Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

50 ба 1 буюу Хөх оргилийн өргөл

2016 оны 3 сарын 29, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Азийн цэнхэр  Алтай нутагт мэндэлж  манай утга зохиолын нэгэн сүмбэр оргил болон өсч ургасан  Д.Нацагдоржийн шагналт зохиолч,  Соёлын гавъяат зүтгэлтэн Санжийн Пүрэв абугай өглөө болгон нүүр номын хуудаснаа ганцхан өгүүлбэр нийтлэх нь тэр өдрийн утгын чимэг  болдог.  Юу ч болоогүй мэт өнөө л өгүүлбэрийг нь баясан хүлээдэг мань мэт  өчигдөрхөн нэгэн гэнэтийн мэдээ дууллаа.

Зохиолч Д.Энхболд ах ...“Пүрэв баавай маань хүндээр өвджээ. Өвчин хөлийн хуруунаас нь дээшээ авирч байна. Энэ  өвчин хэцүү. Одоо буурал баавайг сорж хүн хөлдөж очдог тэр ертөнц рүү чирж байна. ТУСАЛЦГААЯ.

Энэ үгийг зохиолыг нь уншиж киног нь үзэж инээж уйлж баярлаж гуниглаж явсан бүх үзэгч уншигч олонд хандан хэлж байна. 70 сая төгрөгтэй болчихвол БААВАЙ маань хөлгүй ч зохиол бичдэг зүрх сэтгэлтэйгээ үлдэх юм ...”  гэж  халаглан бичсэнээр яав ийв болов.

Тэр хүнд өвджээ. Энэ мэдээг зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Болорцэрэн, зохиолч Л.Батбаяр, яруу найрагч Х.Тэргэл, Энхболд ахын гэргий Д.Эрдэнэбаяр,  АМН-ийн Цэрэнбат гээд  таньж мэдэх олон хүн   халаглан хүлээн авч хэрхэн туслах талаар санаа бодлоо хуваалцаж байна.  Бас  нийтийн сүлжээний мэдээ, цахим  хуудаснаа ч  санал санаачлагууд гараад эхэлжээ.

С.Пvрэв зохиолч  "Эх газрын чулуу", "Эргүүлэг", "Цагийн урсгал", "Усны гудам", "Алаг заяа" зэрэг арваад роман,  "Уулын намар", "Их усны хаялга", "Гурван говийн зэрэглээ", "Сүүдэр догшрох цаг,  "Айлын бүсгүйг мартахгүй", "Гэрэлт маргаашаа угтахсан", "Ухаарч амьдрах орчлон", "Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг", "Тоглоомын тойрог" зэрэг уянгын олон арван туужууд,  "Азын цэнхэр уул", "Усаа дагаж жаргана "Дайны жилийн хүүхэд нас", "Гандиймаа нутагтаа бий" зэрэг зуу зуугаар тоологдох өгүүллэг,  30 орчим ном, "Суварган цэнхэр уул", "Загийн алим", "Мартагдсан дууль", "Салж чадашгүй хайр", "Тэнгэр мэднэ" уран сайхны кино, "Хувьсгалын өлгий нутаг", "Илч гэрлийн эзэн", "Нарны орон Алтай" баримтат кинонууд, олон арван  сэтгүүл зүйн  бүтээлүүдээрээ  өөрийн оргилыг дархалж Монголчуудын оюун санаанд үнэлж барамгүй их мөрөн цутгасан билээ.

 Зохиолч Санжийн Пүрэв гуайдаа тусалцгаая.  50 мянган төгрөг, гадаадад байгаа нь 50 доллар, 50 иен, 50 юан, 50 вон, 50 крон, 50 рубл, 50 золот, 50 паунд хандивлан  энэ авъяас билэгтнээ аварья.  1500 хүн 50 мянган төгрөг хандивлахад эмчилгээний зардал нь босчихно шүү дээ. Номыг нь худалдан авья, цаашлаад ядаж 2 хүнд хэлж  номыг нь борлуулья.

Дансны дугаар:
ХААН банкны данс 503 4402 911. Санжийн ПҮРЭВ.
ТӨРИЙН БАНК 103 200 150  992 Санжийн ПҮРЭВ
Улаанбаатарт  96366056, 99040249 дугаарын утсаар Нямцэцэг, Ариунжаргал нарын охидтой нь холбогдоорой.

АНУ-д байгаа бол 310 938 8295312 835 8600 дугаарын утасруу техт мессеж бичээрэй.

Манай цахим ертөнцийнхэн хүчтэй. Дэлхийн хаанаас ч биднийг холбох цахим ертөнцийн Гачууртын буланд Пүрэв Санж нэртэйгээр бөөвийтэл суучихаад Монгол хүн байхуйн, хайрлахуйн  учир утгыг  тайлж, ус нутаг, орчлонгийн элдэв явдал, оршихуйн тухай монгол хэлээрээ зурж,  алсран одож болох нүүдэлчин ахуйг дотор талаас нь сийлж даруухан суугаа С.Пүрэв гуайг сэв хийтэл татаад босгоё.

Өглөөхөн тvvнтэй цахимаар холбогдож  таны бурхан, Монгол түмний бурхан ивээж та эрүүл саруул болно. Итгээрэй гэсэн юм. Утга уран зохиолынхоо гэрлээр  оюунаа  гэрэлтүүлэгч хэн бүхэн  байгаа суугаа газартаа бидний уриалгыг дэмжинэ үү.  Олны хvч оломгvй. Хүнд өвчнөөс нь  салгаж  Монгол түмнийхээ жаргал зовлонг үгээр дархалдаг  С.Пvрэв гуайнхаа сэтгэл зүрхэнд  амьдралын оч асаая.
Шинэчлэгдсэн огноо: 2016 оны 3 сарын 29, Мягмар гараг
Уншсан: 2094 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“САЙД” бол ХҮН мѳн

“САЙД” бол ХҮН мѳн Сайд бол маш хариуцлагатай албан тушаал болохоос, хэмжээ хязгааргүй эрх мэдэл биш. Бид тэгж ойлгоод... 2017 оны 10 сарын 9

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.10.13

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.10.13 БИДНИЙ ТЕЛЕВИЗ: АНУ даxь Монгол Телевиз 9 нас хүрлээ. ЭРТНИЙ МОНГОЛ:   Америкийн уран бүтээлчид... 2017 оны 10 сарын 13

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2