Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЖИРИЙН Л НЭГ ӨДӨР

2017 оны 1 сарын 08, Ням гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
simpleday...Өчигдөр чулууныхаа ажилд яваад тоос шороотой хутгалдаж гэртээ ирсэн чинь халуун ус бас халаалт нь тасарчихжээ. Бодвол гэмтэл гарсан бололтой. Жаахан бухимдаж байгаад унтаад өглөө сэрсэн чинь хэв хэвээрээ. Хөнжилдөө жаал даарч хэвтэж байснаа товлож байсан ажил хэргийн уулзалт руугаа явах гэж зориг гарган бослоо. Босоод цонх руугаа харсан чинь цас малгайлан орж байна. Энэ өвлийн цасыг сэтгэлдээ битүүхэн хүлээж байсныг хэлэх үү? сэнгэнэсэн агаар хамар цоргих шиг л... Том том ширхэгээр хаялж байгаа энэ оны анхны цасыг хараад нэг л баяр төрнө. Энэ өглөө утсаар ярьж байгаад их л дотно хүнтэйгээ муудалцсан бухимдал гомдлыг энэ цас хайлуулж орхих шиг гэгээн мэдрэмж. Заримдаа ганцаардахаараа муухай ааштай болчихдог болохоор, өөрийгөө өхөөрдөөд хаялж байгаа цасны өөдөөс алгаа тосон мишээж тайвширна. Жил бүр яагаад ч юм бэ? өвлийн анхны цасыг хүлээдэг сэн. Нэг тийм гэгээхэн учрал шиг. Алган дээр зөөлхнөөр эргэлдэн буух цасан ширхэг сэтгэлд минь гоё мэдрэмж төрүүлээд байдаг юм. Хайрламаар ч юм шиг бас өхөөрдмөөр ч юм шиг. Заримдаа хов хоосон сэтгэлийг дүүргээд ч байх шиг. Хүйтэн юм шиг хэрнээ сэтгэлд  нэг л дулаахан мэдрэмж.

"United Mongolia" уулзалт маань шуурхай хийгээд товчхон болоод л өнгөрсөн. Гэхдээ их ажил хэрэгч ээ. Ганцаараа зөндөө зүтгэж явсан би, өнгөрсөн жил баг болж хамтарсан бүсгүйчүүддээ сэтгэл хангалуун. Тэд маань сайн ойлголцдог, бас хэлж буй зүйлсээ яг таг ажил хэрэг болгож чаддаг болохоор би хэрдээ сэтгэл хангалуун, сэтгэл доторх их ачааллаас тэд хөнгөлж өгдөг болохоор би тэдэндээ их баярлаж талархдаг. Уулзалтаас тараад гарч ирээд Ганзул маань "Өнөөдөр "Eagle hunters of Mongolia" киногоо үзэх үү? гэж санал болголоо. Хэдэн сарын өмнөөс л энэ киног заавал үзэх хэрэгтэй гэж ярилцаж байсан болохоор Баттулга, Ганзул бид 3 Mariland мужийн Bethesda хот руу явсан гээд бод доо. Айшполан нэртэй огтоос эвдрээгүй казак охин бүргэдийн дэгдээхэйг өсгөн хожим нь ан хийлгэж буй тухай баримтат кино бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Баримтат кино болохоор хэрийн кино театр худалдаж авч гаргадаггүй, нилээд бийлэгжүү театрууд  гаргадаг энэ танхимд үзэгчид дүүрэн байлаа. Жижигхэн охины гар дээрээс тэнгэрт өндрөө аван газар руу шунган дүүлэх бүргэд, миний Монголын хөдөөгийн эгэл жирийн домог шиг амьдралыг америкчуудад хүүрнэн өгүүлж байв. Заримдаа жаахан сэтгэл дундуур зургууд байсан хэдий ч бүхэлд нь аваад харвал миний монголчуудын тэсвэр тэвчээр, омог бардам араншинг хүүрнэж байлаа. Муу муухайг нь алгасвал омогшмоор гоё кино. Зураг авалт, дуу хөгжим, сэтгэл хөдлөлийн дүрслэлүүдийг ажихаар өөрийн эрхгүй бахархмаар.

