Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

А.Төмөрхуяг: Малын буян

2016 оны 2 сарын 16, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)

 Олон түрүүний гол намуухан урсана. Ар, Өвөр, Арцын уул сүртэй харагдана. Энэ голд зун сайхан болж зон олны сэтгэл тэнүүн, адуу мал идээшлэн найлна. Бороо хур оройтож орсон болохоор тачирхан ч гэсэн нов ногоон харагдана. Олон түрүүний гол урса, Орхон голд нийлнэ. Орхоны хөндий цэнхэр униар татна. Холоос харахад Төвхөн хийд, Шивээт Улаан хайрхан зэрэглээн дунд дүнхийнэ. Том биетэй хүдэр бор эр хонио хариулж явна. Тэр өсөж төрсөн нутаг Ар, Өвөр арц, Шавар түрүүний гол, Таван булгийн дэнж, Орхон голын хөндийд бага нас, идэр насаа өнгөрөөж эцэг өвгөдийн голомтыг үргэлжлүүлэн яваа малчин эр Дорж юм. Тэр Арцад сүүлийн хориод жил нутаглаж зусаж, өвөлжиж байна. Энэ хэдэн хүүхдүүд төрж өссөн, айл гэр болсон өрх, гэр толгойлсон, ханиа энд авч байсан сумандаа үхрээр тэргүүлж, айраг цагаа идээгээр бялхаж явсан. Хол ойрын ахан дүүс, Улаанбаатар хотоос найзууд ирж амран боодог, хорхог хийж, айраг ууж, дуулж хуруудаж, Улаан цутгалан, Үүрт, Бага хүрхрээ, Төвхөн хийд явна. Ямар сайхан байв даа. Одоо хүү маань залгамжлан малаа адуулан аавын хэргийг үргэлжлүүлж явна.

Би эхээс арван хоёулаа, дээрээсээ хоёр дахь нь юм. Би гурван охинтой. Том охин маань малчин, саальчин хийгээд дажгүй. Хоёр бага охин маань Улаанбаатар хотод сургууль төгсөөд байранд орж боломжийн амьдарч байна. Өвөл болохоор хүү маань хэдэн малаа адуулж энэ сайхан хангайдаа өвөлждөг. Манай гол өргөн айлслалт ах дүү бүлээрээ зусч хаварждагсан. Одоо цөөн хэдэн айлууд малаа маллаж үлдээд байна. Цаг үе өөрчлөгдөж хөдөө нутаг эзгүйрч залуучууд сум, аймаг, хот бараадах сонирхолтой болжээ. Ер нь Монгол маань сүүлийн 20 жил уул уурхай эрхэлж баяжих гэсээн туйлдаж байна. Монгол орон зах зээлд орсноор хөгжсөн юм цөөхөн. Өнөөдөр эгшигт хайрцаг(радио)-аар 56 сая малтай боллоо, малын үнэ уналаа… гэж ярив. Монголын насанд хүрсэн бүх хүмүүсийн 90% гаруй нь банкинд зээлтэй буюу өртэй. Зээлээ төлөх гэсээр туйлдаж байна… Зах зээлд шилжихэд бүгд өмчгүй, хөрөнгөгүй ядуу байсан. Орон сууц, мал хувьд гарсан. Ажилсаг, хөдөлмөрч, хөдөлгөөнтэй, зөв санаатай хүн л сайхан амьдарч явна. Малчид маань банкнаас зээл авахын тулд малын тоог өсгөж тоолуулдаг. Жишээ нь: 300 толгой малтай хүнд банк 3 сая төгрөгийн зээл өгөх боломжтой. Жилийн эцсийн сумын мал тооллогын тоог үндэслэн банк зээл олгоно. Миний бодоход одоо Монгол 56 сая малтай гээд байгаа нь 32-35 сая мал байгаа, банкнаас зээл авахын тулд малаа өсгөж тоолуулан данс бүртгэл нэмсээр 25 сая мал илүү тоолуулсан юм шиг… Тэгээд зээлийн хүү өндөр, хугацаа богино болохоор хэдэн малаа хямдхан борлуулж зээлээ төлнө. Энэ жилийн хувьд ноос ноолуур, түүхий эдийн үнэ хэт унаснаас малчдын амьдрал доройтож байна. Сүүлийн жилүүдэд 2 толгойгоос ашиг олж ард бидний амьдрал сайжирч сайхан болно, уул уурхайгаа ухаж түнхэж амар хялбар баяжих гэсээр сүйд боллоо. Энд засаг төрийн бодлого зөв явсангүй ээ. Хоёр том нам/МАН, АН/ төр ээлжилж барьсаар бидний амьдрал дээшилсэнгүй. МАН тусгаар тогтнол, газар шороо, хүний асуудалд анхаараад байна. Ардчилсан нам бүтээн байгуулалт, зам, орон сууц барихад анхаарч, зээлийн өрийг нэмэгдүүлээд байна. УИХ-ын сонгуулийн үед намууд хөтөлбөрөө танилцуулж, ялсан улс төрийн хүчин засгаа барьдаг тогтолцоогоор явж байна. Гэхдээ Монгол орны төлөө эвтэй хамтарч ажилладаг баймаар… Сүүлийн үед намаар талцаж гэр бүл дотроо эв түнжин муутай байгаа айлууд зөндөө. Цаашид намуудыг гишүүнчлэлгүй болговол хэрэгтэй шиг бодогдоно. Хүн ажилтай юм хийж бүтээдэг байвал амьдрал сайжирна. Үүнд төрийн тууштай бодлого хэрэгтэй. Төрийн толгодй буй хэдэн нөхөд зузаарч, тэдний зарим нь хоёр өөр улсын иргэний үнэмлэхтэй гэх… Ер нь юу болоод байнаа…? Миний бодоход нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэн дорвитой бодлогогүй явсны үр дүн шүү. Монгол орон маань асар баян шүү дээ. Өвөг ДээдЭс маань энэ эх орноо ямар их үнэ цэнээр бидэнд үлдээснийг түүх гэрчилнэ. Юуны түрүүнд мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн /10-20 жил/ бодлогыг хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Яг яс юман дээр сүүлийн 20 гаруй жил мал аж ахуй л биднийг /Монголыг/ тэжээлээ. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, Бэлчээрийн адууны махыг Японд, ямааны махыг өмнөд Солонгост, үхэр хонины махыг Орос, Хятадад, хурга тугалын махыг Арабын улсуудад гаргаж, бэлчээрийн малын махыг 1кг-г хэдэн арван ногоон/доллар/-р худалдах боломж бий.

