Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ноён Уулын тухайд Онцлох

2015 оны 2 сарын 14, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)

 

10996494 981393135205732 5430047973496163834 nАянгат: Ямар учраас “Ноён” уул гэж нэрлэх болсон юм бэ?
Хөх СууОч Дээдэс: Ноён, Хан, Богд, Шүтээн, Тахилгат гэж хамаг сайхнаараа дээдэлж байгаа учир нь Уулын амин чанар нь их болохоор л бус уу? Тэр газрын иеэлээр тэнхээжиж, хөлжиж, таван тухыг олж, таван хошуутны таргаар хөлждөгийг умартлаа гэж үү? Хангай, говь, тал нутгийнхаа хамгийн өгөөжтэй амин сахиустанг Ноён, Хан, Шүтээн гэж нэрийддэг нь Монгол түмний заншил. Тийм хайрхдыг, тийм нэртнүүдийг ухна гэдэг нь амьд ахуй гавлаа шөвгөөр уудлаад ухахтай л адилхан байдаг юм даа.

Тийм уулыг ухаж тэнхээтэй эрдэнэсийг нь авах гэвэл хэзээ ч хөлждөггүй, тэр Төр тогтдоггүй, өөр улсын даяар болж орчлонгийн шар түүхээс үгүй болдог жамтай байдаг юм. Ноён, Хан, Шүтээнт нэрт сахиуст уулсыг эрт дээр цагаас өөрийн энэ бие цогцос, хүчтэнийхээ бие цогцсоор, хүний сүжгээр, хүний итгэл бишрэлээр өөрөөр хэлбэл булш бунхнаар, хүндэтгэл хайраар хамгаалж ирсэн юм.

Тиймээс л Ноён, Хан, Шүтээн, Богд, Тахилгат гэдэг ууланд олон булш байна. Үүнийг ухаж болохгүй шүү гэж тамгалсан биеийн цогцос юм. Энэ миний алдарт бие, Хаан байсан миний бие, Хатан байсан миний бие энд нойрсож байна, энэ итгэлээр тэр ууланд ард олон гар хүрдэггүй жаягтай. Тэр уулыг сэтгэлээр дархалж, малаа бэлчээдэггүй заншилтай. Мунхаглан тэнд өвөлжөө, хаваржаа, намаржаагаа барьдаггүй. Учир нь тэр хиргисүүртэй газар. Өтгөсийн нойрсож буй газар. Үнэн хэрэгтээ өтгөс чинь байгалийн жамыг таньж, байгалийн аюулыг цоожилж хэвтсэн газар юм. Үүнийг ойлгохгүй бол тэр их эрчим цохилт Төр, улсыг чинь мөхөөдөг. Энэ түүхийг бид үзэж ирсэн. Тариан талбай болгосны төлөө л хичнээн сайн “Хаан” байсан ч гурван жилийн дараалсан тахал, гурван жилийн дараалсан зуд, түүний дараах хоёр их улсын дайралт. Ингээд л мөхчихнө. Хэдий цус, яс нь байсан ч тусгаар тогтнол байхгүй бол тэр улс хумхийн тоос огторгуйд хөвөхтэй адилхан.

