Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЖИЛИЙН 34 ХОНОГ Л ХҮҮХДЭЭ ЗӨӨЧИХ ТЭГВЭЛ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2014 оны 9 сарын 16, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(5 үнэлгээтэй)
mongolmedlegМиний нийтлэлийг уншаад лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд юуны хамаав, хүүхэддээ монгол хэл, ёс заншилаа сургана уу байна уу хэнд падтайв гэж бодох монгол хүн гарахгүй байх гэж найднам. Америкийн том хотуудад хэд хэдэн монгол сургууль зарим нь бүр төрөлжөөд монгол бүжгийн сургууль байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Зохион байгуулж байгаа хүмүүсийг нь нэг их ашиг орлого банжаад, овойж оцойтол нь мөнгө хураагаад сүйд болдог гэж бодохгүй байна. Миний л мэдэхийн Чикагогийн монгол сургуулийнхан хагас сайныхаа бүтэн өдрийг сайн дураараа хүүхдэд зориулдаг. Аминчхан бөгөөд эх оронч сэтгэлгүй хүнд энэ нь нэг төрлийн гажиг харагддаг байх. Төрийн төлөө оготно боож үхэхийн дайтай бодох ч нэгэн байх. Хамгийн гол тулгуур монгол хүний мөн чанараас нь аваад үзвэл монгол хүүхдүүдэд монгол эрдмээ өвлүүлнэ гэдэг цаглашгүй их буян, оюуны гайхамшигт хөрөнгө оруулалт юм. Цусаа булгилуулаад, зүрх сэтгэлээ догдлуулаад “Би монгол хүн” шүү гээд нэг хашгираад үздээ. Энэ бахархлын хариу нь өөрсдийн үр хүүхэддээ эх хэл, ёс заншилаа өвлүүлэх ариун үйлс билээ.

Саяхан Чикаго хотын “Монгол мэдлэг” сургуулийн бүртгэлийн өдөрлөг боллоо. Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан арга хэмжээнд 60 – аад хүүхэд бүртгүүлжээ. Энэ бол бага тоо биш. Гэхдээ улам олон хүүхэд сураасай. Миний нэг танил бүсгүй хэлж байнаа “хоёр жил монгол сургуульд хүүхдээ өгчихсөн. Энэ жил өөр юм сурганаа” гэх юм. Бид чинь монголд төрөөд монголдоо өсөөд, бүр болоогүй наад зах нь 10 жил, цаад тал их дээд элдэв хоёр сургуульд сураад, ер нь насаараа монгол хэлний хичээлд суучихаад байна. Тэгтэл хоёрхон жил гадаад байгаа хүүхдүүдэд үнэхээр юу ч биш нь тодорхой. Үргэлжлүүлэн сургаад байх нь зөв гэж бодож байгаагаа танилтайгаа хуваалцсан. Хүлээн зөвшөөрч байна лээ. Уг нь жилийн 365 хоногийн 34 хагас сайн өдөр л хүүхдээ монгол сургуульд хүргээд өгчих юм билээ дээ эцэг эхчүүд минь. Нэг хичээлээс нэг ч гэсэн монгол үгээ мэдээд, зөвхөн монголоороо яриад, сэтгээд авна гэдэг хүүхдэд хичнээн том олз билээ. Тав арван цаас нь яах вэ мөнгийг олж болно. Нэгэнт тавьчихсан сууриа дээш нь босгоод авах нь чухал. Айлаас эрэхээр авдараа уудлая. Ойр орчимдоо байгаа монгол сургуульд хүүхдүүд ээ сургаарай. Нэг жилд ердөө 34 хоног л хүүхдүүддээ зарцуулаад, монгол хүн гэсэн өгөгдлийг нь бат суулгаад авчих. Ингэж хүсэхийн учир шалтгааныг тайлбарлах гээд үзье. Нүүрномоор орчуулагч, нийтлэлч, багш, эрдэмтэн Доржсүрэнгийн Болдбаатартай хэд гурван санал солилцлоо. Түүнтэй ярилцсан сэдэв бол

-:Гадаадад байгаа монгол хүүхдүүд яагаад монгол хэл сурах ёстой, тэдэнд сургах ёстой вэ?
Д. Болдбаатар: Монгол хүн л юм бол сургах учиртай. Яагаад гэвэл аливаа үндэстний онцлогийг илтгэх хамгийн гол хэв шинж нь соёл, эх хэл, түүх болохоор тэр юм” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм.

