Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЦАГ ХУГАЦАА болон МӨНГӨНИЙ БООЛ болсон АМЬДРАЛ

2017 оны 9 сарын 30, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
timeandmoney… “Хүмүүс их мөнгө олохын тулд эрүүл мэндээ огтоос хайхралгүй ажиллачихаад, өвдөж зовсон үедээ эрүүл мэндээ эргүүлэн олохын тулд түүнээс ч их мөнгө зарцуулдаг” гэсэн энэ үгийг Далай лам хэлсэн гэж нүүрном дээр бичсэнийг уншиж байсан л даа. Яг Далай лам ингэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй ч энэ үг миний зүрхэнд их л ойрхон буусан юм даг.

…Миний нэг танил залуу АНУ д их л удаан ганцаараа ажилласан юм. Нэг л өдөр шийдвэр гаргаад Монгол руугаа буцсан түүнийг Монголдоо очоод хорт хавдрын улмаас нас нөгцсөн гэж сонссон. Яагаад ч юм бэ надад их л харамсалтай санагдсан сан. Түүний ингэж ажиллаж олсон мөнгийг албатай юм шиг шилжүүлгээр авдаг байсан хүмүүс харамсаа болов уу? Эсвэл үзэн ядаа юм болов уу? гэдгийг би мэдээгүй л дээ.

…Миний танил нэг залуу АНУ д бараг 20 гаруй жил цэвэрлэгээний ажил хийсэн. Хэдийгээр тэр АНУ д албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй ч өөр хотуудаар бараг аялж үзээгүй, аялахыг ч хүсдэггүй, олсон мөнгөө хураагаад л, тоолоод л, хэн нэгэнд зарцуулаад л… Өдөр нь унтаад л шөнөжингөө ажиллаад л …Тэгж олсон мөнгийг нь татвар маягаар Монголдоо байнга авдаг тэр хүмүүс энэ хүний зовлонг ойлгодог, эс ойлгодог нь эргэлзээтэй.

…Миний нэг танил 6 өдөр “махийтлаа” ажиллачихаад амралтын нэг өдрөө жаал пиво аваад л гэртээ ууна. Юу ч бодохгүй, юу ч бодохыг хүсэх ч үгүй түүний хацар даган урсах хөлсийг хэн ч арчихгүй. Ядарсандаа гомдсондоо, архинд халамцсандаа шанааг нь даган урсах нулимсаа гараараа хааяа нэг өөрийн гараараа шудрах авч хэнд гомдлохгүй. “Энэ бүхэн эцэс болж жаргана” гэдэгт тэрээр огт итгэдэггүй, гэхдээ оногдсон тавилангийнхээ өмнө харин ч сөхөрдөггүй.

“Модны мөчир дээрээс унасан долларыг газраас түүн авч хураадаггүй” Америк оронд дусалсан хөлс, урссан нулимсынхаа төлөөсөнд зовж яваа олон монголчууд бий. Тэд ,та нарт тоочдоггүй болохоос үүрийн тэмдэгрэх гэгээнээс үдшийн гялаан тодрох хүртэл хугацаанд борви бохисхийлгүй ажиллаж, эрхэмсэгээс дорой хүртэлх хүмүүсийг царай алдан инээмсэглэж, хичнээн ядарч байвч хүчээр л хөл дээрээ тогтон байж ажилладаг юм. Үүний төлөө авсан хөлс нь өөрийн мөн чанараа, газар нутгаа худалдан байж олдог мөнгөнөөс л үнэ цэнэтэй болоод тэр тэд нүүр бардам инээдэг юм. Тэд 6 өдөр сунаж унатлаа ажиллаад олдсон нэг өдрөө тэнхэл авах гэж өдөржингөө унтана. Харин дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг хурдаа огт өөрчлөхгүй.

Хүмүүс их мөнгө олохын тулд бүхнээ умартан ажиллана. Ингэж ажиллаад олсон мөнгөө хурууныхаа өндгөөр тэмтрэн тоолохдоо учиргүй баярлана. Урсах өдрүүд, дуслах хөлсүүд, мөнгө нэхсэн шаналлаас үүдэлтэй зовлон энэ л үед юу ч биш. Инээмсэглэнэ, дараа нь инээнэ. Бид өлссөндөө гадил жимс олоод бархирч буй сармагчингаас огт ялгаагүй. Тэд модноос модонд дүүлдэг бол бид төлбрөөс төлбрийн хооронд савчиж амьдарна. Бид толгойдоо цалингийнхаа хэмжээг нэмж бас хасна. Өөрийнхөө тухай огт бодохгүй. Бааранд савчин бүжиглэж буй мангар бацаан, буудалд биеэ үнэлэн тааз ширтэн үүнийхээ төлөө авах мөнгөө тоолон буй янхануудын төлөө урссан хөлснийтоогоор доллар авч бүй тэд энэ тухай мэдэхийг ч хүсдэггүй, мэдээд ч тэдэнд хэрэг нь үгүй. Энэ амьдрал тэднийг мөнгөний боол болгож байна.

