Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Америк явцгаая - Бас бус зүйл

2007 оны 10 сарын 04, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(17 үнэлгээтэй)

chicago.png
БУСАД | ИРЭХИЙН ӨМНӨ | ИРСЭНИЙ ДАРАА

Green Card
Хүүхэд сургуульд оруулах
Зээлийн кард, зээлийн түүх
Виз, статусын төрөл солих
Статус сунгуулах, сэргээх


Green Card

Green card буюу анх эхлэн ногоон өнгөтэй байсан болохоор ногоон кард гэсэн нэр авсан энэ зүйл нь Америкад хууль ёсны дагуу байнгын оршин суух эрхийн үнэмлэх юм. Үүнийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн гэж ойлгож болохгүй. Харин ногоон кардтай бол тодорхой хугацааны дараа иргэн болох хүсэлт тавьж болдог. Америк нь угаасаа цагаачлагчдын эх орон учраас гаднаас жил бүр 50000 - 55000 хүнийг ногоон кардны сугалааны азтанаар тодруулдаг. Мөн түүнчлэн улс орныхоо хөгжилд нэмэр оруулах үүднээс онцгой болон гоц авъяастан, нарийн болон өндөр мэргэжлийн боловсон хүчин, дээр нь хөрөнгө оруулагч нарт давуу эрхээр ногоон кард олгодог байна. Бас нэгэн ногоон кардтай болох арга нь Америкийн иргэн хүний ивээл дор багтах явдал юм. Энэ нь гэр бүл болох, хүүхдийн хувьд үрчлхүүлэх зэрэг болно. Ногоон кардыг олгоход тооны хязгаар нь дараах байдалтай байна.

  • Гэр бүлийн үндэслэл - жилд 480 мянга орчим
  • Хөдөлмөрийн үндэслэл - жилд 140 мянга орчим
  • Бусад үндэслэл (Сугалаа 50-55 мянга, Хүүхэд үрчлэх - тодорхойгүй, Улс төрийн орогнол - тодорхойгүй)
Бидний хувьд жил болгон зохиогддог Diversity Lottery буюу Ногоон кардны сугалаанд азаа үзэж байхад илүүдэхгүй нь мэдээж. Сүүлийн 4 жилийн хугцаанд Мэдээлэл баг өөрийн вэбсайт дээр сугалаанд оролцох зааврыг бүрэн эхээр нь орчуулан бүртгэлйиг явуулж байна. Дэлэгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.

Хүүхэд сургуульд оруулах

Америкад хүний тэр дундаа хүүхдийн эрх ашгийг өндөрт тавидаг. Тэгэхээр хүүхэд хууль бусаар оршиж байна уу гэдгийг шалгахаасаа өмнө хүүхдийн эрх ашиг яаж хамгаалагдаж байгааг чухалчилдаг. Хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулахад эхлээд гэрийнхээ ойролцоох сургууль, цэцэрлэгт хандах хэрэгтэй. Сургуулиас тухайн дүүрэг болон хот орчмын боловсролын салбарыг хариуцсан байгууллагыг зааж өгч очиж уулзахыг зөвлөнө. Тэнд очихдоо хүүхдийг батлан даах хүн (эцэг эх эсвэл насанд хүрсэн ойр дотны хүн) цуг очно. Ингээд хүүхдийн бичиг баримт, урьд нь сурч байсан сургуулийн дүнгийн жагсаалт, вакцины бичгийг өгөхийг хүснэ. Дараах 5 төрлийн урьдчилан сэргийлэх тарилга хийгдсэнийг баталсан эмчийн бичиг байна.

  1. DTP/TD (Diphtheria, Tetanus, Pertussis) буюу 3-т вакцин. Төрснөөс 12 нас хүртэл 4 удаа
  2. Polio буюу полимелит. 2 сартайгаас 16 нас хүртэл 6 удаа
  3. Hepatitics B буюу шарын вакцин. 2 сартайгаас 15 нас хүртэл 4 удаа
  4. MMR (Measles, Mumps, Rubella) буюу улаан бурхан, салхин цэцэг. 1 насанд нэг, 4-6 насанд 2 удаа
  5. BCG буюу сүрьегийн вакцин. 1-2 нас ба 11-12 насанд 2 удаа
Хэрвээ сургуульд ороход шаардлагатай вакцин хийгдээгүй бол нөхөн хийдэг. Энэ бүгдийн дараа хүүхдээс түвшин тогтоох шалгалт авч тэнцэх анги болон гэртийнх нь ойролцоох сургуульд хуваарилахаас гадна хүүхдийг сургууль гэр 2-ын хооронд нь хүргэж өгөх унааны асуудлыг шийдэж өгнө. Энэ байгууллагаас хуваарилсан сургууль дээр очоод анги хариуцсан багштай нь уулзаж хүүхдийн өдрийн хоол идэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрвээ хүүхдийг батлан даасан хүн нь орлогын эх үүсвэргүй бол хүүхэд үнэгүй хоол идэх эрхтэй болдог. Ингээд хүүхэд тань хичээлдээ сууж эхлэнэ.