Монгол хэл, эх хэлээ эзэмшихгүй юм бол:

Хүүхдүүдээ гадаад хэлний сургуульд сургаж, гадаадын улс орнуудад өч төчнөөн зардлаар сургасан нь ч бий, гадаадад амьдарч байгаа хүүхдүүд хүссэн хүсээгүй гадаад хэлээр хэлд орж, гадаад хэлээр сэтгээд эхэлж байна. Ийм жишгээр олон сайхан залуучууд сургууль соёл төгсөөд эх орондоо ажиллаж амьдарч байгаа ч монгол хэлний мэдлэгээрээ үнэнхүү гологдож байгаа нь үнэн.

Гадаадад төрсөн, эсвэл багадаа ирсэн хүүхдүүдтэйгээ ойлголцож нарийн нандин зүйлээ хуваалцахад ч бэрхшээл үүсэж байгаа нь үнэн.

Монгол гэдэг нэрнээс цаашгүй монголчууд олноор бий болох нь монгол үндэснтний мөхлийг ойртуулах нь үнэн.

Монгол ёс заншил, түүхээ мартах нь үнэн.

Одоогоор хүүхдүүд минь балчирхан байгаа ч эр өсөж эсгийн сунахын хэрээр “эх хэлийг минь сургахгүй яавдаа “ гэж эцэг эхдээ гомдох нь үнэн.

Монгол хүн л юм бол Монгол гэсэн бүхнээ өвлүүлэх нь үнэн.

Хэрвээ монгол бичиг үсэггүй, хэлгүй бол Эрдэмтэн мэргэд, билиг авьяастнуудын туурвисан хосгүй бүтээлүүдийг хэн маань уншиж оюун санаандаа баринтаглан, сэтгэлийн оюуны их цэнгэл эдлэх билээ.

Элэг зүрхнээс уяатай
Энхрий монгол орон минь хэмээн хэн маань элэг зүрхээ савлуулан дуулах билээ.
Зээ уяхан замбуу тивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ гэж өнө эртний сайхан уртын дууг минь хэнбугай ч орчуулсан эх сайхан монгол хэлний яруу тунгалагийг бахдан мэдрүүл нь гэж үү дээ. За бүр байг гэхэд “ЭЭЖ” гэдэг сайхан үгийн шидийг үзнэ гэж үү. Бодоцгооё, болгооцгооё. Ердөө л 34 хөн удаа үрсээ зөөчих тэгвэл маш том хөрөнгө оруулалт болно шүү.

Хичээлийн шинэ жилдээ монгол хэлээр амьсгалах үрсдээ сайхан бүхнийг хүсье!

Хүндэтгэсэн Д.Уранзул
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 9 сарын 16, Мягмар гараг
Уншсан: 6321 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. Mongol hel
Saihan niitlel bichsen Uranzuld ih bayarlalaa, Neeren etseg ehchyyd bid nar l odoo ene byatshan yrsdee chi haana tursun ni hamaagyi chinii uvuu emee, aav eej bygd l mongol uchir chi bas mongol hyn, bas mongoliin ireedyin uv zalgamjlagch uchraas eh helee surah estoi gej oilguulj uursduu idevhtei baitsgaaya. Yr hyydyyded mini mongol hel bicheg, uv ulamjlal, es zanshilaas zaaj surgah saihan yilsd tsag zavaa gargan hamtran ajillaj
baigaa Mongol Medleg surguuliihand bas bayarlaj baidagaa ilerhiilie.
Бичсэн: Ganaaad | 2014 оны 9 сарын 18 | IP: 67.184.48.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2