Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“Хөх зөн” яруу найргийн уралдааны замд...

2014 оны 10 сарын 14, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
logo
АНУ дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэгээс санаачлан эхлүүлсэн “Их нүүдэл” утга зохиолын хөтөлбөрийн "Хөх зөн" уралдаан бүтээлээ хүлээн авч дууслаа. Уралдаанд АНУ-ын Чикаго, Сан Франциско, Денвер, Сиaттл, Лос Анжелес, Вашингтон ДС, Нью-Иорк хотоос болон Малайзаас нийт 20 хүн оролцогч шүлгээ ирүүлжээ.

Үүнд:
  1. Г.Мөнх-Ирээдүй (Чикаго)
  2. Б.Энхдулам (Чикаго)
  3. С.Хандмаа (Чикаго)
  4. Б.Уранбилэг (Чикаго)
  5. Д.Цэрэндулам (Индиана)
  6. Б.Ган-Энхбаяр (Лoс Анжелес
  7. Л.Мөнхтөр (Лoс Анжелес)
  8. Э.Эрдэнэ (Вашингтoн ДС)
  9. С.Байгальмаа (Сан Франциско)
  10. Д.Батсүх (Сан Франциско)
  11. Ц.Батмөнх (Чикаго)
  12. Т.Лхагва (Лос Анжелес)
  13. С.Төрбyрам (Сан Франциско)
  14. Я.Гантөмөр (Лoс Анжелес)
  15. Г.Ирина (Нью-Иорк)
  16. Д.Хишгээ (Денвер)
  17. Д.Цэцгээ (Чикаго)
  18. Б.Баттөр (Чикагo)
  19. Б.Монголжин ( Малайз)
  20. Ч.Нарангэрэл (Сеатл)
Хэл, бичиг соёлоо дээдэлж, уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий бидний энэхүү хөтөлбөрийг дэмжиж бүтээлээ илгээсэнд гялайлаа.

Уралдаанд ирүүлсэн шүлэг, бүтээлийг шүүж дүгнэж дараагийн шатанд шалгаруулсан тухай АМУЗН-ийн тэргүүн, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн хэлэхдээ: “Халуун сэтгэл шингээн бидэнд илгээсэн бүтээлийг тань шүүн тунгаах нь хатуу, халгамаар ажил юмсанж. Болдог сон бол бүгдийг нь л дараачийн шатанд уншуулмаар. Болдог сон бол хэний ч зүрхэнд гомдол үлдээлгүй бүгдийг нь урамшуулмаар. Аливаа уралдааны журам хойно, аргагүй шигшихээс өөр сонголт бидэнд гэвч алга. Дараачийн шатанд үлдээгүй хүмүүс муудаа биш хол нутгийн учир,хоёрын даваанд бүгдээрээ зодоглож болохгүй үнэний учир үлдэж байгаа юм. Уралдаж, урд хойноо орох гэхээсээ илүү утга зохиолын төлөө гэх чин хүсэл өвөрлөж оролцсоныг ойлгож байна.

Шүлэг найраг бичдэг, оролддог хүмүүс өөрийгөө сорих, өсч өндийх арга хэмжээтэй болж байгаа нь сайхан хэрэг. Цаашдаа ай саваасаа хальж алтан дэлхийгээр тархан суусан Монгол үндэстний наадам болоосой хэмэээн ирээдүйг нь ерөөж сууна” гэсэн юм.

АМУЗН, МЗЭ-ийн хамтарсан шүүгчдийн хэсэг дараачийн шатанд дорхи нэр бүхий хүмүүсийн шүлэг бүтээлийг шалгаруулан үлдээжээ.

Үүнд:
  1. Г.Мөнх-Ирээдүй (Чикагo)
  2. С.Хандмаа (Чикагo)
  3. Д.Цэцгээ (Чикагo)
  4. С.Байгальмаа (Сан Франциско)
  5. С.Төрбyрам (Сан Франциско)
  6. Т.Лхагва (Лос Анжелес)
  7. Д.Цэрэндyлам (Индиана)
  8. Б.Уранбилэг (Чикагo)
  9. Э.Эрдэнэ (Вашингтoн ДС)
  10. Ч.Нарангэрэл (Сиaттл)
  11. Л.Мөнхтөр (Лoс Анжелес)
Дараачийн шатанд шалгарсан дээрх хүмүүс 11 сарын 1 нд Чикаго хотноо болох "Хөх зөн" яруу найргийн наадамд шүлгээ уншиж оролцох ажээ.

Сонирхуулж хэлэхэд энэ наадмынхаа зочноор Нью-Иорк хотоос оролцсон ОХУ-ын Буриад Улсын иргэн Гомбын Иринаг урьж, шүлэг бүтээлийг нь уншуулахаар төлөвлөж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн “Хөх зөн” яруу найргийн уралдаанд ирүүлсэн шүлгүүдийг эмхэтгэн "Хөх зөн" нэртэй ном гаргах бөгөөд хэвлэл,мэдээллийн хэрэгсэлүүдээр уралдаанд оролцогчдынхоо шүлгийг цувралаар сурталчлах ажээ.

Салхит хот Чикагод Янжинлхамтай тэнгэрийн доор найраг шүлгээ дуудан хуран чуулж уулзацгаая.

“Хөх Зөн” яруу найргийн наадмын галыг бадраан, наадамд уралдах билэг авъяастнуудын онгод бүтээлийг ариутган уран бүтээлийн шид хүртээх, уншигч олонтойгоо уулзахаар Монголын яруу найргийн ноён сүмбэр оргил Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Ардын уран зохиолч Тангадын Галсан нарын зохиолчид эх нутгаас минь хүрэлцэн ирэх юм байна.
 
О.Энхнасан
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 10 сарын 14, Мягмар гараг
Уншсан: 3717 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 8 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5
  7  8  910111213
141516171819
21222324252627
28293031   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2