Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“Эрүүл мэндийн байгууллагын сэтгэл зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх нь” сэдэвт бага хурал зохион байгуулж байна

2012 оны 11 сарын 22, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анх удаагаа эрүүл мэндийн байгууллагад сэтгэл зүйн тусламж үйлчилгээг бий болгох, эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Эрүүл мэндийн байгууллагын сэтгэл зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх нь” сэдэвт бага хурлыг 2012 оны 11 сарын 22-ны өдөр /09.00-16.30 цаг/ ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралд эрүүл мэндийн байгууллагад сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйчид, эмч нар, сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага болон тус чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм.

Хуралд урилгаар Англи улсаас хүрэлцэн ирсэн клиник сэтгэл зүйч доктор Vanessa Jones оролцож, Англи улсын Эмнэлгийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээний талаар илтгэл тавина. Мөн хуралд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Эвлэгсүрэн, ЭМШУИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхмийн эрхлэгч М.Сугармаа, МУИС-н Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн эрхлэгч Г.Сарантуяа, ЭМШУИС-ийн сэтгэц эрүүл мэндийн тэнхмийн багш Д.Оюунсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч доктор Ч.Аззаяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Д.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч Э.Дэжид нар Монголын өнөөгийн эмнэлгийн байгууллагуудын сэтгэл зүйн тусламж үйлчилгээний байдал, цаашдын хөгжил, мэргэжилтэн бэлтгэж байгаа байдал болон түүнд тулгамдсан асуудлууд гэсэн олон талыг хөндсөн сэдвүүдээр илтгэл тавина. Улмаар мэргэжлийн зөвлөгөөн хэрхэн хийх, эрүүл мэндийн байгууллагын сэтгэл зүйчийн ажлын байрны тодорхойлолт, оношилгоо, судалгааг хэрхэн хийх талаар багийн хэлэлцүүлэг хийгдэнэ.

ЭХЭМҮТ нь монгол улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэн ажилладаг 3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллага болохынхоо хувьд зохион байгуулж буй энэхүү хурал нь эрүүл мэндийн байгууллагуудад сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлэх ач холбогдолтойгоороо онцлог юм. 

Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 22, Пүрэв гараг
Уншсан: 8453 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2