Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

МОНГОЛЫН МОЛОР ЭРДЭНЭ

2014 оны 12 сарын 15, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(7 үнэлгээтэй)
molor2“Морин толгойн чинээ молор эрдэнэ олж ир гэж тушааж гэнээ” гэж эмээгийн минь ярьдаг нэгэн үлгэрийг би хаяахан санадаг юм. 2000 он, шинэ зууны анхны намар, модод навчсаа хэдийн гөвчихсөн намар оройхон байсан юмсандаа. “Санжмаахан” сэтгэлээ дэвтээж, Жав гэдэг “Өвгөн шувуу” хууч хөөрөх гээ юм болов уу, эсвэл “Занабазар” гэгээн дарь эхийн урландаа урьж, Анима уураг улаан сайгаа аягаланхан барих гэсэн юм болов уу Сэнгийн Эрдэнэ баавай нэг л өдөр “Диваажинд хүрэх оньс”- ыг олон хурц цагаан гэрэл татуулан “Галшарын унага”-аа зайдлан, “Зүүдний цагаан унага” аа хөтлөөд “Наран тогоруу”-гаа дагуулан “Малын хөлийн тоос” бужигнасан газраас Сэрүүн Галттай уулыг таширлуулан тэнгэрийн орноо одчихож билээ.

Сэтгэлд хөндүүр төрөөд, элэг зүрх эмтэрнэ. Тэр шөнө зүүдэндээ “Морин толгойн чинээ молор эрдэнэ олж ир” гэх догшин дуунаар молор эрдэнэ хайгаад “Ээжийн авдарт”-т үзлээ, “Түймэр” бадарсан “Тал”-аар гүйлээ. “Өвлийн ойд” цасан дунд “Хулан бид хоёр” малтан малтан хайлаа. Цамбын бараанаар зугатан “Хулан Цамба хоёр”- ыг орхин нэг л мэдэхнээ “Шар навчны халуун” хөл дороос бүлээцүүлж, “Чулуут голын цуурай” хадсан “Хонгорзул” цэцэг дүүрэн ургасан тэнгэрт “Эх бүрдийн домогт” амилсан Нарангаравууг зүүдэндээ харлаа. Гартаа молор эрдэнэ барьчихсан нэг ойртож нэг холдоно. “Оготны нүхэн дэх сувд” ол гэсэн бол арай л дөнгүүр байлаа. Хар хөлс цутгана. Гэтэл гэнэт эмээ минь “молор эрдэнэ монголд бий охин минь” гэж шивнэхтэй зэрэгцэн Эрдэнэ баавайн гэгээн дүр сэтгэлд цэлсхийтэл орж ирээд зүүд нойрноосоо сэрчихэж билээ. Ийм л учиртай, учигтай зүүд учраас эмээгийн минь ярьсан үлгэр санаанд минь өнөөг хүртэл хаяахан өндөлздөг. Тиймдээ молор эрдэнэ монголд бий. Энэ бол монголын суут зохиолч, уянгын өгүүллэгийн их урлаач, сэтгэлийн драмын зохиолын загалмайлсан эцэг, Төрийн шагналт, Ардын Уран зохиолч Сэнгийн Эрдэнэ болой. Монголын молор эрдэнэ болсон зохиолчтой бараг л бичиг үсэг тайлагдсан цагаасаа эхлэн нөхөрлөж, жаргал зовлонгоо хуваалцан, хамтдаа дуулж, хамтдаа дурлаж, хамтдаа урлаж, хамтдаа уйлж, хамтдаа тэмцэж, хамтдаа амьдарсан гэхэд хүн үнэмшихгүй байх. Гэхдээ тэгсэн л юм даа.

