Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

УТААНЫ ТАЛААР... \санал нэмэрлэх үү?\

2018 оны 1 сарын 03, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
smokeinubУлаанбаатарын утааны талаар 10 гаруй жил ярьж олигтой шийдэл ололгүй, улстѳрчдийн "мѳнгѳ олж, ашиг хийх" гэсэн увайгүй аргын золиосонд 240 гаруй тэрбум тѳгрѳгийг үр дүнгүй шахам зарцуулжээ. "Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэгчээр, дахиад л жижиг оролдлогуудыг санал болгох нь үр дүнгүй зардлыг ихэсгэж, "Аманд ч үгүй, хамарт ч үгүй" болж магадгүй. Энэ байдлаараа бид удаан явах ахул хэдэн жилийн дараа "уушигны хорт хавдар"- ын ѳвчлѳл ихсэж дахиад л энэ асуудлаар шуугилдацгаах болно.

1. Утааны үүсэл хийгээд тархац, хугацаа болон нѳлѳѳлѳх хүчин зүйлүүдийн талаар Ш\У ны үндэстэй нарийн судалгаа хийж, түүн дээрээ түшиглэн гарцыг хайх хэрэгтэй байна.
2. Улаанбаатар хотын тѳвлѳрлийг тархаах зорилгоор бүх тѳрлийн худалдааны захууд болон Их дээд сургуулиудыг хотын тѳвѳѳс нүүлгэж дагуул хотуудыг хѳгжүүлэх шаардлагатай болж байна.
3. Улаанбаатар хотын ундны усны нѳѳц болон хѳрсний бохирдлоос шалтгаалан "Улсын нийслэл"- ийг аажим аажмаар Хархорин хот руу шилжүүлэх бодлого боловсруулмаар байна. Эхний ээлжинд:

-5 р Цахилгаан станц
-Их хурлын ордон
-Олон Улсын нисэх онгоцны буудал

зэрэг байгууламжуудыг Хархорин хотод байгуулж, Улаанбаатараас Хархорин хотын хооронд "Хурдны цахилгаан галт тэрэгний шугам"-ыг байгуулж болно.

4. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Улаанбаатарын утааг шийдэхэд үр дүнгүй зарцуулсан 240 орчим тэрбум тѳгрѳгийн бодит зарцуулалт болон хариуцсан эздийг тодорхой зарлаж, тэдэнд хариуцлага тооцохоос эрүүл саруул бодит шийдлийн эхлэл тавигдах болно. Алийн болгон "Ниргэсэн хойно нь хашгирцгаах" билээ.

...Бид ѳѳрсдѳѳ ѳвлийн их утаатай цагт халаглаж хашгирцгаачихаад зунжингаа найр наадам, аялал зугаалга хѳѳж "Тэнэгийн дотор уужим" зан гаргадгаа болимоор байнаа. Жилээс жилд хорт утаагаар амьсгалж, ѳѳрийгѳѳ тѳдийгүй үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хордуулсаар атлаа сарын туршид шинэ жил тэмдэглэж, бие биенээ шагнан хѳѳргѳж утаатай гоёл дотроо хортой хүнсээ идэж уун цэнгэдгээ ч анхаармаар юм. Ядаж та нар наад үнэр танартаа санаа зовдоггүй юм уу. Тэгээд ѳѳрийгѳѳ бус бусдыг л шүүмжилж харааж зүхсэн улсууд. Тэглээ гээд утаанаас салчихгүй шүү дээ. Ядаж л зуслангийн байшингуудаа дулаалж, ѳвлийн улиралд хүүхэд хѳгшчүүдээ амьдруулах, бүр болохгүй бол ойрхон аймаг сумдуудад "нүүлгэн шилжүүлж" болноо доо. Ѳѳр дээр тань ирсэн гамшигт ѳѳрѳѳ санаа тавихгүй бол ѳѳрѳѳ л хохирно.

За тэгээд ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрч уурлан хашгичиж, ѳрѳѳл бусдыг буруутган шүүмжилмээр байвал шүүмжил л дээ. Гэхдээ гараад харахад тань утаа хэвээрээ л байгаа. Тэгээд яах гэж? Ядаж байхад цагаан сар айсуй.

Г.Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 24, Лхагва гараг
Уншсан: 175 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2