Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН БИЗНЕС, ҮЙЛЧИЛГЭЭ

2017 оны 4 сарын 19, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
*ЭХЛЭЛ:

20 гаруй жилийн тэртээгээс АНУ-ыг зорин ирж ажиллаж амьдарч буй монголчууд эхний үедээ бусдын бизнес дээр өөрсдөө мөнгө олохын тулд ажиллаж байсан бол, сүүлийн жилүүдэд өөрсдийн бизнесээ босгож өөртөө мөнгө олохын тулд ажиллаж эхэллээ. Монголчуудын алив зүйлд "дасан зохицох чадвар", "ажлыг хурдан хугацаанд сурч, аргыг нь олдог чадвар", "бусдын удирдлага дор удаан ажиллахыг хүсдэггүй чанар", "ямагт бусдаас өөрийгөө илүү гэж үнэлэх үнэлэмж", "бусдаас дутуу явахыг хүсдэггүй бардам зан"-гууд үүнд нөлөөлсөн. АНУ-д ирж суурьшаад 50, 100 магадгүй 200 жил болсон бусад үндэстэн цагаачидтай харьцуулах юм бол энэ нь мундаг үзүүлэлт. Тэд бол өөрсдийн зардлаараа өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн бизнесийн зах зээл дээр өрсөлдөж сурч буй монголчууд хэмээн би хувьдаа бахархан үнэлж явдаг юм. Тэд бол "урвагч", "хувиа бодсон", "новшийн хүмүүс" огтхон ч биш бөгөөд, тэд бол дэлхийн хэмжээний "БАЯЛАГ БҮТЭЭГЧИД" болж эхэлж байна. Монголчууд бид ч, Монголын ЗГ-ч одоо тэднийг өөрөөр харж дүгнэн, үр дүнтэй ашиглан хамтарч ажиллах цаг нь болжээ.

"United Mongolia" ТББ-аас хэрэгжүүлж эхэлж буй "Бизнесийн төсөл"ийн хүрээнд 2017 оны 2 сарын дундаас сар гаруй хугацаанд АНУ-ын монголчууд олноороо ажиллаж амьдардаг 8 хотуудаар явж "Бизнесийн мэдээлэл" цуглууллаа. Нийтдээ 12 000 мил зам туулж олон, олон бизнесмэнүүдтэй уулзаж ятгасан энэ аялал амаргүй байсан. Олон хүмүүс энэ зорилго дээр минь болгоомжлонгүй хандаж байв. "Надад ямар ашигтай юм бэ?", "Та нар хаанаас яаж санхүүжиж байгаа юм бэ?" , "Энэ хэнд хэрэгтэй гэж?", "Бид ер нь нэгдэж, хамтран ажиллаж чадах болов уу?", "Би өөрийгөө л аваад явж байгаа болохоор бусдад гайхуулаад байх юм алга" гэхчилэн эргэлзэж тээнэгэлзсэн, хардсан, заримдаа дургүйцсэн олон хүмүүсийн өөдөөс "Тэнгис далай шиг том бизнесийн энэ зах зээл дээр бид өөр хоорондоо өрсөлдөх биш, хамтарч нэгдээд бусадтай өрсөлдөх хэрэгтэй байна", "Та бидний зовж зүдэрч байж олж авсан бизнесийн туршлага маань бусад монголчуудад хэрэгтэй байна", "Бид бизнес хийж мөнгөтэй болох хэрээрээ эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ. Магадгүй энэ нь Монголын хөгжилд тус дэм болноо" хэмээн учирлаж тайлбарласан. Олон монголчууд биднийг талархан хүлээж авч, дэмжин урам өгч байсан шүү. "Сэтгэлд гал байхад зууханд гал олддог" юм билээ. "Явсан нохой яс зуудаг"ийн үлгэрээр, 112 бизнесийн мэдээлэлтэй гэртээ ирэхдээ бид маш их баяртай байлаа.

