Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"МОНГОЛЫН ЗҮРХ -НОЁН УУЛЫН ТУЛААН" онлайн 9-р уулзалтыг 2/19-ны Ням гаригт 18 цагаас Фэйсбүүкээр Чикаго хотоос шууд дамжуулна.

2017 оны 2 сарын 16, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
NoyonKhairkhanНОЁН УУЛ 9-р ээлжит хэлэлцүүлгийг Ням гаригт 18 цагаас ФБ-ээр шууд үргэлжлүүлнэ

ЧИКАГО ХОТ болон ГАДААДАД буй МОНГОЛЧУУДАД хандан УРИАЛАХ НЬ
Бидний ӨНӨӨДӨР Хэн Байх нь ХАМААГҮЙ
Бидний ИРЭЭДҮЙ Хэн Байх нь ХАМААТАЙ
Баруун эрэгт суугаа Ядамбатын Баатар, Ширчингийн Баатар, Зүүн эрэгт суугаа Даваанямын Лувсанжамц, Мягмарын Саруул-Эрдэнэ
Зүрхэн тушаа суугаа Нямжавын Төгсбат, Баасанжавын Эрдэнэбат нарыг бодит үнэний тухайд дуу хоолойгоо хүргэхийг хүсч нэгдэн нягтрахыг уриалж байна.

Өөр хоорондын тэрсэлдээнд Ялагч гэж байдаггүй
Өнгөлзөгч атаатны тулаанд Ялагч гэж байдаг

Монголын зүрх бол НОЁН уул
Дэлхийн зүрх бол МОНГОЛ гэж хоёр багш маань Ноён Уулыг хамгаалах хөдөлгөөнтэй холбогдуулан саналаа ирүүлсэн билээ.
Монголын оюун санааны Зүрх бол Эрдэнэ Зуу хийд юм.

Америкийн ЗҮРХ бол ЧИКАГО хот.
Тиймээс Чикагод оршин суугаа Монголчууд та бүхнийг өөр өөрсдийн олон салангид зорилго, ажлаасаа үл хамааран нэгдэн нягтарч Монгол оронд оюун санааны асар хортой хүчирхийлэл бий болж, шашнаар дамжуулан улс төрөөр бамбай болгон гадны бодлого хүчтэй хэрэгжин байгаль газрыг булаан дээрэмдэх, тусгаар тогтнолыг алдагдуулах ноцтой байдалд хүрсэн учраас
энэ талаар хэлэлцүүлэг явуулж, өөр хоорондоо эвлэлдэн нягтарч улмаар дуу хоолойгоо хүргэн, бодит үнэнийг сэрж мэдрэхийг хичээнгүйлэн хүсч байна.

Мэдээллийн эрх чөлөө Монголд төдийгүй Америкт хаагдаж, дутуу мэдээллийн улмаас иргэдийн дотор айдас хүйдэс, үл ойлголцол бий болж, ингэснээр Монгол оронд өрнөж буй бодит үнэнийг танихад хортойгоор нөлөөлж байна.

Жалга жалга тойрсон, дов довоо хичээсэн, хэн нэгнийг өмөөрсөн явцуу байдлаар бид хандсаар байх аваас, эргээд үнэнийг таних үед эх оронгүй, тусгаар улсгүй, эрх чөлөөгүй, оюун санааны боолчлол болоод эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн АРД түмэн болчихсон байх вий хэмээн санаж энэхүү урилгыг гаргаж байна.

Мүүний шашны гаж урсгалаар дамжуулж АН боловсролын бодлого, нийгмийн амьдралд асар хортойгоор нөлөөлсөн бол
Ламын шашны буруу сурталаар дамжуулан МАН улс орноо эвлэрүүлэх бус хагаралдуулах бодлогогүй алхамыг зөвхөн сонгууль болон улс төрийн шалтгаанаар хийж тул
Эзэн Чингис хаанаас улбаатай шашны эрх чөлөө, оюун санааны эрх чөлөөний үнэ цэнэтэй зүйлс алдагдаж буй тул

Ард иргэд бүгдээр үзэл бодол шашин харгалзалгүйгээр бөө лам, пастер нэгдэн нийлж, баян хоосон эрх мэдэлтэй эрх мэдэлгүй хэн ч бай, нэгэн завинд сууж яваа бид завь хөмрөхөөс өрсөж харилцан ойлголцож, өөр өөрсөнд буй оюун санааны хүч чадлаа Монгол орны ирээдүйн тусын тулд зориулахыг хүсч байна.

Бидний ӨНӨӨДӨР Хэн Байх нь ХАМААГҮЙ
Бидний ИРЭЭДҮЙ Хэн Байх нь ХАМААТАЙ
Үр хойчдоо хожим муугаар дурсагдахгүйн тулд
Өнөөдөр бид муу муухайг цэвэрлэх хэрэгтэй

ХАР ААЛЗНИЙ ТОРЫГ ХАМТЫН ХҮЧЭЭР ДАРЪЯ!!!

Урилга гаргасан
НОЁН УУЛЫГ ХАМГАААЛАХ хөдөлгөөний дэмжигч олныг төлөөлж
Ц.Батмөнх

НОЁН УУЛ 9-р ээлжит хэлэлцүүлгийг Ням гаригт 18 цагаас ФБ-ээр шууд үргэлжлүүлнэ
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 2 сарын 18, Бямба гараг
Уншсан: 559 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8
10111213141516
171819202122
24252627282930
31      

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2