Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl

ЗУРГИЙН ТУХАЙ НЭМЭЛТ ТАЙЛБАР

2007 оны 9 сарын 09, Ням гараг  .:.  Бичсэн: 
(18 үнэлгээтэй)
DV-2017 СУГАЛААНД ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ...

flag.jpg

Түгээмэл асуултууд

Зургаа тохирох эсэхийг энд дарж шалгана уу

Үндсэн танилцуулга руу буцах






Бидэнд ЗУРАГ, ЗУРАГ гэсэн маш олон асуулт ирдэг бөгөөд Танд нэмэр болоосой гэсэн үүднээс энэ хэсгийг орууллаа.

phototemplate.gif

Тохиромжтой зургууд
Well-Composed Photo #1Well-Composed Photo #2
Well-Composed Photo #3

БОЛОХГҮЙ ЗУРГИЙН ХЭЛБЭР
Засвар хийж болохгүй Зургийн ерөнхий харьцааг өөрчилж болохгүй
No RetouchingNo Image Stretching
Буруу харж болохгүй Босоо бус хэлбэртэй байж болохгүй
Pose Not FrontalImage Not Portrait View
Толгой хэсэг жижигхэн байж болохгүй Толгой хэсэгр хэт том байж болохгүй
Head Too SmallHead Too Big
    Арын фон
  • Арын фон цайвар байх ёстой
БОЛОХГҮЙ ЗУРГИЙН ХЭЛБЭР
Арын фон цулгай биш байж болохгүй
Background Not Plain
    Фокус/Нягтрал
  • Царай бүхэлдээ фокустай байх ёстой
  • Зургийн нягтрал муу байж болохгүй
  • Арзгар харагдаж болохгүй
БОЛОХГҮЙ ЗУРГИЙН ХЭЛБЭР
Фокус муу байж болохгүй Арзгар харагдаж болохгүй
Not In FocusVisible/Coarse Dot Pattern
Нягтрал бага байж болохгүй
Resolution Too Low
    Элдэв чимэг
  • Нүүрэн дээрээ элдэв янзын чимэгтэй болон нарны шил зүүсэн зураг байж болохгүй.
    Нүдний шил
  • Шил зүүдэг хүмүүс шилтэйгээ авахуулж болох ба хэрэв нүдний шил дээр ямар нэгэн гэрэл ойсон эсвэл сүүдэр туссан бол тэнцэхгүй.
БОЛОХГҮЙ ЗУРГИЙН ХЭЛБЭР
Нүдний шил дээр гэрэл ойж болохгүй
Glare On Glasses
    Малгай болон алчуур
  • Малгай болон алчуурыг зөвхөн шашны заншилтай хүмүүс өмсөж болно. Гэхдээ нүүрийг таглаж болохгүй.
  • Цэргийн болон бусад зориулалтын ямар нэгэн малгай өмсөж болохгүй
    Тодруулалт, Гэрэл болон Өнгө
  • Байгалийн өнгөөр харуулсан байх ёстой
БОЛОХГҮЙ ЗУРГИЙН ХЭЛБЭР
Өнгө тохироогүй байж болохгүй Хэтэрхий бараан байж болохгүй
Improper ColorToo Dark
Хэтэрхий тод байж болохгүй
Contrast Too High
    Гэрэлтүүлэг
  • Гэрлийн хэмжээг хэт их байлгаж болохгүй
  • Нүүр болон арын фон дээр сүүдэр тусгаж болохгүй
БОЛОХГҮЙ ЗУРГИЙН ХЭЛБЭР
Хэтэрхий гэрэлтэй байж болохгүй
Сүүдэртэй байж болохгүй
Over-ExposedShadows On Face
Арын фон дээр сүүдэр байж болохгүй
Shadow On Background

Зургуудийг http://www.dvlottery.state.gov сайтаас ашиглав.

Энэхүү бяцхан зөвлөгөөг Windows үйлдлийн системтэй PC дээр тулгуурлан хийсэн болно. Хэрвээ Та Macintosh ашигладаг бол CTRL товчлуурын оронд CMD товчлуурыг ашиглахад л болно.

Хоёр төрлийн зураг хэрэглэж болно гэсэн байгаа.

  • Фото зураг
  • Дижитал зураг
Тэгэхээр фото ч бай, дижитал ч бай аль алийг нь компьютер дээр засварлах хэрэгтэй болно.

Дижитал зураг
  1. Зургийн формат: JPEG (Joint Photographic Experts Group) байна.
  2. Зургийн хэмжээ: 240KB – с хэтрэхгүй байна
  3. Зургийн нягтрал: 600 цэг өндөр, 600 цэг өргөн байна. 600х600 pixel
  4. Зургийн өнгөний нягтрал: 24 бит өнгөт байна
  5. Хар цагаан зураг тэнцэхгүй
гэсэн шаардлагатай байна.

