Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Гуравхан эргэлтийн сонгууль

2016 оны 2 сарын 16, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
Монгол Төрийн түшээдийн амар амгаланг айлтгаж Аянгат удгүн мэндчилж байна.
Олны итгэлийг хүлээн, түмний төлөө зүтгэх түшээдийг сонгох сонгууль ойртон буйтай холбоотойгоор Онгод Тэнгэрүүдийн айлтгалаас товчоолон хүргэхийг хичээлээ. Та бүхэн анхаарлаа хандуулж мэргэн оюундаа шүүн тунгаана уу.
Онгод Тэнгэрийн айлтгал:
Төр барих гэж байгаа л бол зурхайг бас тооцох ёстой. Монгол түмэн өдий болтол нийт зургаан удаа Төрийн сонгуулиа хийжээ. Ажихтун!!!
ges1Ажваас: Билгийн тооллын БИЧ, ХУЛГАНА, ЛУУ хэмээх гуравхан жил дээр л тойрог үүсчээ. Учиглаваас, 12 ( жил) : 4 (сонгуулийн хугацаат жил)=3 (ээлжит жилүүд). Энэ л тоон дагуу цаашид ч эдгээр жилүүд үргэлжлэх нь маргаангүй. Дээр дурдсан жилүүдийн сонгуулийн үр дүнг Монголчууд та бүхэн одоо өөрсдөө амсаж байна. Жил бүрийн амлалт, хийсэн үйлүүдийг одоо нэхэн санаад шалгаж үзэж болно. Хэсэг балгас нэмснээс илүү өөр юу нэмэв. Гэвч эд хөрөнгө гэдэг богино настай, элэгдэл хорогдолтой. Түмэн ардын нуруу тэнийж, ахуй тэгширсэн, үгүй нь энэхүү зурхайн үнэн мөн чанарыг батлана. Таван тусгаар тогтнол алдуурснаар үнэлж батлана.

Жилийн тайлал: Монголчууд бол МОРИН СҮЛДТЭЙ, морин угсаатан. Гэтэл Морин сүлд билэгдэл нь модон байх аваас хөшүүн хойрго, бүдүүн хадуун байх нь ойлгомжтой. Билэгдэлээ бас ажихтун. Морин сүлдтэй Монголчуудад Бич, Хулгана, Луу жил аваас цөвтэй. Монголчуудад иэлтэй бус үргэлж эсрэг байдаг. Ийм жилүүдэд Монголд сайн түшээд гарна гэж найдаад байх хэрэггүй. Хулгана бол морьтонд хамгийн эсрэг жил, хулгана газар малтдаг, тиймээс ч хулганы нүхэнд морь бүдэрдэг. Бич жил зуд болоод ган ихтэй, ардууд хурцадмал байдаг. Луу жилийн хувьд төрд ивээлтэй ч Морьтонгуудын хувьд бол тийм ч сайн биш. Хэрэв Монголчууд Морин жилдээ тооллоо эхэлсэн бол хичнээн муу түшээ байсан ч төр балраад байдаггүй. Ялангуяа төрд олон морьтон байх тусмаа Монгол улс мандан сэргэх ерөөлтэй . Ажих аваас Монголын дийлэнхи хаадууд Морь жилтэй байдаг. 
Бичин жилийн сонгуульд хэн цэцэн цэлмэг урнаар донгодож, арвин их үгтэй нь ялдаг. Бие биенийгээ урж идэх шахам жил болно. Ерөнхийдөө сайд томилоход маш хэцүү жил. Уралцсаар байгаад ихэнхдээ тарж бутарна. Юу ч хийж чадахгүй. Энэ байдлаар бол дахин дөрвөн жил зутарсаар байгаад л таарна. 
Хулгана жилд бол эд баялаг амласан амлалт өгч, багаар ажиллагч нар ялна. Луу жилд мөрөөдөл ярьсан, хийсвэр сэтгэлтэнгүүд ялдаг. Иймд БИЧ, ХУЛГАНА, ЛУУ гэх Монголд цөвтэй энэ гурван жил дээр гацаад байх юм бол Монголд гуравхан амлалт л яваад байх нь. Бусад жилийн иеэлээ харж чадахгүй. 