* Нэг: МЭДЭЭЛЭЛД ОРОЛЦСОН 112 БИЗНЕС ДЭЭР ЗАДАРГАА ХИЙЖ ҮЗВЭЛ:

*хотуудын нэр *oролцсон бизнесийн *үүн дотроос голлосон * тоо * хувь

тоо, нийт хувь бизнес

1. Бэй Ареа орчим 21 18.8% ресторан, зоогийн газар 8 38,1%

2. Вашингтон ДС орчим 20 17.9% чулууны бизнес 7 30,4%

3. Денвэр 18 16.1% хумсны салон 8 44,4%

4. Сиэтл 17 15.2% барилга 8 47,1%

5. Чикаго 16 14.3% ресторан, зоогийн газар 3 18,8%

6. Лос-Анжелес 14 15.2% тээвэр зууч 3 21,4%

7. Салт Лайк 4 ресторан, зоогийн газар 3 75,0%

8. Сакраменто 2 ресторан, зоогийн газар 1 50,0%

* Mэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн голлох төрлүүд, эзлэх хувь:

1. Ресторан, зоогийн газар 19 17%

2. Барилга 14 12,5%

3. Хумсны салон 9 8%

4. Тээвэр зуучлал 9 8%

5. Чулууны бизнес 8 7,1%

6. Хими цэвэрлэгээ 7 6,3%

7. Авто машины засвар 6 5,4%

8. Үл хөдлөх хөрөнгө зуучлал 6 5,4%

*Мэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн эздийн насны ялгавар:

25-35 хүртэл насны 21.4%

35-45 хүртэл насны 52,7%

45 -аас дээш насны 25,9%

Эдгээрээс гадна: мэдээллийн технологи, хуульч, үсчин гоо сайханч, бариа засал массаж, аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээ зэрэг салбруудыг орууллаа. Хэдийгээр өөрийнх нь бизнес биш боловч монголчуудад үйлчлэх хэрэгцээг нь харгалзан, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон автомашины борлуулагчдыг ч бас оруулсан юм.

*Aнхаарах зүйл: Энэ нь бидний мэдээлэлд оролцсон бизнесүүдийн хэмжээнд гаргасан харьцуулалт бөгөөд нийт хэмжээгээр нь авч үзвэл өөр үзүүлэлт гарна. Хэдийгээр бид энэ удаад дээрх хотуудаас 112 бизнесүүдийг ятган оролцуулж чадсан боловч, нийтдээ 200 гаруй бизнесмэнүүдтэй уулзаж ярилцлаа.Энэ удаад оролцоогүй боловч "дараагийн удаад заавал оролцоно" гэж учирласан бизнесмэнүүд болон ерөнхийд нь анзаарч ажиглахад Вашингтон ДС орчимд чулууны болон барилгын, Чикаго хот орчимд хумсны салон, тракны болон таксины үйлчилгээ, Денвэрт хумсны салон, Сиэтл хотод барилгын болон цэвэрлэгээний, Лос-Анжелест ресторан зоогийн газар болон тракны, Бэй-Ареа орчимд ресторан зоогийн газар, хими цэвэрлэгээний, Салт-Лайке болон Сакраментод ресторан зоогийн газрын чиглэлийн бизнесүүд зонхилж байв.

Хот болгонд монголчуудын ажиллуулж буй ресторан зоогийн газрын бизнесүүдийн ихэнх нь Японы "суши ресторан" -ууд байсан нь сонирхолтой санагдсан. Биднийг Чикаго хотод ажиллаж байхад "Өнөөдөр манай Чикагод 56 дахь хумсны салон нээлтээ хийлээ" хэмээн ярихыг сонсож байв. Тэгэхээр АНУд бизнес эрхэлж буй монголчуудын тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэсэн үг. Сиэтлд барилгын бизнес эрхэлж буй Баяраа бизнесийн орлогоороо Ховд аймгийн Манхан сумд ХАА, аялал жуулчлал хосолсон цогцолбор байгуулж, Денвер хотод хими цэвэрлэгээ, хумсны салон ажиллуулж буй Батнасан, Мөнхтуяа нар Улаанбаатар хотод "Офицер таун" нэртэй орон сууцны хороолол барьж байгуулж байна. Ийм сайн жишээнүүд олон байгаа.