Зээлийн кард, зээлийн түүх

Аливаа улс орны хөгжлийн гол үндэс нь банкны тогтолцооноос ихээхэн хамаардаг. Банк нь зээл дээр үндэслэн оршинон тогтнодог. Америкад Social Security Card-тай л бол хэн ч зээл авч чаддаг.  $100 эхлээд $10000 гээд хэд ч байж болно. Сүүлийн үед манайхан (мэдээж монголчууд) зээл авах аргачлал, зээлийн ач тусыг мэдсэнээр, сургуульд сурах, хүссэн машинаа авах, хүссэн орон сууц, хувийн байшин худалдан авах цаашлаад хувийн бизнесийн салбараа хүртэл нээн ажиллуулах болж. Тэгвэл америкад яаж зээл авдаг, зээлээ ямар хэлбэртэйгээр эргэн төлдөг, яагаад хууль бусаар амьдарч байгаа хүмүүст хүртэл зээл олгодог юм бэ? гэсэн олон асуултууд гарч ирж байна. "Урилга авах аргачлал" дээр social security card - тай болсноор америкт бүртгэлтэй, америк иргэдтэй адил эрхтэй болдгийг дурьдсан билээ. Тэгэхээр шууд л зээл авчих уу?

Хүн бүрийн social security дугаар дээр үндэслэн credit history буюу зээлийн түүх үүссэн байдаг. Ямар ч зээл авч байгаагүй тохиолдолд зээлийн түүх нь шинээрээ байх буюу хоосон байна. Зээлийн түүхийн оноо өндөр байх тусам бага хүүтэй өндөр зээл авах боломжтой. Таны зээлийн түүх шинээрээ байгаа бол зээл өгөхгүй. Урт удаан хугацааны туршид Таны ашиглаж байгаа улсын гэсэн тодотголтой зүйлүүд болон банкны түүх нь зээлийн түүхийн оноог өндөрсгөдөг. Жишээ нь гэрийн утас, цахилгааны төлбөр г. мт. Эдгээр нь анхлан ямар ч зээлийн түүх болон бусад зүйлсийг шаардалгүй Таны нэр дээр social security дугаарыг үндэслэн олгогддог. Ийм журмаар явахад дор хаяад 2 жилийн дараа анхны зээл авдаг. Бидний судалж мэдсэн дараах арга нь хамгийн хурдан аргаар зээлийн түүх үүсгэн зээлийн кардтай болж болох арга юм. Зээлийн кард нь дотроо SECURED болон UNSECURED гэсэн 2 төрөл байдаг. Unsecured зээлийн кард нь өндөр зээлийн түүхтэй хүнд шууд олгодог улсын зээл юм. Үүнийг буюу шууд утгаар зээлийн кардыг зээлийн түүх нь шинээр байгаа хүмүүс авах аргагүй. Тэгэхээр Secured зээлийн кард авах хэрэгтэй.