Ийм учраас Төр барих жилээ тав болгох аваас таван билэгдлээрээ Монголд аль аль жилийн ноёрхол орж ирээд бүх жил солигдоод явчихна. Тэгш тоо байхаараа л алдаа гаргаад байна. 
Тодруулан тайлбарласу. Төрийн түшмэл дөрвөн жилд багтааж ажил хийж чадахгүй. Хэрэв төрийг аятай авч явъя, ажлаа дүүргэе, амалснаа биелүүлье гэвэл арван хоёр жилийн тооллыг бүгдийг багтаасан таван жилийн мөчлөгтэй болгосон нь дээр. Ингэвээс төр тэнцвэртэйгээр бүх жилийн иеэлээ аваад явна. Таван жилийн мөчлөгтэй болговол ядахнаа хүний таван мөчлөгөөрөө төр улсыг удирдаад явна. Яг удирдах жилд нь унагаагаад байхаар яанав. Чигчий хуруугүй яваад байгаатай л адил болно. Эхний жил амаллаа, хоёр дах жил багцарлаа, гурав дахь жилд нь үйлдлээ, дөрөв дэх жилд үйлдэж дүүрлээ, тав дахь жилд нь дэнсэллээ. Тэгээд үйл дүүрсэн болохоор нөгөө багтаа өгч болно. Төрийн ажил жил жилээр явна. Үйлдээд, тэр нь болсон эсэхийг дэнслэх хугацаа байхгүйгээр нөгөө багтаа шилжүүлэхэд үргэлж түүхий хоол дамжуулаад байна гэсэн үг. Төр удирдах таван жил байдаг. Таван хуруу шигээ л сэтгэ. Хүний амьдрал таван мөчлөгтөө л байдаг. 
Тэгвэл, нэг дэх даалгавар таван жилтэй болго. Хэрвээ чи сонгуульд дэмжигч болох гэж байгаа бол хийж чадах хэдэн хүнийг сонго. Сонгогдогсод эвлэлдэж байгаад дундын хууль батла. Хэрэв таван жилээр сонгууль явуулбал гуравхан жил дээр гацаад байхгүйгээр явна. Ингэвэл иэлтэй болно. 
2016 оны бичин жил маш ихээр бие биенээ даган дууриагаад, маш ихээр цэцэрхэж, ном бичиж, арвин их ажилтай, би их мундаг сэцэн сайд гэсэн нь ялна даа. Учир нь луу жилийн хийсвэр амлалт биелээгүйн улмаас бодитой юмыг л ардууд хүснэ. Юу хийсэн байна гэдэг дээр тулгуурлан сонголтоо хийнэ. Хүмүүсийн сэтгэл зүрх ийм. 
Тийм учраас шинэ залуу хүмүүс бол нэг их сонгогдож чадахгүй. Тэд нарыг жулдана гэж бодно. Ядахад юм сурсныг гэрчлэх албан бичиг (диплом) арвинтай л ялна. Хувь хүний чадварыг харж сонголтоо хийнэ. Бодит юм хийж чаддаг хүмүүнийг ардууд хайна. Ядахнаа нэг ном бичсэн байна гэдэг нь нэг үнэлэлт. Бодит юмыг л хүснэ. 
Одоогийн эрх баригчид түргэн цэг гэх нэг дөрвөлжин машин (иргэдэд үйлчлэх ТҮЦ машиныг хэлж байна), хэдэн зам тавиад л ардуудыг хулхидсан. Гэтэл ардаас идсэн мөнгөөр хичнээн зам тавьж болох байсан бэ? Хичнээн их уул, усыг ухаж зарав? Тэр мөнгө хаачсан бэ? Энэ өнгөрсөн дөрвөн жилүүддээ төрөөгүй хүүхдээ өртэй болтол л тийм их өрөнд орууллаа. Тэр их мөнгийг хэн авсан бэ? Энэ төр барьсан дөрвөн жил бол зам болсон уу? Үгүй, тэрний бодит өртөг түүнээс хямдхан. Ядахнаа чанарын шаардлага хангаж байна уу? Үер усыг зайлуулдаг бил үү?