1978 он шиг санагдаж байнаа. 5 дугаар ангийн жаахан охин “Хөх хулгана жил” гэдэг том хүний туужийг эцэг эхээсээ нуун барин байж анх уншиж билээ. Энэ туужаас л буриад зоны тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй болж миний анхны танилцсан буриад басган нь Сэмжүүдэй байж билээ. Нэр нь их сонин, гоё юмаа. Өхөөрдмөөр ч юм шиг. Тэрнээс хойш олон буриад басгадтай танилцсан даа. Ай хөөрхий Дэжидмаа, Сэрүүн Галттай уулынхаа оройг ширтэн сэтгэл зүрхний чанадад хайрын гал ноцоосон Санжмаахан минь дээ. “Хар хун шувуу” хаяахан зүүдэнд эргэнэ. Санжмаахан чи юу? Чамд зориулж Эрдэнэ зохиолч олон бүтээлээ зориулсан шүү. Би ч тэр бүгдийг нь хүлээж амтлан, уусан жаргаж хаяхан өөрөө Санжмаахан болчихсон ” “Хайрын нарсан төгөл”- өөр зугаацан гүйж явсан хонгорхон залуу нас минь “Үхэж болдоггүй орчлон” аятай л аяглаж байхдаа баавайн зохиол бүтээлтэй хамтдаа байсаан.
Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэг шиг “Жаргал даахгүйн зовлон”-д ирлэгдэж, хал үзэж хашир сууж буй насандаа ч ”Хатуу тоглоом”-т “Амьдралын тойрог”- оор алхахдаа тантай л хамт байна. “Зохиолч далай хоёрын хүүрнэл” дунд хамтдаа оршин, өөрөө өөртэйгээ ярьж, амьдралдаа тохиолдсон аягүй тавгүй хүмүүст “Өшөө хорсол” саналгүй сэтгэлээ “Чөдөр”-лөн “Биеэ татах ухаан” сууж буян санаж чадах ухаарал баттай суужээ.

molor1Та бол миний “Өдрийн од” миний оюун санаа, уран бүтээлийн “Миний эх орон-Миний тоонот” минь билээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” тантай, таны бүтээлтэй учран золгосон боржигон овгийн “Халхын заяат харгуй”-н “Цэнхэрлэн харагдах уулс”- аас цэцэглэсэн “Сарнай цэцгийн дэлбээ”-ний нэг нь би. Нартын амьдралын жамаар эрт орой нэгэн цагт Санжмаахан та хоёртой “Хойд насандаа учирна” хэмээн ерөөл талбин “Сэрүүн дуганд” тань мянган зул бадрааж сүслэн залбирч сууна.

Монголын молор Эрдэнэ их хүн таны 85 - ны сүүдэр тохиосон жил морин төвөргөөн алсаас бөмбөрдөж Таны уран бүтээлийг ард түмэн дэлгэн цэнгэж байна. Сэрүүн Галттайдаа эргээд нэг ирээрэй. Мэнд Амор! Сэтгэлийг минь хөвсөлзүүлэн Санжмаахантайгаа ёохор хатираад буцаарай. Мэнд Амор!

ХҮII жарны модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын цагаан бич өдөр. 2014/12/15/

Сэтгүүлч Д.Уранзул
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 12 сарын 15, Даваа гараг
Уншсан: 7101 удаа

Нийт сэтгэгдэл (5)

1. Saihan bna
Ymar saihan evluulee ve
Бичсэн: Vasile | 2014 оны 12 сарын 15 | IP: 182.160.3.xx
2. ...
85 нас ...... уг нь өнөөдөр бидний бидний дунд байхаар л нас даа, даанч ....
Бичсэн: Амар | 2014 оны 12 сарын 16 | IP: 202.180.220.xx
3. ...
Uneen mobgoliin molor erdene bolson baavai shuu. en hunii buteleer amisglaagyi hun ugui biz ee. gehdee end bas 1 um bainaa aa. chinii ene hiitleluudiin yg ebluuleg ur chadbar uhaaniig ee. yag odoo bi chinii bichberiin ur chadbaraar amisgalj bishirch suuna.
Бичсэн: t oyun | 2014 оны 12 сарын 17 | IP: 12.208.161.xx
4. hi
ene xunei xuu bat uul gexees daan ch xaramsaltai tun muu xuutei xun dee
Бичсэн: saruulwest | 2014 оны 12 сарын 25 | IP: 107.203.14.xxx
5. MUNGU OLOH ARGA
Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://theweeklyjob.com/?id=314048 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.
Бичсэн: Myagaa68 | 2014 оны 12 сарын 28 | IP: 77.146.230.x

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2