг бидний үе хүртэл дамжуулж залгуулсан ач гавьяатан Зава Дамдингийн шавь Жаал Шийрав гуай нь бага наснаасаа Дэлгэрийн Чойрт сууж улмаар Гүнгаачойлин дацанд сууж гавж болсны дараа Хүрээний Жүд дацанд аграмба болсон хүн байв. Тэрээр Зава Дамдинг таалал төгссөнөөс хойш бүрэн зохиолыг нь өөрийнхөө гар дээр хадгалж байгаад Гандан хийдийн лам Гончигдорж гуайд захиж үлдээснийг 1970 онд Энэтхэгээс Гүрүдиваа ринбүчи морилж ирэхэд нь Зава Дамдин гавжийн зохиосон номуудыг өргөснийг Гүрүдиваа ринбүчи Энэтхэгт хэвлүүлсэн байдаг юм. Зава Дамдин гавж нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны их үйлсэд зүтгэж 1921 онд Судар Бичгийн Хүрээлэнд урилгаар орж ажиллаж байсан. ШУХ-д байхдаа Монголын түүх шастир зохиох комисст Онходын Жамьян, Сутай уулын Мишиг, Сэцэн ханы Бат-Очир шадар нарын зэрэг эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллаж байв. Ялангуяа ШУХ-н дарга байсан Цэвээн Жамсранов, Семиков нартай хамтран Дэлүүнболдог зэрэг газраар явж Монголын түүхийг судлан Чингис хааны үйл амьдралыг судлаж байсан байна. Зава Дамдин гавж нь дал гаруй насандаа 1937 онд Хүрээнд таалал төгссөнийг өөрийнх нь гэрээсэлсний дагуубие цогцосыг нь тэмээн тэргэнд ачин нутагт нь Сэрэг чого (Галд өргөх зан үйл) үйлдэж хүндэтгэлтэйгээр оршуулсан юм. 1960-д оны үед ШУА-с академич Ш.Бира Зава Дамдин гавжийн "Хор чойнжүн" зохиолыг судлан тусгай ном болгон хэвлүүлсэн юм. Энэхүү судалгаанд нь Гандан хийдийн лам гэвш Гончигдорж лам нэлээд тус хүрэгснийг дурдууштай юм. Одоо Зава Дамдин гавжийн гүн ухааны зохиол бүтээлийн талаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалсан С.Янжинсүрэнг зүй ёсоор дурдууштай байна.

http://buddha.mn/%D0%B3%D2%AF%D0%BD-%D1%83%D1%85%D0%B0%D0%…/
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 2 сарын 18, Бямба гараг
Уншсан: 1837 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2