Дахин ийм бодлогоор дөрвөн жил болбол юу болох вэ? Дахиад нэмээд тийм тийм юмаа төдий өрөнд өгнө гэж ярих болжээ. Ач тань хүртэл өрөнд өртөнө, үхэхдээ таны хэвтэх газар өндөр төлбөртэй болсон. Таны хүүхэд төрөхдөө эмнэлэгийн төлбөр төлнө, өсөхдөө цэцэрлэг, сургуулийн төлбөр төлнө. Сургууль төгсөөд цэвэрлэгч болно. Ядахдаа энэ хүртэлх төлбөрөө тэр цэвэрлэгч төлж чадна уу? Та нарын боловсрол гээч Монгол цэвэрлэгчийн ухаанд ч хүрэхгүй байнам. 
Дөрвөн жилд нэг хар хүн гарч ирээд таны үр хүүхэд хүртэл төлж барахааргүй өрөнд хийжээ. Идэж уусан тэр хүн олон хүнээс идсэн мөнгөөрөө ганц өөрийн хүүхдээ тансаглуулж байна. Ардуудын хүүхдийн зовлон нэгэн хүний хувийн цэнгэл болж байна. Тэд унахаасаа өмнө арвин их уурхай ухах болж байна. Тэрний мөнгийг хэн авах вэ? Унах гэж байгаа нам тэд авна. Тэдний өрийг хэн төлөх вэ? Босох гэж байгаа нам төлнө. Тэд дахиад төрд гарвал энэ өрийг улам яаж лавшруулах вэ, хэрхэн яаж Монголыг мөлжих вэ, тартагт нь хэрхэн тулгах вэ? Эцэст нь ирээдүйд төрөх үрсийг харийн хүний боол болгож, газар нутагтай нь худалдах аргад шилжихнээ. 
Монголд хүн өөрсдөө л өлсгөлөн зарлаагүй бол өлбөрч үхэж байсан түүх байхгүй. Гэтэл сая дөрвөн жил өлсгөлөнгөөр үхсэн хүн гарлаа. Хоолны төлөө ах дүүс алалцдаг болсон байна. Энэ юуны дохио вэ? Дэнсээ чинь хүртэл худал. Ус шинжиллээ гэхэд худал мэдээ явна. Төрд хэзээ ч үнэн мэдээлэл очдоггүй, уул уурхайн олборлолт хийж байгаа газар цэвэр ариун, дагшин гээд л худал хэлэх юм. Гэтэл хоёр толгойтой амьтан хүртэл төрж байна. Өөрсдийгөө бүү хуур.
Одоо гарах түшээд бусдын тавьсан өрийг дарахын төлөө зүтгэх ёстой. Дөрөвхөн жилийн дотор бусдын тавьсан тэр их өрийг дарах гэдэг хэцүү. Гэвч өртэй хүн өөдөлдөггүй. Төрөөгүй хүүхдээ ядаж өргүй байлгахыг хичээ. Энэ бол одоогийн түшээдийн алдаа, ирээдүй хойчдоо хийсэн нүгэл, үүнийгээ та нар цайруулах ёстой. Хий амлах хэрэггүй. Бодит байдлыг л хэлнэ. Уул, усаа ухаж лус, савдаг болон Онгод Тэнгэр бидний хилэнг бадраах хэрэггүй. Үйлийн үрийг өмнө нь сануулж байсан одоо ч сануулж байна.
Сонгуулиар хар машин гэж хэрэглэдэг. Хүмүүс саналаа өгнө, дүн нь гарлаа, тэр яллаа гээд л болж байна. Тэрэнд ямар ч хяналт байхгүй, үнэн зөвийг тогтоох арга байхгүй. Хүний хэлэх үгийг хорьж, тэмцлийг жагсаалыг хориглож, ардын амыг нь барих санаатай. Энэ шудрага бус байдлыг эсэргүүцээд бослого тэмцэл гаргаад, эрх баригчдыг буулгаад, иргэд тэднийг цаазаллаа гэхэд цаанаас америк, хятад цэргүүд орж ирэх бүх нөхцлийг бүрдүүлэн тооцоолсон байна. Энэ барууныхан гэгч нь бүгд хулгана жилтний иеэлийг олдог нөхдүүд. Иймд Монголд иэлгүй үйл хийгчид нь хулгана жилийн иэл жилүүд байна. 
