Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ХЭН НЭГНИЙГ МУУЛЖ ШҮҮМЖЛЭХ АМАРХАН Ч, ОЙЛГОХ НЬ ТҮҮНЭЭС Ч ХЭЦҮҮ БИШ

2017 оны 12 сарын 22, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
understandАнзаараад байхад бид хүмүүсийн харагдах гадаад байдал хийгээд үзэгдэх үйлдлийг нь муулж, шүүмжлэх хандлага ихтэй. Халамцуу яваа нэгнийг “Ѳѳ энэ муу архичин” гэж хараах, гундуу яваа нэгнийг “Арчаагүй гэдэг нь” гэж зэвүүцэх, сайн бүсгүйд сэтгэл алдарсан нэгнийг “Завхарсан амьтан” гэж шүүмжлэх, сэтгэл хѳдлѳлдѳѳ автаад алдаа гаргасан нэгнийг “Гэнэн тэнэг” гэж шоолох, шаналалдаа дийлдээд бухимдан хашгирах нэгнийг “Галзуу солиотой” гэж дургүйцэх амархан ч, цаад үнэн учрыг хэн ч ойлгож мэдэрдэггүй. Гэсэн атлаа ѳѳрт нь адил үйлдэл тохиолдоход ойлгоогүйгээсээ болоод муулж хэлэлцэн, шоолж зэвүүцэхэд хэн ч дуртай байдаггүй. Дотроо дургүйцэх атлаа, ѳѳр нэгнийг муулж шоолоход бас эсэргууцдэггүй, харин ч идэвхтэй оролцох хандлагатай. “Хүний мууд дуртай”даа ч биш, зүгээр л бусад хүмүүс ч ѳѳртэй нь адил байгаад бага зэрэг баярлан тайвшрах тѳлѳвтэй. Бидний араншин юм даа.

“Ѳѳрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, ѳрѳѳлийн толгой дээрх ѳвсийг шоолох”, “Ѳѳрѳѳ ѳмдгүй байж, ѳрѳѳлийн ѳмдний цоорхойг шоолох” монголчууд бидний араншин. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ, тэр хүний оронд ѳѳрийгѳѳ орлуулаад эргэцүүлж үзвэл… Тэсгэл алдсан тэвчээрээ номхотгох гэж уусан байж болох, үйлийн үрээ дааж дийлэлгүй гундуу явж байж болох, хүсэл сэтгэлийн хязгаараа тэнцүүлэх гэж сэтгэлийн жолоогоо алдсан байж болох, ухаан, туршлага нь дутаад алдаа гаргасан байж болох, багтарсан сэтгэлээ асгаж дундлах гэж хашгирсан байж болохыг бид мэдэхгүй ч ойлгох гэж хичээж болно. Хэн нэгнийг шоолж шүүмжлэн түүнээсээ болж хэрэлдэн маргалдаж байснаас ойлгохыг хичээгээд уучилж хандах нь хэн хэндээ сэтгэлийн амар амгалан, тайвшралыг авч ирдэг. Харин үүнээс болж уурлалдан хашгиралдаж, хэрэлдэн маргалдсанаас бүгдээрээ сэтгэлээ хиртээж, улам ихээр ядарна. Тэнэг мулгуу хүнд зүгээр л зам тавьж холдсон нь, түүнтэй түлхэлцэн маргалдаж, барилцан зодолдсоноос хамаагүй амар.

Цахим орчны бие биенээ шоолж, шүүмжилснээс үүдэлтэй харүүл маргаан, хоосон цэцэрхэл, хараал зүхлийг анзаарах бүрд сэтгэлд минь харуусал тѳрнѳ. Аливаа шүүмжлэлээс үүдэлтэй “алж хядах” заналхийлэл, ѳѳртэй нь санал нийлээгүй нэгнийг доромжлон дарамтлах, ѳѳрѳѳ учрыг нь ойлгоогүй мѳртлѳѳ бусдыг муу үйлдэлд уриалан турхирах хандлага дэндүү ихэсч байна. Үүний цаана “ямар зорилготой, хэн байна вэ?” хэмээн түгшин эргэцүүлэх үе ч зѳндѳѳ. Эрх мэдэлтнүүд, улстѳрчдийн гэм буруутайг тогтоон, хуулийн дагуу цээрлүүлдэг эрх зүйн тогтолцоог бий болгож чадаагүй буруутан нь бид ѳѳрсдѳѳ. Харин ийм тогтолцоог шаардах нь бидний үүрэг. Үүнээс бусад тохиолдолд, бусдын алдаанд тайван хандаж сурмаар. Чулууны ѳѳдѳѳс шидсэн чулуу, оногдохдоо хагардаг. Харин голын ус урсгал дундаа чулууг мѳлийлгѳнѳ. Цаг хугацааны урсгал хэн нэгний зѳв бурууг шүүдэг, ѳѳр хэн ч биш.

Хүмүүн бид тѳгс тѳгѳлдѳр биш болохоор алдаа гаргах тохиолдол зѳндѳѳ, бас алдаа гаргах ч эрхтэй. Хүн болгон ѳѳрийнхѳѳ “далан булчирхай”г тоочоод байдаггүй болохоор сэтгэл зүрхийг нь нээж харах, бусдад харуулах боломжгүй. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ “Яасан юм бол?” хэмээн эргэцүүлж нэг боддог бол, “Ийм тохиолдолд би яах байсан бол?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ асууж харьцуулдаг бол, үзэн ядахаасаа ѳмнѳ ѳрѳвдѳж, уучилж ханддаг бол танд ѳѳрт тань их л амар болно доо. Ингэлээ гээд танд хохирох юу ч үгүй. Бусдын харагдах байдлын ѳмнѳ ѳѳрийн сэтгэл зүрхээ чагнадаг бол юутай сайн, юутай амар амгалан гээч. Хэн нэгнийг сэтгэлээсээ ойлгох тийм ч хэцүү биш дээ.

 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 24, Лхагва гараг
Уншсан: 138 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2