Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЭВЛЭРЭХ ЗАЙ

2017 оны 11 сарын 20, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
forgiveХүний сэтгэл аугаа их багтаамжтай. Баяр хѳѳртэй байх үедээ сэтгэлд нь наран мандаж, шувууд жиргэж, ѳнгѳ ѳнгийн цэцэгс дэлгэрэн найгадаг. Тэр үедээ хүн болгоныг тэр л гайхамшигт ертѳнцдѳѳ багтаахыг хүсдэг. Хүн болгон руу харж инээгээд л бас бүжиглээд л, багтаж ядсан баяр хѳѳртѳѳ хүн болгоныг сэтгэлээ дэлгэн урина. Тэнд хѳгжим эгшиглэж байгаа болохоор хүн болгон инээгээд л, бүжиглэж байгаа чамайг чанга тэврэн инээлдээд л, санамсаргүй бүдрээд уначихсан ч хѳгжилдэн инээлдэж газраар нэг ѳнхрѳлдѳѳд л ...

Хэрэв хэн нэгэнд гомдож, маргалдсанаасаа болж хэн нэгнийг үзэн ядах дор сэтгэлийн багтаамж нь агшиж орхидог. Чоно шиг улих шуурганы исгэрээнд ѳѳрѳѳ ч жиндэн даарч, шувууд бээрсэндээ шулганах чадалгүй бээрч, цэцэгс тэр хүйтэнд хѳлдѳж бас хугарч үхэдхийн унана. Гомдсондоо уйлан хашгирах гэвч ѳѳрийнхѳѳ дууг үл сонсоно. Уурлаж догширсондоо хүн болгоныг, амиа авч гарахын тулд араа шүдээ яралзуулан архирах чонын нүд шиг хүйтэн зэвүүнээр харах аж. Зүгээр л ѳѳдѳѳс нь дуугарсан хэн нэгнийг харанхуйлсан үзэн ядалтдаа хоолойг нь тас татахад бэлэн мэт догширно. Түүний сэтгэлд ямар ч орон зай үгүй. Тийм болоод бүгдийг үзэн ядна...

Хэзээ ч, хэнтэй ч, яаж ч муудалцсан сэтгэл дотроо эвлэрэх зайг заавал үлдээж бай. Зүгээр л уучлал гуйгаад аргадах дор сэтгэл доторхи догширсон чонын авир зѳѳлѳрдѳг юм. Уурлаж бухимдаад ч, үзэн ядаж гомдлоо ч чи түүнгүйгээр энэ хорвоог элээж чадна гэж үү? Сэтгэлд тань түнэр харанхуй нѳмѳрлѳѳ ч, маргааш нь сэтгэлд тань наран мандаж тайвшрахад, чи ѳѳртѳѳ харамсахгүй байж чадна гэж үү? Хайр хар хоёр харгалдаж байдаг энэ амьдралд, хар цагаан сүлэлдэж байдаг энэ орчлонд хичнээн муудалцаж байвч сэтгэлдээ эвлэрэх зай заавал үлдээж бай, хүмүүс ээ. Хав харанхуйлах сэтгэл дотор зурвасхан үлдэх гэрэл бүхнийг зѳѳлрүүлэн дулаацуулдаг юм. Үзэн ядагсад бас уучлагсад мѳнхѳрч үлддэггүй энэ тавиланд заавал сэтгэлээ багтраагаад яана. Муудалцсан ч заавал эвлэрч бай. Хүн болж амьдарсаны тань ерѳѳл энэ мѳн.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 12 сарын 10, Ням гараг
Уншсан: 174 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2