Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЗОВЛОНГОО БУСДАД БҮҮ ТООЧ

2018 оны 1 сарын 01, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
never tellХүн болгон ѳѳр ѳѳрийн гэсэн зовлонтой. Зовлон хэмээгч нь хүмүүсийг сайн муу, сайхан муухай, баян ядуу гэж огтоос ялгадаггүй. Зарим хүмүүсийн зовлон гэж бодож буй үйл нь хэн нэгэнд жаргал мэт санагдах, хэн нэгний жаргал гэж бодож буй үйл нь бусдад зовлон мэт мэдрэгдэх тохиол буй. Ядуу зутруу амьдарч байгаа нэгнийг “зовж байна даа” гэж ѳрѳвдѳн харах атал тэр хүний дотоод сэтгэлийн амар амгаланг үл мэдрэх. Учиргүй баян нэгнийг “жаргаж байна даа” хэмээн битүүхэн атаархаж харах атал түүний дотоод сэтгэлийн айдас түгшүүрийг бид үл мэдрэх. Ингээд харах ахул бид алив зүйлийг хэрхэн үнэлж, хэрхэн ойлгож байгаагаас шалтгаалж зовлон хэмээгч оршиж буй мэт. Бүх л зүйл юмс хоёр талтай байдаг лугаа, бидний амьдралд жаргал зовлон ээлжлэн оршиж байдаг аж. Нѳгѳѳ талаас нь бодох ахул хүний дотоод сэтгэл дэх зовлон нь жаргалаа тодотгож, жаргал нь бас зовлонгоо оршоож явах аж.

Хүмүүс ѳѳрийн зовлонгоо дотно хүндээ л учирлаж, сэтгэлээ хуваалцдаг. Ингэж ярьснаараа сэтгэлийн доторхи буглаасаа гадагшлуулан тайвширдаг нэгэн байхад, сэтгэлийн гүн рүүгаа шингээж ѳѳрѳѳ ѳѳртэйгээ хүүрнэн аргадаж тайвширдаг нэгэн байна. Ѳѳрийн зовлонгоо хэнд ч хамаагүй зарлаж, бусдад түгээж явдаг хүмүүс байдаг. Бусдын зовлонгийн тухай огт эргэцүүлэхгүйгээр зѳвхѳн ѳѳрийн зовлонгоо л тоочиж, бусдаар ѳрѳвдүүлэх гэж боддогийнх байх л даа. Цахим орон зай хѳгжсѳн ѳнѳѳ цагт ѳѳрийн зовлон гэж бодсон бүхнээ олон нийтэд дэлгэн, бусдад түгээж хуваалцахыг хүсэгчид олширч байна даа. Заримдаа энэ нь цахим орон зайн хэрүүлийн шалтгаан болох нь бий. “Чи наад асуудлаа ѳѳрѳѳ шийд л дээ” хэмээн уцаарласан нэгнийг “бусдын зовлонг ойлгодоггүй, хүн чанаргүй” хэмээн ѳмнѳѳс нь харааж зүхэгсэд гарч ирнэ. Хийх ажилгүй, их л завтай хүмүүс мэт. Ийм байдал хэт даамжраад ирэхээрээ л бусдад зовлон болон хувирна, халдварт ѳвчин мэт.

Уг нь байна шүү дээ, чиний тоочиж буй зовлон хүн бүрт л байгаа. Хүн хүнд оногдсон үйл болохоор ѳѳрѳѳ л эдлэх учиртай. Бас ѳѳрийн зовлонгоо ѳѳрѳѳ л шийднэ, ѳмнѳѳс тань хэн ч шийдэхгүй. Энэ ертѳнцѳд эдгэшгүй ѳвчин, эргэж ирэхгүй үхэл хоёр л хамгийн хэцүү зовлон. Энэ үед хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ тусалж дэмжин, сэтгэлийг нь түшдэг. Бусад нь тийм ч хэцүү биш ээ. Зовлон заримдаа хэн нэгнийг шалгах гэж ирдэг байж болох. Зовлон бас хэн нэгнийг хатуужуулах гэж ирдэг байж болох. Зовлон хааяадаа хэн нэгнийг зоригжуулах гэж ирдэг байж болох. Зовлонг ѳѳрийн боломжоо шавхан байж давж гарсан тохиол бүр нь чамайг ухааруулж, чамайг хүчирхэг болгодог. Тэгэхээр заавал бусдад түгээж, аврал эрэх хэрэггүй дээ. Тэр хэрээрээ чи бусдад болон ѳѳртѳѳ улам л арчаагүй байдлаар үнэлэгдэнэ. Хүн болгонд ѳѳрийн гэсэн зовлон байдгийг мартаж болохгүй, тэд чам шиг ил гаргаж зарлахгүй байгаа болохоос. Ирж буй шинэ он болгон хүн бүрт жаргал зовлон аль алийг нь авч ирдэг. Жаргалаа зовлон болгох, зовлонгоо жаргал болгох нь таны л ухаан юм шүү дээ. Бас таны сонголт. Амьдрал дэндүү сайхан шүү дээ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 08, Даваа гараг
Уншсан: 130 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2