Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

МУУХАЙ СОНГУУЛЬ

2017 оны 6 сарын 19, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
election1…Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох 2017 оны “мѳнгѳ үнэртүүлж”, “хагаралдуулсан” энэ сонгууль их муухай санагдаж байнаа. Санаа бодлоо илэрхийлэх гэж оролдох дор тал, талд архиралдан хазах гэж дайрах ноход догшин байна. Яс болон угаадасны оронд ахиухан хаясан мѳнгѳ тэднийг ийн догшруулан салсалзуулж байна. Тэд мѳнгѳний мансуурам үнэрт ѳѳрийн дотно хайртай эздээ ч хазаж тасчихаас ч буцахгүй болжээ, аймшигтай. Улс орон даяараа “манай тал”, “дайсны тал” хэмээн хуваагдаж, “Чи хэний тѳлѳѳ санал ѳгѳх гэж байна?” хэмээн дарамталж, ѳѳрийн санаанд нийцээгүй хэнийг ч болов “урвагч дайсан” гэж нэрлэн үзэн ядацгааж байна. Ѳѳрт нь чулуудсан ѳчүүхэн мѳнгѳний тѳлѳѳ ѳнѳѳдѳр хэнийг ч хамаагүй хүдалдаж, ѳѳдрѳг маргаашийн тухай огт тѳсѳѳлѳхгүйгээр талцан хэрэлдэж буй. Хэн биднийг ийм арчаагүй “мал”, “адгуус” болгон хүвиргаа вэ? Хэн биднийг ийм харалган сохор болгоо вэ?

Энэ сонгуулийн сурталчилгаанаас эруул саруул сэтгэлгээ, ирээдүйгээ харсан гарц, уучлал хийгээд ухаарал, алдаа онооны эргэцүүлэл, алсыг харсан хѳгжлийн бодлого огтоос мэдрэгдсэнгүй. Зүгээр л хулгай луйвраа зѳвтгѳсѳн худал тайлбар, хоосон амлалт, бие биенээ харлуулсан гүтгэлэгт эвлүүлэг, ѳѳрийгѳѳ дѳвийлгэн магтсан зусардалт, хар санаа, ѳс хонзон, үзэн ядалт , худалдагдсан үнэн, хууран мэхлэлт хамаг муу муухай бүхэн ѳмхий ханхлуулж байна, тэвчихийн аргагүй. Ард олон үнэний сүүдэрт нуугдсан худал хуурмагийн харанхуй манан дунд тѳѳрч байна. Үнэнийг мэдэх эрхэм эрхээ худалдагдсан хэвлэл мэдээллийн зусардалт дор алдаж байна. Амнаас ам дамжсан цуу яриан дор сонголтоо хийх гэж будилж байна. Тэгээд л талцан маргалдаж “гэнээ” гэдэг тѳгсгѳлтэй ам дамжсан яриан дор алдагдсан итгэлээ сэтгэлдээ хайн бэдэрч байна. Худал хуурмагийн манан дундаас сэтгэлдээ тѳсѳѳлѳгдѳх үнэнийг хайн бэдрэх авч олдох нь үгүй л байна. Бид яагаад ийм арчаагүй болоо вэ?

MAХН ын дарга Н.Энхбаярын эхлүүлсэн албан тушаалын үнэ хаялцах арилжаа АН, МАН аар дамжин ѳдгѳѳгийн “60 тэрбум”- ын дуулианыг үүсгэсэн. “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр бүгдээрээ дуу алдан хашгирцгаав. Баригдсан нь МАН болохоос МАХН, АН бүгдээрээ л энэ аргыг жишиг болгоцгоосон, үгүй гэж үү? Улстѳр дэх бүх томилгоонуудаа эргээд нэг хар даа. Сонгуульд хyдал амлалт ѳгч ялалт байгуулсан атлаа түүнийгээ биелүүлдэггүй, улстѳрийн албан тушаалыг “бизнес” хэмээн тооцдог, сонгогчдод их хэмжээний мѳнгѳ тараан байж, луйврын аргаар Тѳрийн эрх мэдлийг авч байсных нь тѳлѳѳ, одоо ч ингэж авах гэж байгаагийнх нь тѳлѳѳ МАХН, МАН, АН ыг татан буулгах цаг нь болсон. Шинэ залуу үеийнхэнд боломж олгож, “ѳтѳлсѳн партизан”ууд улстѳрд зайгаа тавьж ѳгѳх цаг нь болжээ. Шинэ нийгмийг хуучин сэтгэхүй, хуучин аргаар байгуулж болдоггүйг бид ухаарах цаг нь иржээ. Намуудын гишүүнчлэлийг арилгаагүй цагт эхнэр нѳхрүүд, найз нѳхѳд, дотно андууд талцаж маргалдсаар л байх болно. Тэгээд эндээс хэн хожих вэ?