“Их мөнгө олж нэгэн цагт жаргана даа” гэдэг гэнэхэн мөрөөдөл цаг хугацааны тасралтгүй урсгал дунд аажим аажмаар живж одно. Мөнгө олохын төлөөх хөдөлмөр, хэн нэгний хэрэгцээг хангах гэсэн адбиш мөрөөдөл энэ л урсгал дунд живж одно. Нэг л мэдэх дор нүүр дүүрэн үрчлээ, нулимс цийлэгнэсэн гунигтай харц, нулимсанд холцруултсан хацар… Хичнээн ихээр гуниглавч эргэж ирэхгүй жаргал, хичнээн ихээр сөрөвч барж үл чадах зовлонгийн өмнө аргаа баран сөхөрдөг. Харин цаг хугацаа жирэлзэн урсах голын мяралзаан, хөгжилтэй еэ эгшиглэх шувуудын ганганаа, илчин дунд нь дулаацах, даарахын сөргөлдөөнд өнгөрөх нарны илч мэт хурдан өнгөрах аж. Бусдын өмнө аальгүйтэн инээх цовоо дуун нэгэн цагт сөөнгөтөж, бусдын харцыг булаан ширвээтэх гоо үзэсгэлэн аажим аажмаар үрчлээтэж, бусдын сэтгэлийг татаж асан омог бардам зан цаг цагийн аясаар мохон учирлах цаг дор бид цаг хугацааны боол гэдгээ мэдэрдэг.

Би юу гэж боддог гээч! Чи зүгээр л өөрийнхөө зоргоороо амьдар. Хэн нэгнийг хайрлаж чадвал өөрийн болгож ав, эс чадвал зай барьж холдоод хэн нэгэн түүнийг чин сэтгэлээсээ хайрлах боломж олго. Чи өөрийн хийж чадах зүйлээ барьж аваад бусдаас илүү сайн хийхийг хичээ, эс чадвал өөрөөсөө илүү хийж чадах нэгэнд боломж олго, чадсан түүнд таларх. Чи амьдралд тохиолдсон элдэв асуудлынхаа талаарх шийдвэрийг өөрөө л гарга. Шийдвэр тань зөв сайн бол өөртөө таларх, шийдвэр тань буруу муу бол бусдад гомдолохгүйгээр өөрөө лайгаа үүр, өөрөө шийтгэлээ амс. Хийх гэж буй ажлынхаа талаар бусдад хэзээ ч 100 % бүү найд, зөвхөн өөртөө л найд. Хэнд ч лаахайдахгүйгээр өөрийн чадах зүйлээ өөрөө л хий, бусдаар хийлгэх бол тэдэнд итгэ, тэднийг аргад. Үр дүн нь хамгийн чухал юм шүү дээ. Боломж олдвол бусдад туслаад л мартаж орхи, тусалж чадахгүй бол саймширч худлаа бүү амла. Бусдын чамд тусалсан тусыг бүү март, боломж олдвол ачийг хариулахыг хичээ, боломж олдохгүй бол юу ч амлахгүйгээр мэнд устай яв.

Хэрвээ та анзаараад ажих ахул, энэ амьдрал их л энгийн, яг л юу ч болоогүй мэт алгуурхан урсдаг гол мөрөн мэт. Урсгалдаа бүхнийг хаман урсах мөртлөө амар амгалан, намуухан. Бид л өөрсдөө эдийн шунал, мунхаг тачаалаасаа болж өөрсдөө л зовлон болгон хувиргадаг. Голын урсгал руу элдэв хог хаягдлаа хаяж, бохир заваан бүхнээ гол руу урсгаж дараа нь халаглан гашууддагтай адил. Цаг хугацаа хийгээд мөнгөний боол болж амьдрах нч бидний хандлагаас л шалтгаалдаг. Өөрөө шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө өөрийн баяр баясгалан сэтгэлийн таашаалдаа зарцуулах хэрэгтэй байнаа. Сайхан аял, сайхан баярла, найзуудтайгаа суу, зүгээр л инээлд. Өөртөө таалагдсан бүхнээ хий. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ баярлуул. Зүгээр гоё, шоолсон хүмүүсийн өөдөөс инээ. Заримдаа гунигаа тайлтал бужиглэ, чамайг шохоорсхон хэн нэгний өөдөөс зүгээр л аалигүйтэн инээ, тэр ёс суртахууныг нулимж орхи. Машинаа асаагаад хөгжмөө чангалаад хар хурдаараа давхи, салхинд үсээ хийсгэ, чанга чангаар инээн хашгир.

Чи бид энэ ертөнцөд ирээд л буцна. Өдөржин шөнөжин ажиллаж олсон мөнгөө үүрэг мэт хэн нэгэнд зарцуулахад тэр нөхөр өөрөө зовж олоогүй болохоор үрээд л дуусгана, салхинд хийсэх мэт. Өөрөөсөө харамлаж цуглуулсан мөнгийг тань өрөөл нэгэн таны өмнөөс үрж цацаад л дуусгана, авлагатай мэт. Хэнд тусалж, хэнийг хорлож буйгаа бид мэддэггүй. Амьсгаа хурааж авсанд ороход тань харамсаж гашуудах хэрнээ үргэлжлэх амьдралын зааг дээр өөрийн тань өмнөөс хэн ч юу ч хийхгүй. Гашуун мөртлөө үнэн нь энэ. Амьдралд цаг хугацааны болоод мөнгөний боол болж бүү амьдар даа анд минь, өөрийнхөө төлөө л амьдар. Ухаантай хийгээд утгатай амьдрах нь өөр хэнээс ч бус өөрөөс тань шалтгаалдаг. Өргөн уудам энэ орчлонд өөрийнхөөрөө зорилготой амьдарна гэдэг өөр хэний ч бус өөрийн тань сонголт. Яг анзаараад харах ахул энэ амьдрал их энгийн юм шүү дээ. Хүвь заяаныхаа эзэн нь та өөрөө, өөр хэн ч биш. Тэгээд л гүйцээ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 10 сарын 02, Даваа гараг
Уншсан: 537 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2