Юуны түрүүнд www.chase.com гэсэн хаягаар ороод JP Morgan Chase банкны зээлийн кардны аппликэйшныг интернетээр бөглө. Хэсэг хугацааны дараа (2 долоо хоног) Таны гэрийн хаягаар захиа ирнэ. Тэр захианд: Таны зээлийн түүх хангалтгүй байгаа учраас зээл олгох боломжгүй байна. Гэхдээ Танд дараах боломжийг олгоё. Та бидэнд $300 болон түүнээс дээш хэмжээний мөнгийг, хавсаргасан аппликэйшнтэй хамт явуул. Бид Таны энэ мөнгийг кард (голдуу MasteCard) -нд хийж явуулья гэсэн байна. Та money order эсвэл чек бичээд аппликэйшныг явуулсанаар 2 долоо хоногийн дараа анхны SECURED зээлийн кардтай болж, зээлийн түүх чинь үүсэж эхэлнэ (Эсвэл бусад банк дээр биеэрээ очин Secured Credit Card аппликэйшн бөглөөд шууд авч болно. US BANK их зүгээр). Голдуу жилийн 19,5% - ийн хүүтэй байдаг. Зээлийн кардаараа Та ямар ч газар үйлчлүүлж болно. Гэхдээ дор хаяад $50 заавал үлдээж байгаарай. Сарын дараа Таны ашигласан мөнгөний тайлан болон төлбөр төлөх баримт ирнэ. Төлбөр нь minimum payment гэх хамгийн бага хэмжээгээр төлөгдөхөөр буюу Таны ашигласан мөнгөний 3-10% байна. Хэрвээ Та ашигласан мөнгөө бүтнээр нь эргүүлэн төлбөл ямар ч хүү төлөхгүй. Анхааруулахад, төлбөрөө заавал хугацаандаа төлж байгаарай. Нэг удаа хоцроход л Таны зээлийн түүхэнд том толбо орно. Дээрхи маягаар 3-12 сар төлбөр хийсний дараа Танд автоматаар Unsecured зээлийн кардыг зээлийн хэмжээг өндөрсгөж олгоно.

Дахин нэг зээлийн түүх үүсгэх арга нь Та ямар нэгэн зүйл худалдан авснаар үүсэж болно. Жишээ нь машин худалдан авахдаа үнийн дүнгийн 50-иас дээш хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг суурь үнэд нь тавьж үлдсэн хэсгийг 30 болон түүнээс дээш сарын хугаацаанд төлөх гэрээ хийснээр үүсэж болно.

Виз, статусын төрөл солих

Визний хугацаа хэтэрсэн тохиолдолд виз статусын төрөл солих боломжгүй. Ямар ч төрлийн статусыг өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл Таныг ивээн тэтгэх ямар нэгэн байгууллага өмгөөлөгчөөр дамжуулан цагаачлалын албанд хүсэлт гаргаж сольж өгдөг байна. Жишээ нь сүүлийн үед манайхан B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын шугамаар ирж оюутан болох тохиолдол элбэг болж. Энэ нь ч их ашигтай хувилбар болж байна. Учир нь оюутан болсноор Social security card авахад хялбар, дээр нь бизнес, аялал жуулчлалын статус оюутны статусаар солигдож ирэхэд 6 сар болдог учраас энэ хооронд ажил хийн сургалтынхаа төлбөрийг олдог. Хамгийн сайн зүйл нь хууль ёсоор орших хугацаа сунгагдаж байгаа явдал юм. Ингээд яаж статус солиулахыг сонирхоё. Хил дээр I-94 хуудас дээр дарж өгсөн хугацаагаа дуусахаас өмнө ямар нэгэн сургууль дээр очин статусаа солиулж оюутан болох хүсэлтээ илэрхийл. Сургууль Таныг 10 жилийн гэрчилгээний хуулбар, тухайн сургуулийн сургалтын төлбөрийг төлж чадах хэмжээний банкны баталгааг, визний хугацаа дуусаагүй пасспорттайгаа авчирахыг шаардана. Бүгдийг бүрдүүлж, сургуулийн урилга, цагаачлалын алба, өмгөөлөгчид төлөх төлбөрийн хамт өгсөнөөс 14 хоногийн дараа бичиг баримтыг тань хүлээн авсныг баталсан цагаачлалын албаны захиа ирнэ. Үүнээс хойш 6 сарын дотор Таныг оюутан болсныг баталсан шинэ I-94 хуудас болон I-20 гэрийн тань хаягаар ирж Таны статус өөрчлөгдөн оюутан болно. Зөвхөн энэ тохиолдолд сургууль дээрээ эргэн очиж төлбөрөө төлөн хичээлээ эхэлнэ.

