Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Захидал

2015 оны 3 сарын 30, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Америкийн Монголчуудын нэн шинэ түүхийг бичилцэж яваа та бүхний амрыг эрэн мэндчилье.

Монголчууд бид Америкад суурьшиад багагүй хугацааг элээжээ. Сэм авгын нутагт төрсөн үрс маань эцэг эхээ ногоон бүртгэлд тодорхойлох хуулийн насанд хүрээд эрхээ эдэлцгээж байна гээд бодохлоор энэ чамлахааргүй хугацаа.

Нэгэн түүх сөхъё: 1990-ээд оны эхээр Баабар улсын их хурлын гишүүдэд нууц захидал илгээсэн юм.

Гол санаа нь: Биднийг урд хөршөөс хамгаалж байсан зөвлөлтийн арми монголын нутгийг орхин гарлаа. Одоо бид эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо яаж хамгаалах вэ?

Дэвшүүлсэн санал нь: Солонгос, Япон, Америк, европийн орнуудад монголчууд суурьшиж эхэллээ. Тэд маань тухайн орондоо танигдахуйц нэгэн цул болж нэгдэх.
Монгол орноо сайнаар сурталчилах. Тэдний эх нутагт ямар нэгэн аюул тулгарахад тухайн улс анхаарлаа хандуулж олон улс тив дэлхийн сонорт хүргэж чадахаар нөлөөтэй амьдрах. Ийм нөхцлийг бүрдүүлэх үндсийг нь Монгол улс түүний засгийн газар бодлого төлөвлөлттэй хэрэгжүүлж бүх талаар туслаж дэмжиж байх.

Харамсалтай нь энэ захидал тухай үе нэгэн нөлөөтэй сонинд тавигдаж нууц нь алдагдаад замхарсан даа .Монголчууд биднийг эвтэй байхдаа хүчтэй гэдэг энэ үгэнд Баабарын дэвшүүлж байсан бодлогод дэлхийгээр тархан суурьшсан монголчуудаас арай дөхүү амьдарсан нь Амеркийн монголчууд бид болов уу. Ямартаа ч бид өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоороо нэрлэсэн цэцэрлэгтэй, түүн дээрээ монгол гал голомтын бэлгэдэл 7м өндөр ган Тулганы хөшөө босгочихсон. Өөрсдийн монгол телевизтэй, монголчууд олноор төвлөрсөн хотуудад монгол сургуультай, цөөн хоног болов ч зундаа хүүхдүүдээ монгол ахуй хэл соёлдоо ойртуулан амраадаг зуслантай болцгоожээ. Бидний дунд хот мужуудад ээлжилэн зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээн 14 дэх удаагаа, хөл бөмбөг 10 дахь удаагаа, волеибол 9 дэх, шагайн харваа 8 дахь жилдээ,боулинг 7 дахь удаагаа энэ жил зохиогдоно. Энэ нэн шинэ түүхийн монгол хэл соёлын хуудсыг нээсэн Амеркийн монголчуудын ТУЛГА уран үгсийн 5-р чуулган 5-р сарын 22-24 өдрүүдэд Дэнвэр хотноо зохиогдоно. Захидлаар дэвшүүлж буй санал минь: Тус тусдаа өөр өөр цагт өөр өөр хотод зохиогддог энэ олон арга хэмжээгээ нэгтгэн нэгдсэн нэг СПОРТ, СОЁЛ УРЛАГИЙН наадамтай болохсон. Жил жилд нэг хотдоо цугларан өдөрт нь спортоор өрсөлдөн оройд нь соёл урлагийн наадамдаа орж цэнгэн нэгэн дээвэр дор монголоороо гоёцгоохсон. Элчин сайдын яам консулын газрууд ирж эх орноо суртчилан иргэддээ үйлчилэн, эх орноос минь зочид гийчид ирсэн том баярыг жилдээ нэг хийж бүтэн жил хүлээж байхсан.

Дэнвэрийн монголчууд бид энэ зүг рүү анхны алхамыг хийж Хөл бөмбөгийн 10-р тэмцээн түүнийг санаачлагч АЛТАН БӨМБӨГ клубын 10 жилийн ой, Тулга уран үгсийн 5-р чуулган түүнийг санаачлагч ТУЛГА клубын 5 жилийн ойг давхцуулан нэгэн цагалбар дор 5-р сарын 22-24 өдрүүдэд явуулах гэж байна. Өдөрт нь хөл бөмбөгөө үзэж оройд нь уянга яруу монгол хэл, урлаг соёлоороо бахархан цэнгэнэ. Эх орноос минь хөлбөмбөгийн мастеруудын баг алдар цуутай болон нэрд гарч яваа олон олон зохиолч яруу найрагчид ирж уулзалт зохионо. Америкийн хотуудад амьдарч байгаа зохиолчид, сэтгүүлчид, хөл бөмбөгчид, уран уншигчид Рокийн их уулсын нөмөрт цугларан суугуул нутаг нэгтнүүдээ дэмжин огшицгооно.