Ямар ч эзэн эрх үгүйгээр эргэлдэх жамын дагуу эргэлдэн эргэлдэн байснаар огторгуйн их хар нүх рүү умбан ороод замхран алга болдог шиг, удмын хэлхээ байсан ч, удмын шүтээн байсан ч, улс төр гэгч хар нүхэнд эргэлдэн эргэлдсээр үгүй болж Тэнгэр Газар салж, Төр гэдэг зүйл өөрөө хамгаалагч хүчин биш болсноос түмэн олны цус яс ондоошдог нь жам юм. ӨвГүн би ингэж л хэлнэ. Энэ бол Чин үнэн. Аргаар туулж ирсэн амьдрал минь ийм юм. Тиймээс л аюултай эрчим агуулдаг Хан, Ноён, Шүтээн, Богд, Тахилгат гэдэг уулсыг хамгаалахын тулд өөрийнхөө ясыг тэнд оршоодог учиртай. Аль болох олон, олон жил үл хэмхрэхгүй байхыг сэтгэж оршоодог юм. Түүнээс адилхан л гавал толгойтон, шилбэ ястан хүн байсан. Бид адилхан галын дөлөнд өөдлөөд, гарцаагүй хумхийн тоосондоо хувираад үхэж болох л шүү дээ. Эгэл ардаас ялгарч тэгж оршоох нь юу юм бэ? Үхсэн ч хамгаалах гэсэн тэр шүтээн уул учраас л тэр. Өөрийн сүнсэн биеэрээ биш ч бай, үлдэх цогцос биеэрээ хамаалахыг хүссэн хайрын сэтгэл юм шүү дээ. Үүнийг та үрс ухвал амьд явахуйн үнэ цэнээс илүүтэй, амьдран оршсон үнэн, амьдран оршсон тэмүүлэл гэдгийг ухах юм бол бидний яагаад тэгж тэнд өөрийгөө дөрөв, таван авсанд нь дөрвөлжлөн хийгээд сүүжин ясаа хувхайруулахгүй шүншиглэн давслан хийснийг ухаарах биз.

Монгол бөөгийн ёсонд сүүжний яс хэмхрэх цагт ясны сүнс дэгддэг гэдэг. Тэгвэл яах гэж тэр сүүжний ясыг хэмхлэхгүйн тулд тэгж их нарийвчлан оршоов? Учир нь тэр сүүжний яс хэмхрээгүй цагт энэ цогцос тэр уулыг манаж байх юм. Монгол зан заншлаар сүүжний яс нь гэмтээгүй ясыг зайлуулж болдоггүй тийм үү? Тийм ч учраас тэнд “Энэ ууланд бүү гар хүр, энэ ууланд бүү амьдар, энэ ууланд бүү тариа тарь, энэ уулыг бүү малт” гэж өөрийн сүүжин ясаараа л зан заншилтайгаа, Төрийн бодлоготойгоо холбоод нэг дархлаа үүсгээд байгаа юм. Учиг нь тэр хий ертөнцөд чухал. Эрдэнэс болон алт нь энэ замбад арга талд хэрэгтэй байж болно. Гэхдээ алтыг авах юм бол яг л хүний зуун найман үхлийн бэлчрийг тасдахтай адилхан, амин цэгийг устгахтай адилхан байгаль дэлхий гамшгаа үзүүлдэг учгаас л хамгаалдаг юм.

Өөрөөр хэлбэл Ноён, Хан, Шүтээн, Богд, Тахилгат нэрт уулс бол ямарваа нэг зүйлийн зангилаа бэлчрүүд юм. Бэлчир, бэлчирдээ гол амин бэлчрүүд юм. Тиймээс л өөрийн хиргисүүрээр түүнийг хамгаалан Хаад, Хатад сүүжний ясаа ч үгүйрүүлэлгүй, тэр зовлонг тээн оршоосон болно. ӨвГүн би үүнээс илүүг хэлэхгүй, үрс та нар сэтгэлдээ бод. Өөрт чинь ингэж хамгаалах зүйл энэ хорвоод бий юу? Үхсэн ч хамгаалмаар санагдах тийм эрдэнэс чамд байна уу? Тэрний үр өгөөж ямар байдаг юм. Үүнийг л бод, тэгээд тэмцэх арга чинь та нарын өмнө дэлгэрэх болно. Энэ бол Чу үнэн.

Аянгат: Чин, Чу үнэнг та хэллээ.Тэгвэл КауЖүйИр үнэн гэхээр юу болох вэ? Гамшиг болно мөн төрөө алдах юм байна тийм үү?

ХөхСууОч Дээдэс: Төр алдах бол энэхэн үзэгдэл, Түмэн үгүйрэх нь дараах учиг. Бэлчир үгүй болно гэдэг чинь ус болоод шим үгүй болно л гэсэн үг, тийм газар юу байдаг юм мөхөл сүйрэл, цөл гэдэг зүйл чинь байдаг биз дээ. Тэнд амьдрал дахиж явагдахгүй. Аргалаад аргалаад амьдаръя гэсэн ч амин тэтгэх судас байхгүйгээр юугаар амьдрал тэнд үүснэм. Хувхайрах там гэдэг зүйл бий болдог юм. 