Статус сунгуулах, сэргээх

Танд хууль ёсоор Америкад байх хугацаагаа сунгуулах тохиолдол олонтоо гарах байх. Тэгвэл хэнээс ч бүү тусламж хүс. Өөрөө энэ бүгдийг хийх их амархан. http://uscis.gov хаягаар ороод бөглөх заавартайгаа байх I-539 аппликэйшныг хэвлэн авч бөглөөд, $195 (байнга үнэ нь нэмэгдэж байгаа)-ийн money order - ийн хамт Таны амьдарч байгаа орчмын ойролцоох цагаачлалын албаны хаяг (аппликэйшн дунд Таны амьдарч байгаа орчны цагаачлалын албаны хаягууд байгаа) руу явуулахад л болно.


Амжилт хүсье !

Шинэчлэгдсэн огноо: 2011 оны 5 сарын 04, Лхагва гараг
Уншсан: 43660 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (46)

1. asuult
sain baina saihan zuvlumj ugsund ih bayarlalaa. 15 nastai huuhed dund surguuld surgah gesen um ene talaar zuvlulguu ugch boloh uu. mail gerelees2002@yahoo.com bayarlala
Бичсэн: assuult | 2010 оны 9 сарын 29 | IP: 211.37.109.xx
2. aldaag zasah
sain baina uu gej bichih gej baigaad sain baina gej bichsen baina shuu kkk
Бичсэн: assuult | 2010 оны 9 сарын 29 | IP: 211.37.109.xx
3. asuult
sain bainauu. amerik ruu suraltshaar garah aylal juulchlaliin viz hussen ni zugeeruu ene talaar zuvluguu ugch tuslaach. mail enkhee_tuya@yahoo.com
Бичсэн: Denkhee | 2010 оны 10 сарын 1 | IP: 202.179.10.xx
4. sain bn uu
ene ih heregtei medeelel bn bi oyutan l daa ene zun J1 visa.r 3sar bolson ireh jil dahin yavad vizniihee hugatsaag sunguulah huseltei bg herhen yaj yamar zamaar sunguulbal zugeer bol zubluguu ugch tusalna uu zoljargal_purevsuren@yahoo.com
Бичсэн: zoluushka.p | 2010 оны 10 сарын 8 | IP: 180.235.180.xx
5. tax
alban esnii ssn,ajillah erhyei hyn yaj tax tulbul deer ve.er ni taxiin tuhai oilgolt baihgyi ene tuhai delgerengyi medeelel tavij uguuch please.
Бичсэн: bi | 2011 оны 1 сарын 28 | IP: 69.251.0.xx
6. sain bnauu?
bi barag 2 jiliin umnu j1 vizeer 3sariin hugatsaatai ireed statusaa f1 bolguulj soliulaad end uldsiin.tegeed solex-d heseg hugatsaand yvj bgaad ungursun 6saraas yvahaa bolison.teheer bi odoo haralsan gesen uguu? ternees gadna haralsan hun dahij statusaa sergeelgej boldiin boluu? asuultand hariulj ugch tuslaach.please.goy medeelel tavij ugsund bayarlalaaaa.
Бичсэн: eaagii | 2011 оны 2 сарын 1 | IP: 69.211.3.xxx
7. асуут
сайн байна уу америк улсад суралцахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж хаана хандах ёстой вэ? хаяг.welcome_uguumur@yahuu.com
Бичсэн: өгөөмөр | 2011 оны 3 сарын 21 | IP: 202.70.39.xxx
8. juulchilj ochood oyutan boloh
sain baina uu juulchinii visa-r ochood statusaa soliulj baisan hun baina uu.
Бичсэн: jeky babe | 2011 оны 3 сарын 21 | IP: 202.179.24.xxx
9. sain u
sain bna u amerik garch ajillaj boloh zowlogoo ogch tuslaach damba_084
Бичсэн: kkkkkkkkkkkk | 2011 оны 4 сарын 22 | IP: 203.194.119.xxx
10. tuslaach hoo
minii green card byrtgel shinechilsen zurgaa bairluul gesen bh yum yaj zurgaa bairluulah vee tuslaach.
Бичсэн: amara | 2011 оны 5 сарын 23 | IP: 202.170.80.xx
11. asuult
bi green card.d burtguulehdee shuudangiin hairtsaggui bolohoor zugeer mail hayagaa bichsen hojson tohioldold mail hayagaar zahia irj boldog geheer shuudangiin hairtsag hereeggui baih gj bodson yum getel humuus mail.r irdeggui gd bn yadag yum boloo? hariu ogno uu!
