Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ГАРЫН ДУЛААХАН АЛГА

2018 оны 1 сарын 09, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
handЗориг муутайхан түүний гарт нь хүрч алгыг нь алгандаа атгаваас хав халуухан байлаа. Хав халуухан тэр алганаас яг л судасны цохилт шиг лугших хайр мэдрэгдэнэ. Нүүр минь ичингүйрсэндээ улайх авч тавьж зүрхлэхгүй. Гарыг нь тавьж зүрхлэхгүйдээ нэг чангалж, нэг зѳѳллѳх атлаа харцаа буруулах нь зүрхний цохилтын хэмнэлийг чагнах мэт. Тэр гарнаас хѳтлѳѳд л ертѳнцийн хязгаар хүртэл алхахад огтоос ажрахгүй бас цуцахгүй мэт мэдрэмж тѳрнѳ. Хэрэв тэр гарыг тавьж орхивоос дахиад хэзээ ч атгаж чадахгүй мэт айдсанд хүлэгдэнэ. Айдсандаа гарыг нь улам чангаар атгахад тэрээр бас л минийх шиг мэдрэмжиндээ хѳтлѳгдѳн миний гарыг чангаар атгана. Тэр хэмнэлээр миний зүрхнээс зүрхэнд хайр урсана. Магадгүй түүний зүрхэнд ч бас хайр урсаж байгааг би зѳнгѳѳрѳѳ мэдэрдэг. Тэр хайр гарын алгаар л урсдаг юм.

Тэр миний гарыг дэрлэн тайван унтана. Би түүний атганаас гараа сугалж үл зүрхэлнэ. Хэрэв гараа сугалах л юм бол түүний аз жаргалтай зүүдний ертѳнцѳѳс гомдлын шувуухай нисэн одох юм шиг надад санагдах. Түүний аз жаргалтай мишээх царайнаас хайр гэрэлтэж байгаа болохоор мѳрѳѳдлийн шувуухайг нь үргээж ерѳѳсѳѳ ч түвдэхгүй. Болгоомжтойёо ѳндийн түүний жаргалтайгаар мишээх уруулнаас нь үнсэх ахул тэр огтоос мэдрээгүй юм шиг атлаа баяртайгаар инээмсэглэнэ. Түүний гайхалтай сайхан мэдрэмжийг алдуулах вий гэж болгоомжилсондоо би хѳдлѳх ч үгүй. Гэхдээ хэзээ ч би ингэж гараа сугалж зүрхлэхгүй, чилсэндээ чинэрэх хуруугаа ч хѳдѳлгѳхгүй удаж байсангүй. Дэлгэсэн алган дээр минь хайрын шувуухай үүрээ засч байна хэмээн хэзээ ч мѳрѳѳдѳж байсангүй. Гэхдээ л би ѳѳрѳѳ аз жаргалтай байсаан. Алганаас алганд хайр лугшиж байгааг тэгэхэд л би мэдэрсэн сэн.

Одоо бол тэр минь хүссэн цагтаа л миний гарыг атгадаг болсон. Зүрхэндээ бялхаж байгаа хайраа цалгилуулан байж "Сонсооч хайрт минь, би чамдаа ямар их хайртай гээч" хэмээн алгаараа л шивнэдэг. Заримдаа миний ѳмнѳ сѳхѳрч суугаад гарыг минь чангаар атгахдаа "Чи минь намайгаа ойлгож уучлаач" хэмээн гаслан шивнэнэ. Айж түгшсэндээ гарыг минь чангаар атгахдаа "Би чамтайгаа хамт л байгаа шүү" хэмээн аргаддаг. Aргаа барж гарыг минь зѳѳлхѳн үнсэхдээ ч "Хайрт минь дээ, чи миний хэлж зүрхлэхгүй байгаа их хайрыг мэдрээч дээ" хэмээн учирлана. Хайртай хосууд яагаад хѳтлѳлцѳн алхдаг гээч. Тэд зүрхэндээ урсаж буй их хайраа зѳвхѳн алгаараа л бие биендээ дамжуулдаг. Хэлж чадахгүй, хэлж амжихгүй зовлон жаргал, баяр гунигаа зѳвхѳн алгаараа л бие биедээ учирладаг. Тэд гар гараа атгалцсан атлаа юу ч ярихгүйгээр бие биенийхээ нүд рүү харан инээмсэглэдгийн тайлал тэр. Хайранд шатсан гарын алга үргэлж дулаахан байдаг.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 24, Лхагва гараг
Уншсан: 209 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2