*Хоёр: СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Алив зүйлийг сургаар, баримжаагаар ярьдаг монголчууд бид мэдээлэл судалгаагүйгээр цаашид хөгжих аргагүй. "Тэнд тийм бизнес хийдэг хүн байдаг гэнээ" гэдэг сургаар бид бие биенийхээ бизнесийг дэмжих боломжгүй. Хүн болгоны дотор бие биенээ дэмжих санаа байвч, "сачий" нь болох мэдээлэлгүйгээр яаж дэмжих гэж? Ядаж л нэг хотод аялж очихдоо тэр хотод байдаг "монгол хоолны газар" болон бизнес, үйлчилгээний газруудын мэдээллийг ашиглан "Хүний нохой идэхээр өөрийн..." гэсэн сэтгэлээр очоод л үйлчлүүлнэ. Бие биетэйгээ танилцаж санаа бодлоо солилцон, туршлагаа хуваалцана.

"United Mongolia" ТББ-ын дэргэдэх "Шинэч" Мэдээллийн групп АНУд бизнес эрхэлж буй монголчуудын "Мэдээллийн нэгдсэн сан" г бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

1. Эхний 100 гаруй мэдээллүүдээ төрөлжүүлэн нэгтгэж энэ оны эхний хагаст "Шинэч" нэртэй сэтгүүл болгон хэвлүүлж Монголд болон АНУд тараах юм. Энэ сэтгүүл нь АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын "түүх" болж үлдэх учраас хүмүүст "дурсамжтай" гэдэг талаас нь харж байна.

2. АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллүүдийг төрөлжүүлэн тусдаа веб сайт бүтээн онлайнд байрлуулан олон нийтэд хүртээмжтэй байдлаар ашиглахаар төлөвлөж байна. АНУдахь монголчуудын бизнес болон "Монголчуудын Холбоо" , "Монгол сургуулиуд", "Соёлын төв","Олон нийтийн байгууллагууд, холбоод"ын мэдээллүүдийг хамтатган нэгтгэснээр хялбаршуулсан мэдээлэл болох "Yellov page" үүсгэн, бүх монголчууд ашиглах боломжийг бий болгоно.

Ийм мэдээллийн санг бий болгосноор:

- АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын талаар ЗГ болон ЭСЯ-дууд, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд зөв "бодлого" боловсруулан хэрэгжүүлэх боломжтой болно.

-АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд бие биенээ дэмжиж хамтран ажиллах боломжууд бий болж, алсдаа АНУын монголчуудын "Нэгдсэн Холбоо" үүсэн байгуулагдаж, үр дүнтэй ажиллах суурь үүснэ.

-Гадаадад байгаа монголчууд болон Монголдоо байгаа монголчууд харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ.

-Яг энэ туршлагаар Европ, Австрали, Азийн бусад орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын "Мэдээллийн нгэдсэн сан" г бий болгож болно.

*Гурав: ХОЛЫГ ХАРЦГААЯ

-3 сая хүн амтай, өргөн уудам газар нутаг, өгөөмөр их баялагтай монголчууд бид 27 жил өөрийнхөө нутаг дээр өөр хоорондоо өрсөлдлөө. Биднийг жижигхэн зах зээл дээр хооронд нь "зодолдуулаад" байх сонирхол урд хойд хоёр хөршид минь адил буй. Жижиг зах зээл дээрх бидний өрсөлдөөн улстөртэй хутгалдаж, зах зээлийн төрлүүдийг хуваан эзэгнэсэн улстөрчид, өөрсдийн бизнесүүддээ зориулан хууль дүрэм журмыг гаргах болсноор, энгийн иргэдийн бизнес эрхлэх боломжууд хумигдсаар байна. Тэгэхээр бид гадаад ертөнц рүү, дэлхий рүү хараачлах хэрэгтэй болжээ. Гадаадад өөрсдийн бизнесээ эрхэлж буй монголчуудад ТУРШЛАГА байна, харин танд МӨНГӨ байгаа бол, энэ боломжуудаа нэгтгээд хамтран ажиллаж ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?

-Дэлхийн бизнесийн зах зээл дээр "Мэдээллийн Технологи" буюу soft ware ноёрхож эхэлж байгаа энэ үед гадаадын улс орнуудад ажиллаж буй 200 орчим IT монгол инженерүүд, бизнес эрхэлж буй цөөн биш IT компаниуд байгаа нь монголчууд бидний хувьд том боломжууд мөн. Монголчууд бид гадаад болон дотоод зах зээл дээрх бизнесүүдээ нэгтгэн "Мэдээллийн Технологи"ийн инженер залуустайгаа хамтран ажиллавал, дэлхийн бизнесийн зах зээл дээр "хоцрогдсон" цаг хугацаагаа нөхөж амжих болно.