Бичсэн: hatnaaa | 2011 оны 6 сарын 8 | IP: 203.160.51.xx
12. ...
tegeed surguulid surch baigaa bol,surguuliaa boliod ,ter tsagaachliin alba ruu uuruu huviaraa aplikation aa ,interneteer avch bugluud, buglyyd sungaad baij boloh yum uu $195 tulchuud sunguulaad baih yum uu,,haashaa utgagui yum be
Бичсэн: oyutan | 2011 оны 7 сарын 14 | IP: 99.36.21.xxx
13. ...
green cart mail shuudangiin hairtsagaar zahian irdeg yum,,hojson bol interneteer statusaa shalgaj bolno ,mun email hayagaar select geed irne dee
Бичсэн: oyutan | 2011 оны 7 сарын 14 | IP: 99.36.21.xxx
14. ...
amerikt surya gevel amerkiin ali surguulid apply hiisen ter gasar chin i-20 chamd shuudangaar ugne tuuniigee bariad busad bichig barimttai elchinluu handah baih daa
Бичсэн: oyutan | 2011 оны 7 сарын 14 | IP: 99.36.21.xxx
15. ...
j1 baigaa f1 baisan bol odoo suraagui bol harlasan shuu dee,,sergeene gesen yum udsan bol hetsuul baih,,,
Бичсэн: oyutan | 2011 оны 7 сарын 14 | IP: 99.36.21.xxx
16. ...
ajillaj baigaa gasar chin ayandaa tax iin avaad tsasling chin ugch baigaa,,daraan ayandaa tax jileer uuruu ochiod tax boduuldag gasar ochiod boduulchih dee
Бичсэн: oyutan | 2011 оны 7 сарын 14 | IP: 99.36.21.xxx
17. tusalna uu
dengej ereed bgaa emegtei tsagaachal amidrax erx xvsex gesiin tusalna uu, sain a sanaat axn dvvsee bayasaa67@yahoo.com sangaas bol sain bna,,
Бичсэн: bayanjargal | 2011 оны 9 сарын 10 | IP: 24.1.44.xxx
18. utas
bayrlalaa ene dugaarluu zalgaj zblgee egne vv,,mash yaaraltai 847-571-2295
Бичсэн: bayanjargal | 2011 оны 9 сарын 10 | IP: 24.1.44.xxx
19. Yaraltai hariu ugcj tus bolno uu
ANU-iin nogoon cardiin hariu mail haygaar irj humuus hulhiduulj bn gesen medeelel bn. Nadad 2011.09.13nd nogoon cardnii ezen bolloo gesen zahia mail haygaar irsiimaa. Uunii unen esehiig yaj medeh ve. Please mash yaraltai hariu ugch tus bolooch. Hugatsaa n 25niig hurtel huchintei gesen bsan.
Бичсэн: Nyamaakaa | 2011 оны 9 сарын 20 | IP: 182.160.58.xxx
20. ...
Zahidal ih urt uchraas tal hesgiig n ustgaj yvuullaa.
Бичсэн: Nyamaakaa | 2011 оны 9 сарын 20 | IP: 182.160.58.xxx
21. hi 19
nadad bas mail irsen ym zarim humuus maileer irdeg geh ym zarin ni ugui geh ym oilgohguyi ym mailiig ni unshhaar aztan bolson ch ym shig hulhiduulaad bgaa ch ym shig bio 2009 ond bogloj bsan ene jil irne gej baihuu
Бичсэн: AMARKA | 2011 оны 11 сарын 12 | IP: 202.179.1.xxx
22. amerikt surya
bi hawar amerik ywah tolowlogootei bgaa. dawuu tal bas bgaa. tend minii egch ger buleeree amidardag ym ldaa. bi yu hootsoldoh ystoi we? urilga ni arai hylbar garah uu? yawal deer we? tuslana uu! my id goyun92
Бичсэн: monhchimrg | 2011 оны 11 сарын 19 | IP: 124.158.71.xx
23. medeelliin tuslaltsaa uguuch pls
sain baitsgaana uu? ta bvhnees hvseh zuil bn. bi americ yavmaar bnaa. odoo 25 tai emegtei surguulaa tugsuud 1 jil bolchloo.nadad tuslaach bi yamar viz hvsch haana handval deer we?
Бичсэн: Emo | 2012 оны 1 сарын 9 | IP: 202.126.91.xxx
24. 1. medeelliin tuslaltsaa uguuch pls
