Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Хар тамхи

2017 оны 9 сарын 19, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
304988-Smokey-Umbrella-#25
“Хар тамхи” гэгч зүйлийг хэрэглэж, туршиж үзээгүй хүнгүй боллоо энэ Нийгэмд. Түрүүгээрээ гайхуулах, хэрэглэж үзээгүй нь сонин хүний тоонд орж, хачин хүнээрээ дуудуулдаг болж. Залуу өсвөр насныхан хоорондоо бас ингэж ярьдаг талаар танилаас минь чихэнд сонсогдлоо.
Буруугийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй шөвөлзөөд байдаг болчихсон би хэдэн үг хэлэхгүй бол ердөө болохгүй байна аа.
1. Яагаад бурууг хэрэглэж, туршиж, уруу татаж байгаа нэгнийгээ өөхшүүлээд байгаа? Мөнгө олж байвал болоо гэх АРДЧИЛСАН Америк гэдэг орны хүмүүсийг дуурайж сэтгээд байна вэ? Монголчууд минь
2. Энэ зүйл ямар хор уршигтай, юунд хүргэж болох талаар ямар ч мэдээлэлгүй байна вэ би. Үүнийг хэрэглэх юм бол ийм ийм зүйл болно оо гээд тайлбарлах гээд оролдоод, судалж үзлээ. /Би өөрөө ямар ч мэдлэггүй ээ сая л ухаарлаа. Мэдлэг нимгэн бас сэтгэл дутаж дараа нь өөрөөсөө ичин бага ч гэсэн эрэл хийв./
3. Үүний төлөө эсрэг би юу хийж чадах вэ? гээд энэ гурван сэдвээр ярилцъя бүгдээрээ.
1 - Үүнийг хэрэглэгчид жоом шиг хэрхэн өсөж үржиж байгааг бид дор бүрээ харж байгаа ч, нөгөө л төр засаг маань яагаад доривтой арга хэмжээ авахгүй байна вэ? / миний, чиний, таны биш төрийн буруу болчихов уу даа/
http://eagle.mn/r/27214
http://www.ikon.mn/n/z68
http://www.montsame.mn/read/57089
http://unuudur.mn/article/95927
http://www.bataar.mn/10029208
ХАР ТАМХИ гэж бичээд google.com – хайхад л хэрхэн Монголд маань энэ зүйл үндэсий аюулын хэмжээнд очсон талаар хангалттай мэдээлсэн МЭДЭЭнүүд гарч ирнэ.
Энэ юуг хэлээд байна вэ? Бид ийм зүйл далдуур байсны мэдсэнгүй, эсвэл мэдсэн ч би, таньд хамагүй гээд өөгшүүлээд орхисон, эсвэл миний хажууд нь бөмбөг л дэлбэрээгүй бол болоо гээд дүлий, сохор болтлоо тархиа угаалган суусаар байх болжээ бид.
Өнөөдрөөр намайг, чамайг, таныг зүгээр суулгахгүй, байгаа энэ аюулын талаар цочисон би хайлтаа үргэлжлүүлсээр...
2. Энэ хорт зүйлийг хэлэхэд
- БОГИНО ХУГАЦААНД: Мэдээж хорт утаа тул амьсгалах замын тань бүх эрхтнүүдийг хордоно.
Марихуана утаа уушгийг цочирдуулан тамхи татдаг хүмүүстэй адил амьсгалахад хүндрэл учруулан ханиалгах, цэр, уушгины өвчлөл, уушгины халдварын өндөр эрсдэлд оруулдаг. Богино хугацааны санах ойн асуудлуудтай болох. Хүнд хэцүү айдас, түүний дотор элдвийг харж, дагах айх айдсаас гарч чадахгүй тарчилна зовох болно. Бодит байдлаас (сэтгэцийн үзэгдэл) төсөөлөх чадваргүй байх, оршин байгаа орон зайгаа алдах үүнтэй холбоотой бэртэж гэмтэх, энэ тэнд байхгүй байгаа зүйлсийг сонсох,харах, мэдрэх, бодисын солилцоо тань удаашрах, Зүрхний цохилт нэмэгдсэнээр цус харвах эрсдэл ордог.Өөрийгөө болон машин тэргээ жолоодох чадваргүй болно, бэлгийн болон бусад даавар булчирхайд огцом нөлөөлнө.Өөрөөр хэлбэл та ХҮН биш өөр нэгэн болж таны бүх эд эрхтэнд нөлөөлөнө.
Амьсгалын, Зүрх судасны, Дааврын, Мэдрэлийн, Араг ясны, Булчингийн гээд хүний биед хамаарах зургаахан эд эрхтний тогтолцоонд нь үйлчлэнэ./Уг нь хүн зургаан эд эрхтний тогтолцоотой юм./
-Урт хугацааны нөлөө: энэ нөлөөг энэ Америк оронд 50, 60 оноос хэрэглэж ирсэн бүх хүмүүс өөрийн биеэрээ батлаад байгаа билээ.IQ-ийн бууралт үүнтэй холбоотой ой санамжаа алдах өвчинд нэрвэгдэх,ажлын чадвар муудах, сургууль завсардах болон нарийн төвөгтэй ажлуудыг сурч боловсрох, гүйцэтгэх чадвар нь нэн ихээр сулран дордох, Амьдралын сэтгэл ханамж нь буурч ДОНТОХ, үүнээс шалтгаалж Харилцааны асуудалтай болж Мөнгө Санхүүгийн хүндрэлд гүнээр нэрвэгдэх, ажилгүйдэл ихээр өсөх, үр хүүхэд нь гажигтай төрөх гээд л тухайн хүнээ үлдэх зүйлгүй СҮГ болон хувирах нь өрөвдмөөр.