Мэдээж ойлгомжгүй зүйл зарим хүмүүст байгаа байх. Тэгэхээр дижитал зургийн аппарат болгон зургийг JPEG (JPG, JPE гэж байна) өртгөтгөлтэй хадгалдаг. Өртгөтгөл гэдэг нь тухайн ямар нэгэн нэртэй файлын төрлийг тодорхойлдог зүйл. JPEG, JPE эсвэл JPG гэсэн өртгөлтэй файл байвал, энэ нь зураг гэж ойлгож болно.

Adobe Photoshop программыг ашиглахыг зөвлөөд энэ программ дээр яаж зургийг тохирсон байдалд оруулж болохыг үзье.

1. Photoshop-ыг ажиллуулсаны дараа зургаа File->Open->Зургийн нэр, гэж сонгоно. (Зураг-1, Зураг-2)

1.jpgЗураг - 1

2.jpg Зураг - 2

2. Шинэ файл нээнэ. File->New… (Зураг-3)

3.jpgЗураг - 3

Энэ үед дараах цонх гарч ирнэ. (Зураг-4)

4.jpgЗураг - 4

Name: Photo
Width: 600 (pixels)
Height: 600 (pixels)
Resolution: 72 pixels/inch
Color Mode: RGB Color / 24 bit (16 bit байхад болно)

гэсэн сонголтыг хийснээр хоосон бөгөөд зөв хэмжээтэй Photo нэртэй зургийн талбар үүснэ.

Бүх үйлдэл зөв хийгдсэн бол дараах хэлбэртэй харагдана. (Зураг-5)

5.jpgЗураг - 5

3. Одоо том зургийг тохирсон хэлбэрт оруулан хадгалах үлдлээ

  • Том зурган дээрээ нэг дарж идэвхижүүл
  • Ctrl+A товчлуурыг дар. Эсвэл Select->All гэж дар. (Зураг-6). Энэ үед зураг бүхэлдээ хүрээ үүсч тэмдэглэгдэнэ

6.jpgЗураг - 6

  • Ctrl+C товчлуурыг дар. Эсвэл Edit->Copy гэж дар. (Зураг-7)

7.jpgЗураг - 7

  • Photo нэртэй хоосон зураг дээрээ нэг дарж идэвхижүүл
  • Ctrl+V товчлуурыг дар. Эсвэл Edit->Paste гэж дар (Зураг 7 дээрхи улаанаар дөрвөлжилсэн). Дахиад Ctrl+T товчлуурыг дар

Харин одоо том зургаа, баруун дээд буланд нь байрлах “X” дээр дарж хаа. Энэ үед том зураг хуулагдаж Photo талбарт дараах хэлбэртэй харагдана. (Зураг-8)

8.jpgЗураг - 8

Зураг-8 дээр тэмдэглэсэн улаан цэг дээр буюу Photo зурагны баруун доод буланд хулганы заагчийг байрлуулахад зураг дээр харуулсан ташуу сум гарч ирнэ. Энэ үед хулганаараа дарж баруун доод тийш нь дараах зурагт харагдах хэлбэртэй болтол сунга. (Зураг-9)

9.jpgЗураг - 9

Дутуу харагдаж байгаа зурагны гадуур, хүрээ харагдаж байгаа биз. Энэ бол Ctrl+T (Transform) товчлуур дарсны улмаас үүссэн. Харин одоо улаанаар дугуйлсан хэсэгт хулганы заагчийг байрлуулж ташуу сум гарч ирэхэд SHIFT товчлуурыг дараатай байлгаж байгаад хулганаараа зүүн дээд тийш нь багасга. (Shift товчлуурыг дараатай байлгах нь зургийн тэгш хэмийг хадгалж байгаа хэрэг). Зургийг таалагдах хэмжээнд хүртлээ багасгаад ENTER товчлуурыг дар. Дараах хэлбэртэй болсон уу? (Зураг-10)

10.jpgЗураг - 10

Одоо хадгалах л үлдлээ. Shift+Ctrl+S товчлуурыг дар. Эсвэл File->Save As… гэж дар. (Зураг-11)

11.jpgЗураг - 11

File Name: Photo
Format: JPEG (*.JPG, *.JPEG, *.JPE) гэж заавал байх ёстой. (Зураг-12) Дараа нь Save товчийг дарахад Зураг-13 гарч ирэх ба Quality: хэсгийг файлын хэмжээ 240K - с хэтрэхгүй байхаар тохируулаад OK дарахад л боллоо.

12.jpgЗураг - 12

13.jpgЗураг - 13

 

 

 

Энгийн зураг (Энгийн гэрэл зургийн аппаратаар авсан зураг)

  1. Өнгөт зураг байна
  2. Сканнерийн нягтрал: хамгийн багадаа 300 dpi (dots per inch) байна
  3. Зургийн формат: JPEG (Joint Photographic Experts Group) байна
  4. Зургийн хэмжээ: 240 KB – с хэтрэхгүй байна
  5. Зургийн нягтрал: 600 цэг өндөр, 600 цэг өргөн байна. 600х600 pixels
  6. Зургийн өнгөний нягтрал: 24 бит өнгөт байна
  7. Хар цагаан зураг тэнцэхгүй

гэсэн шаардлагатай байна.

