Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ХҮН, ХЭНИЙ ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ ВЭ?

2017 оны 4 сарын 17, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
who-do-we-work-for-landing...Хүн хэний төлөө, юуны төлөө хөдөлмөрлөдөг вэ? Олон хүмүүс "Эх орныхоо төлөө", "бусдын төлөө", эсвэл "хэн нэгний төлөө" хөдөлмөрлөдөг гэж бодох авч яг үндсэндээ "Өөрийнхөө төлөө" л хөдөлмөрлөдөг юм шүү дээ. Чи ажил хийж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл худалдан авч, гэр бүлийнхээ санхүүжилтыг шийдэж, бас дотно хэн нэгэндээ туслах боломжтой болно. Хэрэв та ажил хийдэггүй, орлого олдоггүй бол амьдрал тань ямар байхыг төсөөлөөд бод доо. Та өөрийн орлогогүй байлаа ч таны хэрэглээ тань алга болохгүй болохоор заавал мөнгө хэрэг болдог. Нэгэнт өөрийн орлогогүй болохоор шаардагдаж байгаа мөнгөө олохын тулд бусдаас зээлнэ, хэрэв зээлж чадахгүй бол мөнгө олж болох "муу аргууд" л санаанд тань бууна. Чухам эндээс л таны амьдралын тарчлаантай, бухимдалтай асуудлууд үүсдэг юм даа. Энд таны харааж зүхээд  байгаа улстөр, амьдрал хэцүү байхад тусалж дэмжсэнгүй хэмээн гомдож буруутгаад байгаа ах дүүс, боломжтой юм шиг харагдаад байгаа хэрнээ мөнгө зээлээгүй найз нөхөд, танил хүмүүс ч буруугүй, харин ажил хийхийг хүсэхгүй байгаа та өөрөө л буруутай.

Хэрэв та дэлгүүрийн худалдагч хийж байгаа бол, таны зарах гэж хичээж байгаа бараа бүтээгдэхүүнээс худалдаж авч байгаа хүн болгон таныг санхүүжүүлж байгаа санхүүжүүлэгч. Тийм болохоор та тэднийг хүндэтгэж, тэдэнд талархсандаа тэдний өөдөөс инээмсэглэж байх учиртай. Хэрэв та мужаан хийж байгаа бол, танаар тавилга захиалан хийлгэж байгаа хүн болгон үйлчлүүлэгч төдийгүй таныг санхүүжүүлэгч мөн. Тэгэхээр та тэр хүний хүссэн тавилгыг маш чанартай хийж өгөх ёстой. Хэн ч мөнгөө дэмий зүйлд зарцуулахыг хүсдэггүй. Хэрэв та таксины жолооч хийж байгаа бол таны таксиг сонгон сууж буй үйлчлүүлэгч болгон таны үйлчлүүлэгч, бас санхүүжүүлэгч. Тэр хүний танд төлсөн мөнгөөр та гэртээ талх худалдан авдаг учраас тэр хүнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байх учиртай. Төрийн албан хаагчид өөрөөр тань үйлчлүүлж байгаа хүн болгонд талархан баярлаж, хүссэнээр нь үйлчилж байх үүрэгтэй Учир нь та тэдний татварт төлж буй мөнгөөр цалинжиж байгаа юм. Хэрэв иргэд татвар төлдөггүй бол хэн таныг энэ албан тушаалд томилж, цалинжуулах билээ.

Олон хүмүүс өөрийн ажиллаж буй үйлчилгээний газрын эзэн, үйлдвэрийнхээ дарга нарын төлөө ажиллаад байгаа гэж андуурдаг учраас чин сэтгэлээсээ ажилладаггүй бас үргэлж цалингаа чамлаж байдаг. Үйлчлүүлэгчийн төлж буй мөнгөний дүнг анзаарахдаа эзэн болон дарга нар нь "баяжаад" өөрөө хөдөлмөрөө "шулуулаад" байгаа юм шиг санах. Тийм арчаагүй сэтгэхүйн улмаас үйлчлүүлэгчийн өөдөөс ярвалзаж, даргаа далдуур муулж суудаг. Бизнесийн эзэд өөрийн тань өмнөөс маш их хариуцлага үүрч байдаг төдийгүй орлого нь сайжрахгүй бол таны цалинг нэмж чадахгүй.  Та ажлаа тараад гэртээ шууд харьдаг, цалингаа аваад өөр юунд ч санаа зовинодоггүй бол, бизнесийн эзэд байрны түрээс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалт хамгаалалт, ЗГ-ын хяналт шалгалт, орлого зарлагын тооцоо, татвар даатгал, бүх л эрсдэлийг хариуцаж байдаг. Хэрвээ та нар ойлголцож, хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж чадвал орлого нь дээшилж, таны ч цалин нэмэгдэх болно, бас хэн хэндээ сэтгэл хангалуун итгэлтэй болдог. Зарим хүмүүс өөрийн хамаатан садныхаа бизнест ажиллаад давуу эрх мэдэл, бас өндөр цалин шаардана. Бизнесийнх нь эрсдэл зовлонг мэдэхгүй мөртлөө, ажиллана гэж "гурилдчихаад" "тусгай хангамж" хүсэн муудалцдаг. Яг үнэндээ бизнесийн зарчимд "ах дүүс"-ийг тусгайлан харж үзэх зарчим байдаггүй. Хэн ч бай ялгалгүй яг адилхан зарчим үйлчилдэг. Сэтгэл тань дутвал заяа тань адилхан дутна.

