Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"Монгол туульчдын урын сан" улсын үзлэг үндэсний түүхийн музейд болж байна.

2012 оны 10 сарын 11, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёлын өвийн төв, ШУА-н хэл зохиолын хүрээлэн,  Үндэсний түүхийн музейтэй хамтарч туульч-ардын авъяастаны урын санг өргөжүүлэх, туульчдын залгамж холбоог бэлтгэх, ур чадварыг бодитой үнэлж, зэрэг дэв олгож алдаршуулах зорилгоор “Монгол туульчдын урын сан” улсын үзлэгийг зохион байгуулж байна. Уг үзлэг 2012.10.11-ны 10 цагт Үндэсний музейд эхэлж 2012.10.13-ны 17 цагт өндөрлөх юм байна.

Үзлэгт нийт 15 туульчид оролцож байгаа бөгөөд Ховд аймгаас 3, Баян-Өлгий аймгаас 2, Дорноговь аймгаас 1, увс аймгаас 1, Улаанбаатар хотоос 8 туульчид оролцож байна. Оролцогчдын хамгийн ахмад нь Улаанбаатар хотоос оролцож буй 77 настай Дандарын Өлзий гэдэг эмэгтэй туульч юм. Хамгийн залуу оролцогч Баян-Өлгий амгийн оролцогч 1990 оны Энхээгийн Мэндбаяр. 

Үзлэгт оролцогчид 37 өөр туйл хайлж байгаа юм байна. Жишээ нь: Алтай хайлах, Хөх морины сэтрийн туйл, Агийн улаан хаан, Алтайч мэргэн хаан, Зээ хоо морьтой  зэргэлдэй мэргэн баатар гэх мэт. 

Үндэсний өв соёлын нэг томоохон төрөл болох туулийг өргөжүүлж олон нийтэд түгээн дэлгэрүүлж, Монголын залуу үедээ мэдүүлэн таниулах нь туулийг хадгалж үлдэх, хамгаалахын үндэс билээ. Соёлын өв төвөөс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь нүдээ олсон,  цаг үеэ  мэдэрсэн сайхан арга хэмжээ болж байна. та бүхнийг очиж үзэж сонирхохыг уриалж байна.

Энэхүү тэмцээнд Ховд аймгийн Дуут сумаас ирж оролцож байгаа Н. Дамдиндорж туульчтай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргье.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье.                                                                                              
Та аль аймгаас ирж энэхүү үзлэгт оролцож байна вэ?

Сайн байна уу? Намайг  Нацагийн Дамдиндорж гэдэг. Би Ховд аймгийн Дуут сумаас ирж оролцож байгаа.

Та хэдэн жил туйл хайлж байгаа вэ?

Хүүхэд байх цагаасаа 1982 оноос эхлээд 20 жилийн турш ардын урлагийн наадамд оролцож туйл Алтайн магтаал, ардын урлагийг хөгжүүлэх талаар санаж бодож явна. Туйл хайлна гэдэг нь алтан дэлхийгээ баясгахыг л хэлнэ дээ. Энэ туульчдын тэмцээнд ирж оролцож байгаадаа ах нь их баяртай байна.

Та энэ тэмцээнд ямар ямар туйл хайлах вэ?

Туйл гэдэг бол утга учиртай, ёс жаягтай. Өнөөдөр бид алтайн магтаалаа хамт магтсан. Одоо бол би Наранхүүхаан, Довон хар бөх гэсэн 2 туйлаар оролцох гэж байна.

Та туульч шавьтай юу? шавь бэлтгэдэг үү?

Ах нь бол бага ангийн багш хүн. Дуут сумандаа Дуут нуур гээд хамтлаг байгуулчихсан. Миний хүүхдүүд бол яргуй наадмын алт, мөнгө, хүрэл медалуудыг авдаг. 10 гаруй шавьтай.

Энэхүү тэмцээнд орж буй сэтгэгдлээ хуваалцах уу?

Тэмцээн бол сайхан болж байна. бас оролцож байгаадаа их баяртай байна.

“Тууль өнгөрсөн- өнөөдөр-маргааш” энэ талаар өөрийн үзэл бодлыг хуваалцах уу?

Тууль маань их бүдгэрч. 4 бадаг эсвэл 10 бадаг хэлээд л би туульч гээд хүмүүс яваад байна. тэгээд туулийн завсраар нэг хөөмий, хархираа оруулаад. Энэ бол тууль биш. Тууль гэдэг маань бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн зүйл. Урианхайд бол хайлна гэж ярьдаг. Энэ жил эрдэнэт хотод урианхайн наадам болсон. Би тэнд “Урианхайн тууль хайлах ёс” гэдэг сэдвээр 500 гаруй хүнд  илтгэл тавьсан.

Туулийг яаж хүмүүст илүү ихээр таниулаж, цаашид яаж хөгжүүлээсэй гэж та бодож байна вэ?

Энэхүү тэмцээн нь хэн илүү олон тууль мэдэж байна, туулиа бүрэн эхээр хайлж байна уу, хагас дутуу хайлж байна уу гэдгээс хамаарч цол өгнө. Тэр цол авсан туульчдаа монгол орон даяар таниулж тэднийг шавьтай болгон, шавь сургалтыг хөгжүүлээсэй гэж бодно.

Баярлалаа танд. Таны тэмцээнд амжилт хүсье.

Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 11, Пүрэв гараг
Уншсан: 5856 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. Sergen mandalt
Сүүлийн жилүүдэд бидний монгол улсад сэргээн мандалт явагдаж байгаа юм байна.Энэ үйл ажиллагаа улам өргөн болж олон нийтийг хамраасай билээ! Та бүхэнд талархаж байна, Уран бүтээлийн амжилт хүсе
Бичсэн: Anu Marketing Inc | 2012 оны 10 сарын 11 | IP: 24.15.215.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2