Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ТАЛАРХЛЫН ѲДѲР

2017 оны 11 сарын 23, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
thanksgiv-dayХүмүүс бие биедээ “их баярлалаа”, “гялайлаа”, “танд талархаж байнаа” гэхчилэн билэгтэй сайн үгс хэлэхэд зүрх сэтгэл дундуур баяр хѳѳр бялхан урсаж, энэ ертѳнцѳд амьд яваагийнхаа утга учрыг жинхэнээсээ мэдэрдэг. Хэдийгээр хэрэгцээ болсон мѳнгийг орлохгүй ч, хүмүүс бие биедээ ѳгч болох хамгийн сайхан бэлэг нь талархлын үгс байдаг. Үнэгүй боловч хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол бусдад чин сэтгэлээсээ баярлан талархах сэтгэл. Бусдад баярлаж талархсан сэтгэлээ хэзээ ч мѳнгѳѳр үнэлж, мѳнгѳѳр илэрхийлдэггүй болохоор энэ нь дэндүү ариун гэгээн зүйл.

Чамайг хайрлаж, хүндэлдэг бүх хүмүүст талархаж байх нь чиний амьдралыг утга учиртай бас зорилготой болгодог. Тийм хүмүүсийн тусаар чи улам ихээр бусдад тусалж баярлуулахыг хичээнэ. Адилхан л туулж байгаа энэ амьдрал дахь сайн муу бүх зүйлсийг давж туулахад ингэж талархсан сэтгэл их хүчийг ѳгдѳг. Хэн нэгэнд санамсаргүй хэлсэн талархлын үг тань, тэр хүний хувьд ѳмнѳ нь харлах гүн ангалыг харайн гарах их зоригийг ѳгѳх ч юм бил үү? хэн мэдлээ. Хэн нэгнээс сонссон талархлын сайхан үг чамайг нулимсаа арчаад бусад руу баяртайгаар инээмсэглэх шалтаг нь болох юм бил үү?

Чамд дурлаж хайрласан хүмүүст талархаж байх нь ѳѳрийн үнэ цэнээ мэдэрч, ѳѳртѳѳ итгэлтэй бардам байхад тусалдаг. Чамайг улам ихээр үзэсгэлэн гоо, ялдам энхрий байхад тань бусдын чамд дурласан хайр сэтгэл тулхэц болдог. Чамд таалагдахгүй байлаа ч тэр хүнийг доромжлон гомдоож болдоггүй юм. Гомдсондоо урагдаж сэмэрсэн сэтгэл нь чамд хорсол болон эргэж ирэх ч юм бил үү? Хэн нэгэн хүний хувьд санасан сэтгэлийнх нь шаналан, хайрласан хайрынх нь шалтгаан, хүссэн хүслийнх нь мѳрѳѳдѳл байна гэдэг сайхан шүү дээ. Хайр гэдэг толинд ѳѳрийгѳѳ хараад инээх шалтаг, бусад руу инээмсэглэх шалтгаан, ѳѳртѳѳ итгэх итгэлийн жигүүр нь болдог. Дурласан дурлуулсан алинд ч буруу байдаггүй. Тийм болохоор тэдэнд дандаа талархаж бай.

Чамайг гомдоож, чамайг үзэн яддаг хүмүүст талархаж байх нь хааяа зогтусаж, ѳѳрийнхѳѳ тухай эргэцүүлж, ааг омгоо дарж байхад тусалдаг. Алдаа оноо ээлжилж байдаг энэ амьдралд хэн нэгэн чамд таагүй хандаж байх нь байдаг л үзэгдэл. Үүний тѳлѳѳ үсээ үгтээж, амиа хорлохгүйгээр ухааран эргэцүүлэхэд тэд чамд тусалдаг. Нѳгѳѳ талаараа энэ нь чиний амьд оршиж байгаагийн баталгаа. “Үгүй ер тэр муу…” хэмээн хорсон дайсагнахаасаа илүүтэй, “Би яагаад энэ хүнд ингэж ойлгогдох болов” гэж эргэцүүлэн ухаарч байх нь ухаарлын чагтага болон зангидагдаж байдаг. Хариуд нь үзэн ядаж бахардахын оронд, хэнийг ч болов ѳѳрийгѳѳ оронд нь тѳсѳѳлж байгаад ч гэсэн байгаагаар нь ойлгож чадах нь хамгийн чухал байдаг. Хичнээн дургүй, амаргүй байлаа ч тийм хүмүүст талархаж бай.

…Маргааш Америк оронд “Талархлын ѳдѳр” ийг тэмдэглэнэ. Америк гүрний түүхэнд ѳлсгѳлѳнгѳѳс аварсан уугуул нутгийнхны ачийг нь үеийн үед дурсаж тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь надад таалагддаг. Монголчуудын минь “Тусгаар тогтнолын баяр”тай давхцах шахуу тэмдэглэдэг энэ ѳдрийг “Монголдоо бас “Талархлын ѳдѳр” болгон тэмдэглэж байвал…” хэмээн заримдаа надад бодогддог юм. Тусгаар тогтнолыг минь хүлээн зѳвшѳѳрч тунхагласны тѳлѳѳ ѳвѳг дээдэстээ, тусгаар нэгэн Улсдаа хамтдаа оршин амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ бие биедээ талархлын сайхан үгс хэлэлцэж, сэтгэл доторхи гомдол бухимдлаа нэгэн ѳдѳр тайлж байвал бидэнд хэрэгтэй сэн. Зүгээр л цаг хугацааны урсгал дунд тэдэнд хэлж амжаагүй талархлын сайхан үгсийг солилцож байх нь Монголчууд бидний хойч үед сайхан жишиг болох ч юм бил үү? Заавал Тѳр засгаас шийдвэр гаргуулна гэж зүтгэхгүйгээр хувь хүмүүс ѳѳрсдѳѳсѳѳ найз нѳхдѳѳрѳѳ дадал болгон хэвшүүлбэл.

За тэгээд намайг хайрлаж хүндэлдэг, бас миний хийж бүтээх гэж зорьж зүтгэж явахад минь тусалж дэмждэг бүх хүмүүстээ болон намайг шүүмжилж, заримдаа үзэн яддаг хүмүүст ч бас талархаж байдгаа илэрхийлье. Та нар минь бүгдээрээ миний энэ ертѳнцѳд оршиж, энэ амьдралд онож алдаж яваагийн минь, утга учир бас шалтгаан нь билээ. Маш их баярлалаа.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 12 сарын 10, Ням гараг
Уншсан: 166 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2