Манай ахын 2 хүү/АНУ-д амьдардаг/ өвөө эмээдээ золгоодбуцаж очоод жинхэнэ мах идье гэсэн байгаа юм. Мөн хажуугаар нь аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх боломжууд харагдаж харагдаж байна. Цаашилбал боловсруулах хөнгөн үйлдвэрүүдийг барих Чингис бонд, Самуурай бондын мөнгийг буруу зарцуулсан мэдээ байна. “Өртэй хүн өөдлөхгүй, Өттэй мал таргалдаггүй” гэдэг зүйр үгтэй юм шүү. Хойч үе маань өрөнд баригдвал газар нутаг, тусгаар тогтнолд аюул учирна.

Ханиасаа хойш үнээгээ өөрөө сааж цагаан идээгээ хийж байна. Бэр маань гүү саагаад өгдөг. Би өөрөө тогоо нэрнэ. Эмээ маань намайг дунд сургуульд байхад ах бид хоёрт хоёр хувин өгөөд би үнээ сааж, ах маань гүү сааж сурсан даа. Үнээний хөх хатуу, ялангуя сарлагийн үнээний хөх бүр хатуу. Энэ жил хэдэн гүзээ өрөм, Монгол архи, айраг гээд Портер дүүрэн ачаа байна. Өвлийн идшээ хийж аваад хот орж өвөлжинө дөө… Эмээ маань үнээ сааж сургаагүй бол би ийм цагаан идээ авч чадахгүй байсан. Охин маань ноднингийн цагаан идээг цахим сүлжээ/интернэт/-ээр зарсан. Энэ хэдэн малын буянг насан өөд болтолоо хүртэнэ. Малтай хүн баян, мал маллах малчин бидний жаргал. Оройн саалины цаг болж байна гарч үнээгээ саая даа.  

Шинэчлэгдсэн огноо: 2016 оны 2 сарын 16, Мягмар гараг
Уншсан: 2230 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8
10111213141516
171819202122
24252627282930
31      

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2