Үлгэрт гардагдаа, уулыг тал болтол, талыг там болтол гээд энэ юуг өгүүлээд байна. Уул тал болно гэдэг чинь эмзэг болсны тэмдэг, талыг там болтол гэдэг чинь цөл болсны тэмдэг. Хэрэв тэр газар олон олон жилээр багширч амьдрах аваас тийм зүйл болоод тэндээс нүүхээс өөр аргагүй болдог. Нөхөн сэргээлт гэдэг зүйл нь бидний гурван жаранд амьдардаг бие цогцсоос ахадсан зүйл байдаг тул бид тийм зүйл хийхийг хориглодог юм.

Аянгат: Ноён, Хан нэртэй уулууд чинь угаасаа эзэдтэй юмбайна. Тэр газрынхаа Хан, Ноён нь гэсэн үг юм байна.

ХөхСууОч Дээдэс: Усныхаа Хан, усныхаа Ноён байдаг. Ус гэдэг чинь тэр чигтээ бэлчир байдаг юм. Өөрөөр хэлбэл, лусаар бөөлнө гэсэн үг. Тиймээс Лусын үйлтэй жил гээд байгаа юм шүү дээ.

Аянгат: Ноён уулын Хүннүгийн булшийг нилээн эртнээс гадаад орон руу явуулж шинжлүүлээд байгаа гэж сонссон.

ХөхСууОч Дээдэс: Цагаан Тэнгэрүүдийн булшнууд байдаг тул хараалгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр булшны эзэд барууны 55 Тэнгэртээ байдаг. Өөрийн ясанд хүрсэн хүнийг хараах тийм муу сэтгэл байдаггүй. Үргэлжийн ерөөл дэлгэрлийн сайхныг ерөөж байдаг тул тэднийг харьд зөөнө гэдэг нь хишгээ гадагшаа гаргахтай адил юм. Хэрвээ бүх хишгийг гадагшаа гаргачихвал, бүх хишгийг хөндчихвөл хоосрохын цондонтой. Энэ нь өөрөө хараал юм даа. Гэхдээ бүх Хүннүгийн булш барууны 55 цагаан Тэнгэрт хамаардаггүй. Тэнд онцгой Хаан, онцгой Хатад бий. Тэд зүүний 44 тэнгэрт бий. Тэд сүлдэн оршуулгатай байдаг. Булш оршуулгатнууд ихэвчлэн барууны 55 Тэнгэрийнхэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, Хүннүгийн оршуулах ёс нь тэр чигтээ бөөгийн зан үйл байдаг тул баруун, зүүний Тэнгэрээрээ хуваагдаж оршуулагддаг юм. Тиймээс тэр оршуулах зан үйлийг судалбал та нар энэ хүн ямар зайран, ямар удган

байсан бэ, гэдгийг уншиж чадах юм.

Аянгат: Зураг дээрээс харахад газрыг нь шат шиг ухсан байна билээ.

ХөхСууОч Дээдэс: Наадах чинь бүгд авснууд шүү дээ. Хэдэн давхар австай байдаг юм.

Аянгат: Сүлдэн оршуулга гэдэг нь ямар юм байдаг вэ?

ХөхСууОч Дээдэс: Хэрвээ морь, хөсөг тэрэг дагуулан оршуулсан бол барууны 55 Тэнгэрийнх, хүн дагуулж

оршуулсан бол зүүний 44 Тэнгэрийнх болно. Өөрөөр хэлбэл, нэг авсанд хоёроос олон хүн дагуулж, дэрлүүлж оршуулсан бол зүүний 44 Тэнгэрийнх гэсэн үг. Тийм булш нээсэн бол хэцүүхэн хараалтай байна.

Аянгат: Олон хүн дагуулж оршуулсан бол том Хаан гэсэн үг үү?

ХөхСууОч Дээдэс: Том Хаан, Хатанд хүн дагуулна.

Аянгат: Гадагшаа явуулж шинжлүүлнэ гэж ясаа гаргаад бас л хоосрохын цондон болж байгаа юм байна. Яс нь тэр газар доороо байгаад хишгээ өгч байх ёстой юм биш үү?