-Гадаадын улс орнуудад дэлхийн хэмжээний бизнес эрхэлж буй монголчуудаа "БАЯЛАГ БҮТЭЭГЧИД" хэмээн үнэлж дэмжих ахул, олон олон орнуудад бизнесээ өргөжүүлэн "саятан", "тэрбумтан"гууд болох монголчууд хэзээ нэгэн цагт Монголдоо "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" хийцгээх болно. Магадгүй Монголын хөгжилд гаднаас нь нөлөөлөх боломж байна гэж бид хараад байна л даа. Тэгэхээр бид "ЖАЛГЫН" сэтгэлгээнээсээ ангижирч, "ДЭЛХИЙН" хэмжээнд сэтгэх шаардлагатай болж байна.

*ТӨГСГӨЛ:

"United Mongolia" ТББ-ын "Шинэч" мэдээллийн группын энэ удаагийн багт сэтгүүлч Э.Бүжинлхам, хэвлэлийн дизайнер, фото зурагчин Эрдэнэбат, жолооч фото зурагчин Баттулга нар ажилласан юм. Энэ аялалыг минь чин сэтгэлээсээ дэмжиж тусалсан олон монголчууддаа маш их баярлалаа. Энэ баг маань "Шинэч" сэтгүүлийн эхийг бэлтгэж, Б. Одхүү нар веб сайт дээр ажиллаж байгаа. Бид энэ ажлуудаа наадмаас өмнө дуусгах гэж хичээж байна.

Наадмын дараа бид дахиад л аялалдаа гарах юм. Бидний тооцоолж байгаагаар 300 орчим монгол эзэнтэй бизнесүүд байгаа. Тэгэхээр "Шинэч" сэтгүүл минь 3 дугаар гарах байх. Бас веб сайтын мэдээллүүдээ эмхлэнэ. Та нар минь биднийг ойлгож дэмжих ахул бид бүх зүйлийг төлөвлөснөөрөө маш сайн хийх болно. Одоо бол бидэнд туршлага бас итгэл найдвар байна. Мэдээж та нараас авч буй бага хэмжээний хураамж, энэ бүх ажлуудыг гүйцэлдүүлэх санхүүжилт болж байгаа шүү.

Яг үнэндээ 330 сая хүн амтай Америкийн зах зээл дээр 3 сая монголчууд бүгдээрээ нэгдээд зүтгэхэд ч хүрэлцэнэ. Нэгэн буланд бөөгнөрөөд өөр хоорондоо өрсөлдөх хэрэг юун? Бие биенийхээ бизнесийн үйлчлүүлэгчийг "булааж", үнийг нь унагаж байгаа үзэгдэл нь "Жалга" сэтгэлгээний л илрэл. Бид алдаагаа засаад сайн тал руу хандахад бидний одоо хийж буй энэ төсөл маш том дэмжлэг болно.

Энэ бүхэн "Хэнд хэрэгтэй вэ?" гэж үү? Монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагаанд хэрэгтэй. Нэг хүн хичнээн мундаг байгаад, бусдын дэмжлэг урамгүйгээр хэн ч биш. Мэдэж чадаж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байх нь их ач тус буян юм шүү дээ. Хэрэв бид ийм зах зээл дээр дэлхийн жишгээр өрсөлдөж, бүтээж сурвал та бидний үр хүүхдүүдэд бахархал, бас боломж болон үлдэнэ. Тэд бидний эхлэлийг үргэлжлүүлээд л аваад явна. Монголчууд бид нэгэн цагт дэлхийн бизнесийн зах зээл дээр гайхуулах ч юм бил үү? Монголчууд бид "ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ" гэдэг дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 4 сарын 27, Пүрэв гараг
Уншсан: 429 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД Монголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд... 2017 оны 9 сарын 7

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08 UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч,... 2017 оны 9 сарын 9

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15 ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР:  Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ:... 2017 оны 9 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2