Морь жилтэй, нохой жилтэй хаадуудын үед Монголчууд их хүчирхэгжиж байсан. Бөртэ чоноос эхлээд Чингис хаан хүртэл морь, нохой жилтнүүд хаан сууж байсан. Жил бол худлаа зүйл биш. Түшмэдэд ч жил хамаатай. Хуучнаар бол Сэцдийг аль болох 12 жилтнээс тэнцүүхэн байхаар бодож байсан. Багаа бүрдүүлэхдээ хүртэл жилээ харна. Морь, хулгана хоёр нэг дор орвол хэзээ ч ажил урагшлана гэж байдаггүй. Бар, нохой жил бол ээлтэй. Энэ бичин жилд л морьтон Монголчууд аятайхан хүнээ сонгохгүй бол дараагийн хоёр сонгуульд элгээрээ мөлхөнө. Дараагийн бичин жил хүртэл их зовлон үзнэ дээ. 
Хэрвээ чи төр түших бол Тэнгэрийн үзлээр төр түш. Тэнгэр үзлээр төр түшнэ гэж юу гэсэн үг вэ? Өчигдөр, Өнөөдөр, Маргааш гурвыг сахин хамгаал гэсэн үг. Маргаашийг заавал сахин хамгаалах нь төрийн түшмэлийн үүрэг. Маргааш чи таван зүйлийг байлгаж чадаж байвал чи сайн төрийн түшээ болно. Үүнд:
  • Хил хязгаар
  • Хэл соёл, ахуй
  • Монгол сэтгэхүй
  • Засаг, жаяг
  • Цус
Ардын сэтгэлд байж л байдаг, эртнээсээ уламжлаад ирсэн “Их засаг” гэж жаяг бий. Бага жаягаас аваад их жаяг хүртэл хуулиндаа байж байдаг. 
Бид дээр цагт төрийн түшээ байсан. Бид мянган жил үр удмаа, хүүхдээ тухтай байлгана, хүний боол болгож амьдруулахгүй л гэж боддог байсан. Үүнийг байлгаж чадаж байвал би төрийн түшээ. Бид байлгаж чадсан учраас та нар өдгөө эх оронтой, газар нутагтай, өлбөрч үхэх заяагүй, онгон байгальтай сайхан нутагт амьдарч байгаа бус уу. Гэтэл үүнийг үгүй хийж байна. Ирээдүйд хариуцлагаа даах, ийм сэтгэл өнөөгийн төрийн түшээдэд байна уу? 
Ерөнхийдөө уул уурхайгаа хазаарлая гэсэн бодлоготой тийм үрсийг илүүтэй дэмнэх хэрэгтэй. Дахиж өр тавихгүй үрсийг дэмнэнэ бид. 
Онгод Тэнгэр бидний хүсэх зүйл бол:
  •  Таван жилээр сонгуулиа хийх.
  •  Ирээдүйд өргүй байлгах. Чиний өр чиний насан дээр дуусахаар хичээ. 
• Уул уурхай, уул ус бол та нарын өмч биш. Усаа тэжээж байгаа амин судлуудыг таслаад хаяхаар Хөвсгөл далай ч ундрахаа болино. Тиймээс дахин нэмж уул ухахгүй байвал дэмнэнэ. Ухлаа гэхэд ядахдаа гарын таван хуруундаа багтаж байвал болно. 
Бид та нарыг хараагүй биш харж байгаа. Хэн хэрхэн аяглаж байгааг чинь ч мэдэж байна. Ядахдаа засаг жаяглах аргаа мэдэмгүй мартсан бол анхан төдийг сануулахыг хичээн өвгүн би үглэлээ хэмээснийг товчлон та бүхний сонорт илгээе.
 
Монгол Төрийг Мөнх Хөх Тэн­гэр ивээх болтухай.

http://chinggis-udgan.blogspot.com 
 
Шинэчлэгдсэн огноо: 2016 оны 2 сарын 16, Мягмар гараг
Уншсан: 2624 удаа
Энэ ангилалд:

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2