Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЗАЛХМААР...

2017 оны 12 сарын 15, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
nointerestЗаримдаа бүх зүйлээс залхах шиг санагдах юм. "Яагаад?", "Яах гэж?", "Юуны тѳлѳѳ?" гэх мэт хѳгийн асуултуудын хариуг бодож олох ч хүсэлгүйгээр нам унтмаар. Ѳглѳѳ босоод элдэв бодолд хүлэгдэлгүйгээр цонхоороо харж суниангаа, зүгээр л инээмээр. "Ухамсар", "ёс суртахуун", "эрх үүрэг" гэх мэт зүдэргээтэй шаналлуудаасаа салж хаашаа ч хамаагүй, зорилгогүйгээр тэнүүчилмээр. Мѳнгѳ, хэрэгцээнд хүлэгдсэн эрх чѳлѳѳгѳѳ тасдаж чѳлѳѳлмѳѳр. Тэгээд намайг шоолон мушилзах хүмүүсийн дэргэд ноорхой ч хамаагүй хүвцастай мѳртлѳѳ тэнэгдүү маанаг инээмсэглэмээр. Намайг муулж доромжилж байгаа хүмүүсийн хажуугаар хээв нэг мангар хүн шиг алхаж холдмоор.

Хааяадаа бүх зүйлээс залхах юм аа. Зүгээр л ирээд буцдаг энэ л орчлонд "Сайн хүн", "Мундаг хүн", "Ухаантай хүн" болж бусдад харагдах гэсэн жүжиглэлээсээ салмаар. Ѳѳрчлѳгдѳж чадахгүйгээ мэдсээр байж ѳрѳѳл бусдад таалагдахын тулд ѳѳрѳѳсѳѳ ѳѳр хүн болж харагдах гэсэн ядмагхан үйлдлээсээ холдмоор. Тэнэг мэт харагдавч ѳѳрийнхѳѳрѳѳ дуулж бужиглэн баясмаар. Хайртай байсан мѳртлѳѳ одоо хайргүй болсон залхмаар амьдралаа ѳѳрчилмѳѳр. Сайхан бүсгүйг харж нүд сэтгэлээ баясгачихаад, хажуу тийшээ болгоомжлонгуй харж хулмалзалгүйгээр сайхныг "сайхан"гэж сэтгэлдээ дуу алдан баясмаар. Ѳѳртѳѳ таалагддаг нэгнийг үзэн яддаг нэгэнтэй нь хамтдаа муулалгүйгээр "Новш юм даа чи" гэж хээв нэг хэлчихээд холдож одмоор.

Үнэндээ олон зүйлээс залхах юм аа. Нэгэн ертѳнцѳд хамтдаа амьдрах мѳртлѳѳ энэ л амьдралаа шунал, тачаалаар "гоёж", үнэнийг худлаар "хучиж", ѳнгийг мѳнгѳѳр "чимж", ѳѳрийгѳѳ "баримал" болгосон хүмүүсээс зайлж дайжмаар. Зусардагсадын улин хуцах чимээнээс чихээ таглан байж холдмоор. Зѳндѳѳ сэтгэл гаргасаныхаа хариуд "хохь чинь" гэж хэлэхийг сонсоод зүгээр л нулимчихаад гараад явмаар, амандаа дуу аялмаар. Бас ѳѳрийгѳѳ үнсмээр. Хамаг ажил минь нурчихаад цѳхѳрч бачимдахын цагт "зуу татаж", сайхан хѳгжим сонсон талимаарч, ѳѳрийгѳѳ аргадмаар. Зовлонгоо ярих хүнгүй ганцаардахын цагт ѳѳрийгѳѳ ѳѳртѳѳ магтаж, ѳѳрѳѳ ѳѳртѳѳ эрхэлмээр. Бичсэн бүхнийг минь "албатай юм шиг" уншчихаад харааж зүхэх чиний хацрыг татаж авчраад чангаар үнсэнгээ бас хазмаар. Залхахдаа энэ орчлонд зүгээр л ѳѳрийнхѳѳрѳѳ солиормоор... Үхлийн ѳѳдѳѳс ч сайхан дуу аялан инээж очмоор...


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 12 сарын 18, Даваа гараг
Уншсан: 238 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. aldenmooresloanfirm@gmail.com
Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Alden moore зээлтэй холбоо барих зээл хэрэгтэй байна aldenmooresloanfirm@gmail.com ..
Бичсэн: Agusiia | 2018 оны 1 сарын 3 | IP: 105.112.47.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2