Цаг зав гарган захидлыг минь уншсанд гялайлаа. Та бүхний мэргэн оюун тунгаах буйзаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Х.Лхамжав Дэнвэр хот , 2015-3-20
Шинэчлэгдсэн огноо: 2015 оны 3 сарын 30, Даваа гараг
Уншсан: 7422 удаа

Нийт сэтгэгдэл (6)

1. unen ug
Эцсийн эцэст юу ч гэж бичээд яаж ч цагаатгаад яаж ч тэмцээд хэрэггүй дээ, яваандаа устацгаана. Харин ачаа өвөртлөөд нутагтаа буцах л хамгийн зөв зам даа, шулуухан хэлэхэд. Үнэн үг хатуу байдаг.
Бичсэн: Sod | 2015 оны 3 сарын 30 | IP: 99.234.64.xx
2. zov sanaa devshvvlj
Neeree hoh tolbo sonind tavigdaj ih shuugian tarisan ym baina Barag anhnii tom asuudal devshvvlsen sedev baisan sanagdaj baina, Zarim ni gadaad yamnii tosovt baga bagaar suutgaj san uusgeh heregtei gej baisan.um dag,Hervee tegsen bol ene mongol surguuliudad heregtei l baij dee.Tsag ni ireheer hojimdoj oilgoh um daa Baabar arai ert harj baij dee.Er ni toviig sahisan orhuud nolootei ulsuudad suurshisan irgedeeree damjuulj tusgaar togtnoloo batalgaajuuldag turshilga ih ertnii um manaid l shine sedev um daa.Negdsen tom sport urlagiin arga hemjee neg hoyor udaa hiigeed elchin uls orniihoo anhaarliig tatah tsag ni bolsondoo ylanguyaa gadaadad baigaa irged sohguuld orolcoh tuhai yrigdaj bui ene ved tsagaa olson hoichdoo ih tustai um boloh baih daa Bolomjgui bol bucaal mor moroo hoono biz bolohgui yu bahav zov sanal devshuulsen zahudal baina.

Бичсэн: itgelt | 2015 оны 3 сарын 31 | IP: 167.86.132.xx
3. монгол эзгуурлээ
Цеен монголчууд бид элдэв гое уг ярьцгаасаар дэлхийгээр нэг тарлаа Одоо Монголынхоо газрын зураг дээрхи эзгуйрсэн нутгийг харахад Та буний нуднээ дур терх нь тов тодорхой харагдана 3 сая хуний маань тал нь хуухэд! Насанд хурсэн хунээ хаана хэн байгаа хэн юу хийдэгийг гаргаад хар л даа Их баялагтай эзгуй нутаг руу хун бухний нуд унаж шулс гоожиж байна Ялангуяа урд зугээс! одоо гадаадад 200 000 гаруй монгол хун байгаа Хамгийн сайхан юм хийх Эх орондоо эзэн болох хумуус! Тэд сайн дураараа нутагаа челеелеед егсен хумуус л дээ унэн хэрэгтээ! Манай нутаг яах вэ хуний газар бид гое байна сайхан идээшиж байна л гэдэг хумуус орноо хуний хоол болохыг алсаас саравчлан хардаг хумуус Тэдэнд ямар харагддагийг бид мэдэхгуй Гагцхуу гое угийг нь сонсож сурталчилж байгаа гэдэг хендий сэтгэлийг нь л хайрлаж суух юм даа Оерийн урс болохоор тэгэхээс еер яахсан билээ
Бичсэн: Бадрал | 2015 оны 4 сарын 2 | IP: 122.201.31.xxx
4. ...
ХУНИЙ ГАЗРААС еерийн нутагаа хамгаална гэдэг усан нудэт хуний уг мен дее зайлуул Энэ газар шорооны л Эзэн юм бол унасан газар угаасан усаа цээжээрээ хамгаалж цусаа урсгаж ясаа тавьдаг байгаа даа Тэгж л хун Эх орноо газар шороогоо хамгаалдаг юм даа уг! Тэнэмэл хумуус ээ гэж! Тэдний бодлоо гэж!
Бичсэн: Онон | 2015 оны 4 сарын 2 | IP: 122.201.31.xxx
5. Berlinees
Ene zahidal amerkiin mongolchuudad zoriulj bichsen Baabariin devshuulj baisan sanaag ishlel bolgoson hunii gazarch gesen evtei negdmel baiy gesen sanaa devshuulsen um baina Saihan ih uhaarch unshmaar sanaa
aguulsan zahia baina. Manai europiin mongolchuud unshaasai.Tom gurnuudiin.toviig sahisan ulsuudiin toriin bodlogo l doo Yg l Bosoo hoh mongoliinhon sohruuleel Uls torchid omnoos ni uuchlal guij baigaa shig oyun sanaa uhamsariin bolon bieiin huchnii gedeg shig 2 oor asuudal umdaa.Delhiin tom turshilga ruu Baabar hotloj
ene zahidal tuuniig ni sanuulj bichigdej.Bitikan.shivedi.Finlandi Norvegiin ih oirhonii tuuhiig unshival Baabariin sanaag oilgono doo.
Бичсэн: dandar | 2015 оны 4 сарын 3 | IP: 167.86.132.xx
6. Baabariin zahidliig sanalaa
Onoodor Baabar uls tord oirtuulj bolohgui humuusiin jagsaalt gargay geed boon shuugian bolj bana. Ene zahidal uunees tom shuugian tarij baisan ym Nuuts zadruulsan Toriin barimtlah chigleliig il tavisan geed boon yum bolson sanagdaj baina.Ene zahidliig bur martaj sanah hun tsoohon uldsen sanah shaardlaga ni odor bur osoj baigaa tsagt ni ug zanidliig dahin sanuulj ene sanaa ruu oirtoh gej ymar negen yum hiih gej setgelee chileej yvaa amerkiin mongolchuudad bayarlalaa Bid ch gesen Osaka-d bui mongolchuudtaigaa yritsah l heregtei yum baina
Бичсэн: itgelt | 2015 оны 4 сарын 3 | IP: 167.86.132.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2