Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Та баруун уу? солгой юу?

2012 оны 10 сарын 18, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(3 үнэлгээтэй)
articleЭнэ дэлхийн бүх хүмүүс хоорондоо өөр өөр, дахин давтагдашгүй төрдөг. Мөн тэдний авъяас  чадвар, мэдрэмж  зэрэг нь төрлөхөөс онцлогтой байдаг. Энэ нь тэдний тархины хоёр тал бөмбөлөгтэй холбоотой ба аль тал нь илүү давамгайлж байгаагаас хамаарна.

Зүүн тал бөмбөлөг нь давамгайлсан хүн ярьж илтгэх чадвар сайн байх ба логик сэтгэлгээ, хийсвэр сэтгэлгээ, шинжлэх ухаан, математикийн тооцоолол зэрэгт илүү сайн байдаг. Харин баруун  тал бөмбөлөг нь давамгайлж хөгжсөн хүн бол харааны орон зайн дүр дүрслэл ба төсөөлөл сайтай, бүтээлч сэтгэхүйтэй, дүрслэн бодох , хөгжмийн сонсгол нь илүү сайн байх ба урлагийн мэдрэмжтэй  байдаг байна. Эндээс ажиглахад баруун ба зүүн  тал бөмбөлөгүүдийн үйл ажиллагаа өөр өөрийн чиглэлээр мэргэшсэн, нилээд хэмжээгээр дагнасан шинжтэй болох нь тодорхой бөгөөд хувь хүний хөгжлийн явцад төрөхөс насанд хүрэх хугацаанд аажмаар баруун ба зүүн тал бөмбөлөгийн мэргэших үйл явц хүчтэй болдог. Хожим нь хүн өндөр настай болж ирэхэд тал бөмбөлөгүүдийн энэхүү мэргэшсэн байдал аажмаар алдагддаг байна. Хүний тархины зүүн тал бөмбөлөг нь биеийн баруун хэсгүүдийн удирдан тэндээс ирсэн мэдээллийг  боловсруулж зүүн тал бөмбөлөгт дамжуулдаг.

Харин баруун тал бөмбөлөг нь зүүнээс мэдээлэл авч баруунд дамжуулж мэдээллэдэг.  Тэгэхээр баруун гартай хүний зүүн тархи нь илүү хөгжилтэй байдаг ба зүүн гартай хүний баруун тархи нь илүү хөгжилтэй байдаг байна. Баруун гартай хүмүүс шинжлэх ухааны матметик тооцоолол  хийдэг  ажилд илүү тохиромжтой, харин  зүүн гартай хүн хөгжмийн зохиолч  гэх мэт байвал илүү үр дүнтэй юм. Харин солгой гартай хүнийг баруун болгох тухайд гэвэл эрт үед хүмүүс солгой хүнийг гадуурхан үздэг басйан ба түүнээс болж солгой гартай хүүхдийг  хүчээр баруун болгож байсан юм.  Энэ бол миний хувьд маш бүдүүлэг зүйл бөгөөд хүнд төрөлхөөс нь заяагдсан  энэ чадварыг  үгүй хйиж зөвхөн нэг талруу туйлширсан  байдал байсан. Харин өнөө үед хүний өөрийн хүсэл сонирхолын дагуу хүн өөрийгөө дайчлан  хоёр гараараа зэрэг бичин хоёр тал бөмбөлөгөө  зэрэг  хөгжүүлж  болно гэж боддог. Тэгвэл хүн жинхэнэ тал бүрийн чадвартай болж  өндөр хөгжилтэй болох юм.  Альваа  зүйлс арга билиг гэсэн эсрэг  тэсрэгийн нэгдэл байдаг адил хүн ч бас  баруун солгой  байж өөр өөрийн чаддаг  зүйлүүдээ хийвэл нийгэм маань хурдан хөгжинө. 

Эцэст нь хүн хэн нэгэний дарамтан доор биш харин өөрийн хүсэл сонирхолоороо л хоёр тал бөмбөлөгөө хөгжүүлж болно. Мөн өөрийн төрөлх матералд тулгуурлан хөдөлмөрлөвөл илүү амжилтанд хүрэх болно.
Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 18, Пүрэв гараг
Уншсан: 7992 удаа
Энэ ангилалд:

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2