Энэ Ардчилсан НИЙгэм ийн ТАРХИ УГААЛТын үр дүнд нь ийм зүйлийг чи хэрэглэ, сэтгэл санаа чинь сайхан болно оо, чи хэрэглээгүй ганцаараа сондгойроод үлдлээ гээд л эмч нь хүртэл эм гэж бичиж өгөх нь бүүр сонин. Ийм муур үр дүнтэй юм шүү гээд шинжлэх ухаан баталчихсан байхад чи яах ч үгүй зүгээр ээ гээд бүтэн хот аймгаар нь хэрэглүүлээд хууль зохиогоод байгаад нь бүүр их уур хүргээ байгаа юм. Жишээ татахад: Хэрэв та 21 ба түүнээс дээш настай бол Колорадо мужийн 2016 оны зургадугаар сард /ахин дахин хэмжээ нь нэмсээр хамгийн сүүлд/ 28 хүртэл граммаар оршин суугчид худалдан авч болно гэж хуулилж өгчээ. Өнгөрсөн онд уг улсын эдийн засагт 2.4 тэрбум долларыг нэмж. Үндэсний ажилгүйдлийн түвшин 2001 онд 4.3 хувьд хүрч байсан нь хамгийн доод үзүүлэлт бол өнгөрсөн оны 5-р сард Колорадо мужийн ажилгүйдлийн төвшин 2.3 хувьтай байна. Ажлын байр нэмэгдээд хамгийн их орлогын олоод л энэ муж эдийн засгийн өсөлтийнхөө хамгийн дээд цэгт ирлээ гэж ярих хэр нь гудамжаар нь олон олон гуйлга гуйсан хүн байхыг би 9 сард аялан явахдаа үүний ард хэн нь баяжаад, хэн нь гуйлгачин болоод байгааг хараад, үзээд ирлээ. Сайхан байгаль эхийгээ үзэх гэж очсон жуулчид  саваагүйтэн хэрэглэхийг хараад ихэд харамслаа.
3. За зугтах газаргүй болж ээ би үүний төлөө эсрэг би юу хийж чадах вэ?
- нөгөө л судар номоо эргүүлэн суусаар Домчийн судар дээр буулаа. Энэ зүйлийг хэрэглэснээр эхний ээлжид ДОНТОХ шижинд орох бөгөөд нэг хэрэглэсэн тохиолдолд бие организм нь нэхэж эхлэх гайхал бололтой. Ахин дахин хэрэглэхийг хүсэх донтох сэтгэцийн хямрал нь хүний дээд гурван хүрд гэмтсэнээс болдог бөгөөд саваагүйтээд өөрийн бодолгүй л би хэрэглэе гээд л далжганаад ирвэл миний хүрд гэмтэж ээ л гэж бод. За тэгээд дээд гурван хүрд гэмтсэнээр тухайн хүний сэтгэцэд нөлөөлөх дайны хүчтэй хувиралд орж байгаа юм. Мөн хүрдэн бие гэмтсэн эсэх, өөр гаднын давхар хар сүнс биед суун наалдсан эсэхийг сайтар нягталж шалгах хэрэгтэй ажээ. Хэрэв зөвхөн өөрийн хүрдэн бие гэмтсэн тохиолдол биен дэх хорыг нь эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Хамгийн гол нь түүнээс татгалзах үнэн хүсэл тухайн хүнд байвал болдог бөгөөд донтуулагч бодистой төстэй учир Дурыг бол тэвчиж л барна. Монгол аргаар дулааны улиралд айргаар биен дэх хорыг угаан гаргаж байгаад хүрдний заслаар дурыг дарж болдог юм байна. Өөр улиралд бол таван цулын цэвэрлэгээгээр хорыг гаргаад хүрдийг засдаг ажээ. Хэрэв давхар хар сүнс суусан бол энэ аргаар хэчнээн цэвэрлээд ч амаргүй бөгөөд эхлээд хэдэн хар сүнс байна тэдгээрийг биеэс нь гаргаж байж цэвэрлэгээ үр дүнд хүрэх бөгөөд яагаад ийм байдалд орсныг нь сайтар ил далд ертөнцтэй нь холбон тайлбарлаж сэтгэл биеийг нь засна гэж манай домчийн сударт өгүүлж ээ.
- Хэрэв танд асуулт байвал https://www.facebook.com/MongolDomch МОНГОЛ ДОМЧ-оос асууж болно.

Хүндэтгэсэн ТУЯА ЭНХЭЭ
09-19-2017
Бусад эргэцүүллүүд маань энд бий.
http://myrangetuya.blogspot.com/
Уншсан: 317 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2