Кино тараад гэртээ ирсэн чинь дахиад л хүйтэн хонгил. Гэртээ орохоос халгаад найз руугаа утасдав. Найз минь найрсаг байсан болохоор тэднийд очиж халуун хоол зооглонгоо 100 татацгаав. Маргааш амралтын өдөр болохоор. За тэгээд монгол эрчүүд болсон хойно Монголын улстөр, хүмүүсийн утаатай амьдрал, уянгын халил нь Америкийн шинэ Ерөнхийлэгч Д.Трамп, түүний бодлого нь бидэнд хэр удаж байж нөлөөлөх тухай. Эхнэр нь бидэнд шөл аягалахдаа "Чөмөгний булууны ясны шөл нуль кальци" болох тухай рекламдахаа мартсангүй. Би вээр "Нээрээ л монголчууд бид генийн өөрчлөлтгүй органик хүнс хэргэлдэгээ одоо л ухаарах юм даа" хэмээн гунигтайхан бас уйтгартайхан бодох авай. Монголд маань миний ойр дотны хүмүүс минь "бурхан болсон" тухай мэдээ сонсох бүртээ л сэтгэл минь жиндэж, аньсага чийглэнэ. Өглөө хаялсан цасан ширхэг мөс болон гулгаа үүсэх дор, амьдралын худал хуурмагийн тухай эргэцүүлэх. Тэднийхээс гараад такси барьж гэр рүүгээ явахдаа өөрийн дуртай "Цагаан дуганы гэгээ" киноны дууг шавь МУГЖ У.Далантай, Эрдэнэцэцэг нарын дуулснаар амандаа аялж явав.

Бодон бодон суух нь хө
Буурал өвгөдийн минь сургаалиа хө
Болзон болзон учирдаг нь хө
Буурцган зүрхний минь хайраа хө

Санан санан суудаг нь хө
Сайхан өвгөдийн минь сургаалиа хө
Саатан саатан учирдаг нь хө
Бидэн хоёрын хайр уу даа хө

Нээрээ л бид энэ л цаг хугацааг  хүний нутагт элээж явна даа. Эргээд очих эх оронтой байх гэдэг, буцаад очиход түших нөмөр нөөлөгтэй байна гэдэг ямар ч сайхан хувь заяа  билээ. Гэртээ ороод ирсэн чинь бас л хүйтэн хэвээрээ. Нэг л өдөр дулаахан сайхан эх орондоо очно доо. Тэгээд л хөнжил руугаа шургаснаар энэ өдөр төгсөв өө.

Жавар нь хацар хайрч байвч
Жаргалтай нь дэлгэр миний эх орон
Жаахан шаргын шогшоонд нь
Жаргаж мишээх миний эх орон

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 1 сарын 08, Ням гараг
Уншсан: 538 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 3 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4
  6  7  8  9101112
131415161718
20212223242526
2728293031  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ИНЭЭМСЭГЛЭЛ

ИНЭЭМСЭГЛЭЛ Би түүн рүү зөөлөн нь аргагүй толгойгоо эргүүлэн болгоомжтойгоор нүд рүү нь харлаа. Нулимс хурсан... 2017 оны 3 сарын 29

Б.Уранчимэг

UMONTV-ийн “АМЕРИК ХЭМНЭЛ” нэвтрүүлэг (А. Алимаа- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан) 2017.03.18

UMONTV-ийн “АМЕРИК ХЭМНЭЛ” нэвтрүүлэг (А. Алимаа- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан) 2017.03.18 Энэ оны 3 сарын 1 - нээс 5-ны өдрүүдэд АНУ-ын Иллинойс мужийн Итаска хотын Eagle wood зочид буудалд Дэлхийн... 2017 оны 3 сарын 18

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.03.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.03.17 ЗУРАГЛААЧ Б.АМГАЛАНБАЯР: Вашингтон хот орчмын монголчуудын сар шинийн баярын ажиллагаанаас ЧИМХ... 2017 оны 3 сарын 18

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2