Хэрвээ чи сайхан амьдрахыг хүсч байгаа бол "алгаа ташилгүй" гээр ажил олж хий. Олж хийсэн ажилдаа сэтгэлээ шингээгээд, үйлчлүүлэгчдийг хүндлэн тэдэнд талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илчилж бай. Хэрэв тэгвэл алтан гулдмай, их мөнгөний зураг, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлийг нүүр ном дээр шейрлэхгүйгээр "баяжиж", бас сайхан амьдарч чадна. Өөрийг тань ажилд авсан хүндээ үнэнчээр ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн тухай санаа бодлоо хуваалцан арга замыг хамтдаа эрж бай. Хэрэв тэгвэл заавал лам дээр очиж арга засал хийлгэн ном уншуулалгүйгээр, бөө бөөлүүлж хувь заяагаа даатгалгүйгээр, өрнө дорны зурхай уншин санаа алдан мөрөөдөлгүйгээр өөрийн хувь заяагаа өөрөө мэдэн удирдаж чадах болно. Амьдралд буй олон боломжуудыг мэдэрч, өөрийн сайн чаддаг, баяр бахдалтайгаар хийж чадах ажлаа сонгож чадвал та аз жаргалаар дүүрэн байх болно. Эргэн тойрноо баяр баяслаар дүүрэн харж, өөрт тань атаархсан хүмүүсийн өөдөөс инээмсэглэн уучилж, өглөө болгон зорилготойгоор сэрж, үдэш болгон өөртөө сэтгэл хангалуун амгалан унтаж чадах болно. Зүгээр л энэ амьдрал утга учиртайгаар ойлгогдож, байгаа боломжиндоо сэтгэл хангалуун болж, өөртөө маш их итгэлтэйгээр өөдрөг сайхан амьдарч чадах болно.

...Хүн хэний төлөө юуны тулд хөдөлмөрлөдөг гээч? Зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөдөг. Сэтгэлээ шингээсэн хөдөлмөр зүтгэл тань эх орны хөгжилд ч, бусдын сайн сайханд ч тус дэм болдог."Бусдын төлөө хөдөлмөрлөж буй" гэх хүйтэн сэтгэхүйгээс л "хамартаа баас түрхсэн" юм шиг ярвалзаж, хамаг хүмүүсийг өмссөн зүүснээр л ялгаварлан шоолж, далдуур муулж ярих хэрнээ даргынхаа нүдэн дээр нь "үнэг шиг шарвалзан" зусардаж, мөнгөний төлөө хуурамч өнгөөрөө "биеэ үнэлж", энэ хорвоогийн "хуурамч"-ын талаар ам мэдэн бурж суудаг төрхүүд үүсдэг юм даа. "Хөдөлмөр хүнийг бий болгосон" гэж мэтгэлцэхгүй ч, "Хөдөлмөр хэнийг ч  хүн болгон төлөвшүүлдэг" жишээг бид өдөр тутам харж байна. Бас "Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог" бичигдээгүй хуулинд ч бид захирагдаж байгаа. Хүнд их мөнгө "тэнгэрээс гэнэт унаж" ирдэггүй, их тэвчээр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олддог. Хамгийн амттай зүйл юу гээч. Өөрийн тань шингэсэн сэтгэл, урссан хөлснөөс бий болсон мөнгө. Дэндүү амттай бас сайхан даа.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 4 сарын 27, Пүрэв гараг
Уншсан: 191 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8
10111213141516
171819202122
24252627282930
31      

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2