Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Наадам сайхан боллоо

2014 оны 11 сарын 05, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
logo
Аль газрын наадамд явсан улсаас Наадам сайхан болов уу? хэмээн асууж, сонин сайхныг ярьж хэлцдэг монгол уламжлалтай.

Монголын Зохиолчдын Эвлэл, түүний гадаад орон дахь салбар Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэг (АМУЗН) хамтран АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулсан “Хөх зөн” Яруу найргийн наадам амжилттай болж өнгөрлөө.

АМУЗН-ээс санаачлан эхлүүлсэн “МОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ” Утга Зохиолын Хөтөлбөрийн анхны арга хэмжээ энэ наадам бөгөөд уг хөтөлбөр нь гал голомтоосоо харь холд яваа монголчуудыхаа сэтгэлийн жаргал зовлон, баяр гунигийг уран зохиолын аргаар нээн харуулах зорилготой бөлгөө.

Тэгвэл эхлэн бичигч, утга зохиол сонирхон оролдож буй хүмүүсийг дэмжих, тэдэнд өөрийгөө нээх, олонд таниулах боломж олгох, зохиол бүтээлийг нийтэд түгээх нь “Хөх зөн” яруу найргийн наадмын зорилго байлаа.

Уралдаанд АНУ-ын томоохон хотуудад суугаа болон Малайз улсаас Монголчууд шүлгээ ирүүлсэн бол дэлхийн монгол туургатны төлөөлөл болж Нью-Үорк хотоос Оросын Буриад бүсгүй шүлгээ ирүүлсэн.

Үүнд:
1.Г.Мөнх-Ирээдүй (Чикаго)
2.Б.Энхдулам (Чикаго)
3.С.Хандмаа (Чикаго)
4.Б.Уранбилэг (Чикаго)
5.Д.Цэрэндулам (Индиана)
6.Б.Ган-Энхбаяр (Лoс Анжелес
7.Л.Мөнхтөр (Лoс Анжелес)
8.Э.Эрдэнэ (Вашингтoн ДС)
9.С.Байгальмаа (Сан Франциско)
10.Д.Батсүх (Сан Франциско)
11.Ц.Батмөнх (Чикаго)
12.Т.Лхагва (Лос Анжелес)
13.С.Төрбyрам (Сан Франциско)
14.Я.Гантөмөр (Лoс Анжелес)
15.Г.Ирина (Нью-Иорк)
16.Д.Хишгээ (Денвер)
17.Д.Цэцгээ (Чикаго)
18.Б.Баттөр (Чикагo)
19.Б.Монголжин ( Малайз)
20.Ч.Нарангэрэл (Сеатл)
21. С.Үзмээ (Хойд Коралиона)
22. Л.Сайнтуяа (Пало Алто)

Ирүүлсэн бүтээлүүдийг АМУЗН-ийн цахим хуудас, хамтран ажилладаг бусад мэдээллийн хэрэгслэлээр сурталчилж олонд түгээсний дээр хөтөлбөр, наадмынхаа үзэл санаа, утга учрын талаар багагүй таниулж, байр сав, чимэг зүүлтээ базааж хүндэт зочид, оролцогч, үзэгчдээ хүлээв.

Уралдаан ирүүлсэн шүлгүүдийг АМУЗН, МЗХ-ны хамтарсан шүүгчид хянан үзээд 11 оролцогчийн шүлгийг шалгаруулан Чикаго хотноо наадмын урилгаа илгээсэн.