Ta нар хэрхэхийг мэдэхгүй, би лав залхаж байнаа. Гэхдээ надад санал байнаа:

*Монгол Улсын Ерѳнхийлэгчид нэр дэвшигчдийг ѳмнѳ хашиж байсан албан тушаалаас нь түдгэлзүүлж, адил гараанаас сурталчилгаагаа эхлуулэх боломж олгох.

*Ерѳнхийлэгчид нэр дэвшигчдийг сонгуулийн сурталчилгаа хийж мѳрийн хѳтѳлбѳрѳѳ улс орон даяар танилцуулахад хагас жилийн хугацаа олгон, энэ хугацаанд нэр дэвшигчдийн мэтгэлцээниийг сар тутам нэг удаа хийхээр зохицуулах.

*Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг тодорхой болгон, хариуцлагыг чангатган, хуулийн заалт бүрийг хатуу мѳрдүүлэх

…Монголчууд бидний эв нэгдлийн бэлэгдэл, Улс орны эцэг, Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлж, дэлхий дахинд биднийг тѳлѳѳлѳгч, УИХ, ЗГ ын хамтын ажиллагааг зангидагч Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгууль болоход 7 хоног л үлдлээ. Дуртай ч дургүй ч бид энэ гурваас нэгийг нь л сонгоно. Хэдийгээр бидний ажил амьдралд учиргүй нѳлѳѳлѳѳд байхгуй ч, монголчууд бидний амар амгалан амьдралын баталгаа болж, эв нэгдлийг зангидаж чадах хүнээ л сонгож таарна. Сонгуулийн маргааш энэ их хийрхэл зогсож, хүн болгон ажил амьдралын хэмнэлдээ орно, юу ч болоогүй юм шиг. Хийрхэж хѳѳрсѳн олон хүн бие биенээ хүссэн ч хүсээгүй ч мэнд мэдэж, гар барилцан ажилдаа орцгооно. Бидний амьдралыг ѳѳрчлѳн сайжруулах хүн нь Ерѳнхийлэгч биш, бид ѳѳрсдѳѳ л юм шүү дээ. Тэгээд ѳглѳѳ болгон эхнэрээ үнсэж, хүүхдээ тэврээд ажил руугаа явцгаана, урьд нь юу ч болоогүй юм шиг. Харин одоо бол бие биенийхээ сонголтыг зүгээр л хүндэтгэмээр дээ. Хүн болгон ѳѳр ѳѳрийн сонголтоо хийг л дээ. Үр дүнд нь харааж ерѳѳх нь хүвь хүмүүсийн асуудал. Ядаж хүн болгон ѳѳр ѳѳрсдийн ажил амьдралаа бүсдаас хамааралгүй авч явж чадаж байвал болоо шүү дээ.

Нээрээ, Улаанбаатар хотын Баянхошуунд “Ид шидийн орон” Ерѳнхийлэгчийн сонгуулиас огт хамааралгүйгээр баригдаж байна. Зѳндѳѳ олон хүмүүс энэ тѳслийг чин сэтгэлээсээ дэмжин тусалж, бүтээн босгож байна. Үүний хажууд Ерѳнхийлэгчийн сонгуулийн хэрүүл талцал юу юм бэ? яршиг л байна. Бид ѳѳрсдѳѳ Ерѳнхийлэгчээс хамааралгүй зѳндѳѳ олон сайхан үйлсийг бүтээж чадна даа. Амьдрал Ерѳнхийлэгчтэй ч , Ерѳнхийлэгчгүй ч сайхан шүү дээ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 7 сарын 07, Баасан гараг
Уншсан: 524 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10 ЭМЧИЙН ҮГ: Ханиад томуунаас сэргийлэх нь ЛОС АНЖЕЛОСТ УУЛЗАЦГААЯ: Мiss Hollywood Mongolia МОНГОЛ ТВ-10: Эргэн... 2017 оны 11 сарын 10

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2