sain baitsgaana uu? ta bvhnees hvseh zuil bn. bi americ yavmaar bnaa. odoo 25 tai emegtei surguulaa tugsuud 1 jil bolchloo.nadad tuslaach bi yamar viz hvsch haana handval deer we? minii id z_haagii@yahoo.com
Бичсэн: Emo | 2012 оны 1 сарын 9 | IP: 202.126.91.xxx
25. nogoon kartiin talaar ochuuxen medeeleltei bolloo.ene jil burtguulex bol yaj xaanaa xandax we xel tuslaach meddeg ni.magadgui amerik awchix ch ymu gj bodood
nogoon kartand burguulxed xaana ochij burtguulex we.xolboo barix utas gj bdg bolwuu zaluusaa
Бичсэн: ym asuuy | 2012 оны 4 сарын 10 | IP: 202.55.191.xx
26. from south korea
sain bain uu? solongoosoos usa yavah talaar zuvulguu ugnuu? bayarlla^^
Бичсэн: nomads | 2012 оны 5 сарын 3 | IP: 118.130.83.xxx
27. heden $ bhad mongoloos surguuld zuuchlah bol helj uguuch
sain bna uu.mongoloos hed orchom $ BHAD vise garh bolomjtoi bol helj uguuch
Бичсэн: axwell | 2012 оны 5 сарын 8 | IP: 218.101.142.xxx
28. Huuhdiin tsetserlegiin tuhai
sain baina uu?
Helnii kurst yavj baih hugatsaand huudee avchraad tsetserlegt oruulah bolomj baidag bolov uu?
Бичсэн: Bulgan03 | 2013 оны 1 сарын 17 | IP: 130.153.26.x
29. medeelliin tuslaltsaa uguuch
32 NASTAI SAYHAN GERELSEN EMEGTEI GER BVLINHEE HAMT AMERIK YAVAH HVSELTEI BGA YAJ YAVAH VE NADAD TUSLAACH HAANA HANDAH VE TUSLAACH
Бичсэн: dariaa | 2014 оны 5 сарын 12 | IP: 103.26.194.x
30. ...
ssain baitsgaanuu bi 22 nastai eregtei bgan maa odoo anu garaj ajilah gj viz hootsoldoj bgaama tgsen viznii hugtsaa baga bdg ochood hurdan haraldag geed bh yumaa ochood vizee sungiilj bldog blu haraar baih her hetsvv bol ene talaar meddeg zvilee baga geltgvi helj tuslaach mongol ahan dvvseeee please
Бичсэн: anu viznii tuhai | 2014 оны 12 сарын 19 | IP: 103.229.122.xxx
31. ...
yamr shugamaar yaj huutsulduj bgaan
Бичсэн: asuult | 2015 оны 5 сарын 14 | IP: 202.21.107.x
32. Oyutan Hun ger buliinhniigee yaj avchrah ve
Ireed sar bolj bgaa yumaa. Masteraar ireed hel medehgui bolohoor helnii kursruu Shiljsen bgaa.
Geriinhniigee oiriin hugatsaand yaj avchrah ve tuslaach
Бичсэн: Ganzaya | 2015 оны 6 сарын 24 | IP: 73.189.93.xxx
33. Ger buliinhniigee yaj avchrah ve
Ireed neg sar bolj bga yumaa nuhur huuhdee anud avchrah gesiin yaj avchrah
Ve. Mastered ireed hel medehgui bolohoor helnii kursruu Shiljsen bgaa.
F2 viz meduulj boloh bolov uu oiriin hugatsaand.
Бичсэн: Ganzaya | 2015 оны 6 сарын 24 | IP: 73.189.93.xxx
34. zuvluuch
Sain baItsgaana uu? Bi americt mastert surah huseltei bgaamaa. aylaliin visa-r yavaad ochood oyutnii visa bolgoh n deer uu esvel endeesee shuud oyutnii visa huutsuldsun n deer uu ali n visa garah magadlal undur bol. Usad ochood oyutnii visa bolgoh endeesee oyutnii visa huutsulduh 2iin ali n arai baga material shaardah bol
Бичсэн: ch | 2015 оны 9 сарын 2 | IP: 112.72.13.xxx
35. urgeljlel
Бичсэн: ch | 2015 оны 9 сарын 2 | IP: 112.72.13.xxx
36. Zovlooch
Angli helnii medleg dund nuhur huuhedteigee Usa yavmaar bnaaa hamgiinturuund yunaas ehleh ve
Бичсэн: Zovolgoo avyaa | 2015 оны 9 сарын 13 | IP: 103.10.21.xx
37. hariulj ogno uu
amerikiin viz meduuleed tatgalzsan hariu avsan bol daraa ni hedii hugatsaanii daraa dahin vizend orj boloh be. nadad tusaach .