Үүнд.
1. Г.Мөнх-Ирээдүй (Чикагo)
2.С.Хандмаа (Чикагo)
3.Д.Цэцгээ (Чикагo)
4.С.Байгальмаа (Сан Франциско)
5.С.Төрбyрам (Сан Франциско)
6.Т.Лхагва (Лос Анжелес)
7.Д.Цэрэндyлам (Индиана)
8.Б.Уранбилэг (Чикагo)
9.Э.Эрдэнэ (Вашингтoн ДС)
10.Ч.Нарангэрэл (Сеатл)
11.Л.Мөнхтөр (Лoс Анжелес)

“Хөх Зөн” яруу найргийн наадамд шалгарч ирсэн авъяастнууд азтай, онгод хийморийн хишигтэй улс болой. Учир юун гэвэл Монголын утга зохиолын хоёрын хоёр ноён сүмбэр оргил, бөхөөр бол дархан аваргуудыг хоймортоо залсан танхимд шүлгээ уншсан юм.

“Хөх зөн” Яруу найргийн наадмын хүндэт хойморт Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын Гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат зүтгэлтэн Тангадын Галсан нар заларсан болой. Түүнчлэн МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн дарга, МЗЭ-ийн шагналт зохиолч М.Саруулдалай, МЗЭ-ийн шагналт, орчуулагч яруу найрагч Ж.Оюунцэцэг, яруу найрагч Х.Лхамжав нарын зохиолч яруу найрагчид оролцов.

Яруу найргийн наадмын эхний даваанд оролцогсод сугалааны дарааллаар шүлгээ уншиж
Г.Мөнх-Ирээдүй (Чикагo)
С.Төрбyрам (Сан Франциско)
Э.Эрдэнэ (Вашингтoн ДС)
Ч.Нарангэрэл (Сеатл)
Л.Мөнхтөр (Лoс Анжелес) нар онооны дарааллаар шалгаран үлдэв.

Сүүлийн давааны дүнгээр Г.Мөнх-Ирээдүй тэргүүн байр, “Хөх зөн” наадмын болор цом, МЗЭ-ийн Тусгай шагнал, С.Төрбyрам дэд байр, МЗЭ-ийн Тусгай шагнал, Ч.Нарангэрэл гутгаар байр МЗЭ-ийн Тусгай шагнал, үзэгчдийн таашаалд нийцсэн шүлгийн шагналыг Э.Эрдэнэ нарт тус тус хүртээв.

Наадмын шүүгчээр Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат зүтгэлтэн Тангадын Галсан МЗЭ-ийн шагналт, орчуулагч яруу найрагч Ж.Оюунцэцэг, Дэнвэрийн “Тулга” клубын тэргүүн, яруу найрагч Х.Лхамжав нар ажиллаж хөх зөнтэй шүлэгчдийн авъяас билгийг тунгаасан болой.

Шүлэг бичээд мартсан тэмдэглэлийн дэвтэрээ сөхөж харах боломж олгосон, холын нутагтаа суугаа хайртай бүхнээ үгүйлэхийн агаараар шүлэг тэрэлсэн тухай сэтгэлийн үгээ хэлж байсан наадмын оролцогсоддоо баярлалаа. Шvлэг зохиолоо шамдан бичээрэй, шинэ уран бvтээлийг тань хамтдаа угтан авна гэж найдаж байна.

Энэ наадмыг амжилттай болоход бие сэтгэл, цаг зав, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст дахин талархал илэрхийлье.

Монголынхоо утга зохиолыг дэмжин эх хэлнийхээ яруу сайханд умбан сэтгэлийн таашаал эдлэхээр хуран чуулсан тэр оройн зочдод баярлалаа.

Бидний наадам сайхан болсон.

АМУЗН.

huhzun1

huhzun2
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 11 сарын 05, Лхагва гараг
Уншсан: 4229 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“САЙД” бол ХҮН мѳн

“САЙД” бол ХҮН мѳн Сайд бол маш хариуцлагатай албан тушаал болохоос, хэмжээ хязгааргүй эрх мэдэл биш. Бид тэгж ойлгоод... 2017 оны 10 сарын 9

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.10.13

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.10.13 БИДНИЙ ТЕЛЕВИЗ: АНУ даxь Монгол Телевиз 9 нас хүрлээ. ЭРТНИЙ МОНГОЛ:   Америкийн уран бүтээлчид... 2017 оны 10 сарын 13

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2