 

Хүн болгон янз бүрийн Scanner хэрэглэж байгаа ч гэсэн үндсэндээ бүгдээрээ адилхан нэртэй функцтэй байдаг. Photoshop өөрөөсөө шууд импортоор гадны төхөөрөмжтэй харьцдаг ба үүнд нь Scanner багтсан.

  • Photoshop – г ачааллахын өмнө Scanner – аа заавал асаасан байх хэрэгтэй
  • Scanner ажиллуулдаг хэсгээс төхөөрөмжөө сонгоно. (Зураг-14)
14.jpg
Зураг - 14
  • Ямар ч Scanner эхлээд Preview буюу урьдчилсан харалт-г хийдэг.
  • Танд, харагдах хэлбэрээр: Resolution, Picture Type гэсэн гол 2 функц байх ёстой

Resolution: 300
Picture Type: Color picture

гэж сонгоод SCAN товчийг дарна. (Зураг-15)

15.jpg
Зураг - 15

 

Энэ үед зураг дэлгэц гарч ирнэ. Үүнээс хойшхи үйлдэл дижитал зураг хэсгийн 2-с хойшхи үйлдэлтэй ижил байна.

DV-2017 СУГАЛААНД ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ...

 
Шинэчлэгдсэн огноо: 2015 оны 10 сарын 22, Пүрэв гараг
Уншсан: 31964 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (7)

1. talarhal
Mash ih bayrlalaa , neg asuuh zuil bna ger buleeree burtguuleed daraa ni neg ni hamt yavahaa bolij boloh uu?
Бичсэн: jadamba | 2010 оны 10 сарын 18 | IP: 203.179.93.xx
2. VISA
Green cardand burtguuleheer elchin deer davhar burtgel n ochdog gej yarihiin. daraa n visa-d orson tohioldold USA tsagaachlah zorilgotoi gej heleed butsaadag ch geh shig uunii talaar medeeleech
Бичсэн: nyamka_n | 2010 оны 12 сарын 2 | IP: 182.160.14.xxx
3. nogoon kart
mongold zuragaa haana avahuulah ve busdii ni eeree chadah yum bna yahav hugatsaa ni duuslaa neher maani solongost baigaa bas zurgii ni yah ve humuusee tuslaach nadad helj egeech btsetseg73@yahoo.com gesen haygaar hariu egeech
Бичсэн: narsar | 2011 оны 10 сарын 18 | IP: 182.160.52.xxx
4. 2013
2013 burgtuuleh gesen eroosoo bolohgui yuma burtguuleed continue darahaar alga boloog baihiin yahuu
Бичсэн: khoroloo | 2011 оны 11 сарын 3 | IP: 49.0.153.xxx
5. Setgegdeliig mini huleen awch ynshij bgaa tanid ene uduriin mendiig hurgeye
sain bnyy? bi umnu ni nogoon kartiig bugluj baigaagui yumaa burtguuleh hyydasryy orhoor amjilttai bolj uguhgui yumaa 2014 onii burtgel hezee ehleh we?yaj yamar hayagaar amjilttai burtguuleh we? Bi ediin zasagch, menejer mergejiltei 3nastai huugiin hamt amidardag ger buliin hun baihgui huuteigee 2yylahnaa burtguulj bolohyy?nadad todorhoi amjilttai hariy ugch tyslaach
Бичсэн: PAMBI | 2013 оны 7 сарын 10 | IP: 202.70.46.xxx
6. ...
shineer hezee burtgeh we
Бичсэн: b.gantulga | 2014 оны 4 сарын 18 | IP: 112.72.13.xxx
7. ...
yaj burtguuleh vee darhaar aldaa zaagaad bolohgu bhiin ??
Бичсэн: mnj | 2014 оны 7 сарын 9 | IP: 103.26.193.x

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 3 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4
  6  7  8  9101112
131415161718
20212223242526
2728293031  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ" ХҮН - "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" Маамуугийн Хунлиуз

"БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ" ХҮН - "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" Маамуугийн Хунлиуз Унаган зоондоо балчирдаж төрсөн Ургийн хэлхээ алтан бие минь Уулсынхаа дунд унаж боссон Ухаант... 2017 оны 3 сарын 18

Б.Уранчимэг

UMONTV-ийн “АМЕРИК ХЭМНЭЛ” нэвтрүүлэг (А. Алимаа- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан) 2017.03.18

UMONTV-ийн “АМЕРИК ХЭМНЭЛ” нэвтрүүлэг (А. Алимаа- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан) 2017.03.18 Энэ оны 3 сарын 1 - нээс 5-ны өдрүүдэд АНУ-ын Иллинойс мужийн Итаска хотын Eagle wood зочид буудалд Дэлхийн... 2017 оны 3 сарын 18

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.03.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.03.17 ЗУРАГЛААЧ Б.АМГАЛАНБАЯР: Вашингтон хот орчмын монголчуудын сар шинийн баярын ажиллагаанаас ЧИМХ... 2017 оны 3 сарын 18

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2