ХөхСууОч Дээдэс: Хишгээ тэдэнд өгч байгаа гэсэн үг. Ёс заншлаа умартсаны хар гай ингэж л гарч байгаа юм шүү дээ. Та нарыг ингэж тэнэг мунхаг болгохын тулд хэдэн зуун жил хөдөлмөрлөсөн харийнхны гавьяаг үнэлэх хэрэгтэй. Хэрвээ хоёр зуу, гурван зуун жилийн өмнө харь орныхон ухна гэсэн бол толгойгүй болох байсан. Тэд чинь хоёр зуу,гурван зуун жил хөдөлмөрлөж байж дөнгөж одоо л “Танайхыг ухъя уу” гээд гуйж байгаа юм шүү дээ. Тэгэхээр харь орныхон Монголчуудын тархийг угаах гэж хоёр зуу, гурван зуун жил хөдөлмөрлөсөн л байгаа биз дээ. Тэгэхээр хүндлэх л хэрэгтэй байгаа биз дээ. Харин энд тэсэж үлдэж тархиа угаалгаагүй хүмүүс л жинхэнэ баатар, эх оронч зүрх сэтгэлтэн бус уу. Монголчуудыг шарын шашнаар угаагаад, угаагаад дийлсэнгүй, улаан коммунизмаар угаагаад, угаагаад дийлсэнгүй, Хөх толботон оршиж л байна. Тэр ялалт бус уу. Тэгэхээр ингэж зүтгэж байгаа харийнхныг өрөвдөх хэрэгтэй.

Гэтэл одоо эцэг өвгүдийнхөө ариун булш, хиргисүүрийг ухаж, уул усаа төнхөж алт мөнгөнд шунах танай үрс бүр ч өрөвдөлтэй, хатуу хувь тавиланд унаж байна даа. Алт мөнгө л олж байвал амьдрах байгаль, ариун рашаанаа гадны шуналтнуудад найр тавин өгч сүйтгүүлж, байгальдаа ээлт хуулийг ичих нүүргүйгээр засаж, зөрчин гэмт үйлээ үйлдэж байгаа нь эргээд өөрсдөд нь дааж давшгүй тамлал,зовлонгийн үйлийн өр, үйлийн үрэн ачаа болж нуруунд нь үүрэгдэхийг эрт ухаарч, Гэм-ээ нимгэлж байвал өөрт нь болоод удмын үр хойчид нь тустайсан. Гэм-ийг ямар ч идтэн, шидтэн байлаа гээд аргалж, цайруулж дийлэхгүйг ухаарахтун. Өвгүд бид үхээгүй ээ бүгдийг харж байна. Хэдий болтол дураар аашлахыг чинь өдий болтол тэвчлээ. Жам гэдгийг сануулж эхний дохио өгч судар ном түүхээ дэлгэж анхаарууллаа. Эс ухаарваас Хэрхэхийг Тэнгэр мэдсү!!!

 

Эцсийн хүчээ шавхаад

Эрчлэх сумны өөдөөс оров

Эргэх цагийн хуудсыг сөхвөл

Энд би шороо болов.

Асгарсан цусны дусал бүрээр

Асгарсан нулимсны хагацал бүрээр

Алхаж яваа газар шороог чинь

Авч үлдсэн юм

Алт эрдэнэсээр бүү арилжтухай

www.chinggis-udgan.blogspot.com 
 

 

2015 он

Шинэчлэгдсэн огноо: 2016 оны 1 сарын 22, Баасан гараг
Уншсан: 3999 удаа

Нийт сэтгэгдэл (2)

1. haadiin bunhniih neehed uu boldog bol
uuniig sain unshih um bol ertnii haaduudiin bunhang uhahaar yah talaar sain oilgogdono doo.
Бичсэн: qqq | 2016 оны 1 сарын 22 | IP: 73.247.70.xx
2. Ahian dahina unshih heregtei uuniig
Ahian dahina unshih heregtei uuniig
Бичсэн: qqq | 2016 оны 12 сарын 16 | IP: 64.53.173.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2