Бичсэн: tuslaach | 2015 оны 11 сарын 28 | IP: 103.229.121.xx
38. America herhen yawah we
Sain bn uu Bi americad Collaged surah huseltei bgan tegeed yaaj ywah we
Бичсэн: Sain bn uu | 2015 оны 12 сарын 21 | IP: 202.9.41.xxx
39. d
Бичсэн: Sain bn uu | 2015 оны 12 сарын 21 | IP: 202.9.41.xxx
40. Aylaliin visa
Amerik ulsruu yaj garah we aylaliin visa awahiin tuld haana hend handah we
Бичсэн: Sain bainu amerik ulsruu yaj aylal zuulchlaliin visa ga | 2016 оны 2 сарын 25 | IP: 27.123.214.xxx
41. ...
2 hvvhedee negiig ni surguulid 6 nastai nuguug ni tsetserlegt 2nastai ywuulah gsin etseg eh ni hamt ywj tend amidrangaa hvvhdvvdee surgaj boloh bolwu tegehiin tuld ymr bichig barimt bvrdvvleh we todorhoi medeelel bwl uguuch
nd_Koyote@yahoo.com
Бичсэн: nandia.nd | 2016 оны 3 сарын 22 | IP: 202.21.110.xxx
42. asuult
amerik yvah gesiin hha vize baihguushd gshhshh ene medeelel unen t1 bn
Бичсэн: Hishigjargal | 2016 оны 4 сарын 18 | IP: 122.201.24.xxx
43.  Виз
Анх удаа визэнд орох гэж байгаа хүн ямар матёриал бүрдүүлж өгдгын бол тодорхой мэдээлэл өгч туслаач
Бичсэн: Уугий | 2016 оны 8 сарын 12 | IP: 202.9.41.xxx
44. hariulj tuslana uu
Sainuu anu.ruu huuhedteigee yvah gsn yum tend bolj ugvul huuhdee surguulid oruulaad uuruu ajil hiih gsn yum.ymar juramaar yaj naidvartai huutsulduh be? Hariulj uguuch
Бичсэн: ochiroo naraam | 2016 оны 9 сарын 9 | IP: 112.72.12.xxx
45. argaa baraad bnaa
bi USA elchind 3 udaa orloo manai ehner USA surch bga ehleed ehnerteigee hamt surah zorilgor 2 udaa yavah getel butsengui daraa n ger buld deeree ochih urilgaar orloo. odoo bur yaahaa medehgui bnaa yaaval deer bee ene gaduur 3 sayar gargaj ogie gesen humuus bhiin ene ya uchirtai humuus bee
Бичсэн: hariulaj tuslana uu | 2016 оны 9 сарын 29 | IP: 202.21.106.xxx
46. Viza
Hi ankh udaa vizand orokh gej baigaa hun baina ymar metrial burduuleh ym bol haanaas medej bolohuu ganaa4556@yahoo.com
Бичсэн: Ch. Ganculuun | 2016 оны 11 сарын 9 | IP: 202.131.235.x

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 4 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1
  3  4  5  6  7  8  9
101112131415
17181920212223
242526272829

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"АЗ ЖАРГАЛГҮЙ" ХҮМҮҮС

"АЗ ЖАРГАЛГҮЙ" ХҮМҮҮС Олон янзын шалтгаанаар хүмүүс өөрийгөө "Аз жаргалгүй байна" хэмээн гуниглаж, үүнийхээ төлөө бусдад... 2017 оны 4 сарын 25

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эрүүл мэндийн төвийн Oлон нийтийн сувилагч С.Болороо) 2017.04.21

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эрүүл мэндийн төвийн Oлон нийтийн сувилагч С.Болороо) 2017.04.21 “Америк хэмнэл” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Виржиниа мужийн Aрлингтон хотын эрүүл мэндийн төвийн... 2017 оны 4 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.04.21

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.04.21 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас хийсэн... 2017 оны 4 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2