Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно

2017 оны 5 сарын 08, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
mongolianelection*ЯАГААД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?

Яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр, хаа байгаагаасаа үл хамааран Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллагууд болон Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох болон сонгогдох эрхийг Монгол Улсын "Үндсэн хууль" болон "Сонгуулийн тухай хууль" -иар баталгаажуулжээ. Сүүлийн хэд хэдэн сонгуулиудын санал хураалтад гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудыг оролцуулах болсон нь мөнөөх "Үндсэн хууль" ийн заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Энэ нь:

1. Гадаадад ажиллаж буй монголчууд хаана байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж байгаа хариуцлага

2. Уг сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн дундаас өөрийн сонголтоо хийж саналаа өгөх нь, иргэний эрхээ эдэлж байгаа боломж

3. Улс орныхоо хөгжил дэвшил хийгээд энэ талаар санаа зовинож буй асуудлууддаа анхаарлаа хандуулж, хувь нэмрээ оруулж буй ухамсар

Мэдээж санал нийлэх нийлэхгүй, болох болохгүй олон асуудлууд байгаа хэдий ч Монгол Улсын иргэний хувьд сонгуульд оролцож саналаа өгөх нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд бидний хувьд чухал боломж юм. Хэдийгээр энэ үед дорвитой нөлөө үзүүлэхгүй гэж бодож байвч, бидний дараагийн үеийнхэн болон бидний үр хүүхдүүд яваандаа том нөлөө үзүүлэх боломж болон хувирах болно гэж харж байна л даа. "Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ" гэдэг сургааль буй.

*СОНГУУЛЬД САНАЛАА ЯАЖ ӨГӨХ ВЭ?

-Монгол Улсын Ерөнхийлэгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчдийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6-р сарын 10 ны өдрийн бямба, 11 ний өдрийн ням гаригуудад 07:00- 22:00 цагийн хооронд ЭСЯ ны болон Консулын газруудын байранд авна.

-Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх ёстой.

-Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд сонгуульд саналаа өгөхөөр ирэхдээ гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай.

-Монгол Улсаас АНУын нийслэл Вашингтон ДС хотод байрлах ЭСЯ энэ өдрүүдэд монголчууд олноор суурьшсан дүүргүүдэд зохих хуваарийн дагуу автобус гарган санал өгөх монголчуудыг зөөхөөр төлөвлөж байгаа юм байна. Өөрсдийн унаагаар ирэх боломжтой хүмүүс дараах хаягаар ирж өөрийн биеэр саналаа өгнө.

Embassy of Mongolia
2833 M Street NW
Washington DC 20007

*САНАЛАА ӨГӨХӨӨР ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

-Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5-р сарын 1 нээс эхлэн 5-р сарын 20 ны өдрийг дуустал хугацаанд бямба, ням гаригуудыг оролцуулан өдөр бүр 09:00-13:00, 14:00-18:00 цагуудын хооронд хийх юм байна.

-Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэд нь "Иргэний шинэчилсэн бүртгэл"д хамрагдсан байхаас гадна, 2017 оны 6-р сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх ёстой.

-Вашингтон ДС орчмын бүс нутгуудад ажиллаж амьдарч буй монголчуудын санал өгөхөөр бүртгүүлэх маягтыг ЭСЯ ны ажилтнууд тарааж байгаа бөгөөд уг маягтыг гараар бичиж бөглөөд, гадаад паспортын зургийн хамтаар гар утасны камераар зургийг нь авч 202 455 9020 дугаарын утас руу мессэж болон viber-аар явуулах боломжтой. Мөн ЭСЯ ны дээрх хаягт шуудангаар, 202 298 9227 дугаарын факсаар, Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим шуудангийн хаягаар илгээж болох юм байна. \санал өгөх маягтыг доор хавсаргав\

-Санал өгөхөөр бүртгүүлэхдээ зөвхөн гадаад паспортын мэдээллийг явуулах шаардлага нь, Монгол дах Иргэний бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж шалгах үүрэгтэй холбоотой юм байна.

* САНАЛАА ӨГӨӨРЭЙ!

2017 оны Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох сонгуульд намуудаас нэр дэвшигчдээс өөрийн сонголтоо хийж сонгох эрх нь танд байгаа боловч, сонгуульдаа бүртгүүлж саналаа өгөх нь та бидний үүрэг мөн. Магадгүй та бидний хүсээд байгаа эрх тэгш шударга ёс, газар нутгийн болоод эдийн засгийн тусгаар тогтнол бэхжих боломжийг бий болгоход хүн бүрийн санал үнэ цэнэтэй байх болно. ТА СОНГУУЛЬДАА БҮРТГҮҮЛЖ, САНАЛАА ЗААВАЛ ӨГӨӨРЭЙ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 5 сарын 08, Даваа гараг
Уншсан: 407 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8
10111213141516
171819202122
24252627282930
31      

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2