Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ч.ГАНЖАВХЛАН ба ТҮҮНИЙ НӨХӨД (Төрсөн өдөрт нь мэндчилгээ болгон зориулав)

2017 оны 5 сарын 09, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
GanjavhlanТэр бол бидний гэр бүлийнхний бахархал. Хэдийгээр "манай", "миний" хэмээн бусдын өмнө нэрийг нь тодотгон нэрлэж гайхуулдаггүй ч, бид дотор сэтгэлдээ түүнийг хайрлаж, түүгээр бахархдаг. Бага насаа бусдын адил тоглож, үнээ тугал хариулж, хөгшүүлдээ тусалж, ус түлээ зөөж өнгөрүүлсэн тэрээр, ид залуу насандаа Солонгост, Хятадад, бас Америкт суралцаж биеэ дааж амьдарч байсан нь өөрийгөө нээж олох эхлэл нь байсан байх. Бусад залуусын адилаар сайхан мөрөөдөж, өөрийн хэрээрээ сайн мууг туулж, магтуулж бас муулуулж өнгөрүүлсэн мөч болгон өөрийгөө таньж мэдэх оролдлогынх нь үргэлжлэл байлаа. Нэг л өдөр Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд хүчирхийлэлд өртсөн охиныхоо хувь заяаны төлөө тэмцэл хийж зогссон Ганзориг хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараад зогтуссан нь, өөрийгөө хайж явсан зүрх сэтгэлийнх нь шархираа байсан. Tэр энэ мөчид л сэтгэлийнхээ чанадад байсан мэдрэмжээ сонссон ч байж магад.

Хүний наймаа хүчирхийллийн эсрэг өөрийн тэмцлээ ингэж эхлүүлсэн нь хувь заяаных нь эргүүлэг байсан байх. Хүний амьдрал, хувь заяанд "хар толбо" болон тогтсон энэ үзэгдлийн цаана ядуурал, арчаагүйдэл, эзэнгүйдэл байгааг тэрээр олж харсан. Түүний алс үзүүрт нь буруугүй хэрнээ "буруутай" хүүхдүүд байлаа. Зусар зулгуй, хэнээрхэл, тэнэглэл, жүжиглэл дүүрсэн энэ нийгэмд гадуурхагдсан хүүхдүүдийг баярлуулах гэж тэрээр залуусыг нэгтгэн зүтгэв. Шинэ жилийн өмнөх ес эхэлсэн хүйтэн өдрүүдэд залуус "Өвлийн өвгөн", "Цасан охид" болон бэлэг үүрч нийгэмд гадуурхагдсан тэр л хүүхдүүдэд хайр, итгэлийг бэлэг болгон тараасан бичлэгүүдийг нь үзээд би өөрийн эрхгүй уйлсан. Бид энэ залуу шиг олж харж, энэ залуу шиг сэтгэл гаргаж байгаагүйдээ ичсэн. Энд тэнд очоод хүүхдүүдэд буян болж буй мэт дүр эсгэсэн дарганцаруудаас огт өөр сэтгэл бас хайр тэднээс мэдрэгдэж байлаа. Бусдад хайр, итгэл найдварыг ингэж түгээж болдогийг бид харж , мэдэрч байв. Олон олон залуус түүнд бас өөртөө итгэж баярлан бахдаж байгаа.

Ч.Ганжавхлан ба түүний нөхдийн босгож буй "Ид шидийн орон" төсөл, мөнгө үнэртэж, нэр алдарт зулгуйдсан, зүгээр "дүр эсгэж" нийгмийг хуурамч жүжиглэлээр дүүргэсэн Монголын нийгэмд цоо шинэ үзэгдэл болон сүндэрлэж байна. Заавал мөнгө хулгайлахгүйгээр, одон тэмдэг горилохгүйгээр, "ялаа шиг бүтээлийг заан шиг" болгон сүржигнэхгүйгээр, Төрд гомдоллож тунихгүйгээр өнөөгийн Монголд хүүхдүүдийн төлөө юу хийж болохыг тэд үлгэрлэн үзүүлж байна. Итгэл найдвараа алдаж, гутарч гунисан олон залууст итгэл найдвар, залуу насны баяр баясгалан, үнэнч нөхөрлөл, өөртөө болон бусдад итгэх итгэлийг нь тоосго мэт өрж байна. Тэд өдрөөс өдөрт олон сайхан хүмүүсийн дэмжлэгээр "Үлгэрийн ордон" мэт сүндэрлэж буй бүтээн байгуулалтаа хараад ямар их баясч, бас дуулж, хүмүүст чин сэтгэлээсээ талархаж, шөнө ч зүүдэндээ баясан мишээж буйг төсөөлж байнаа. Хэдийгээр барилга байгууламж босгож байгаа ч хүмүүсийн сэтгэлд ямар сайхан эвлэрэл,эв нэгдлийг бүтээж байгаагаа тэд анзаарахгүй ч байж магадгүй. Гэхдээ л үүнийх нь төлөө хүн болгон тэднийг дэмжих хэрэгтэй болж байна. Чин сэтгэлээсээ газраас түүж олсон ширхэг хадаас ч монголчуудын эв нэгдлийг итгэл найдвраар бэхлэх болно.

Би түүнийг хоосон магтаж, сайрхах дургүй. Өнөөдөр түүний төрсөн өдөр нь болохоор чин сэтгэлийн талархлаа бусдын өмнө илэрхийлэх гэсэн юм. Сайхан мөрөөдөж, мөрөөдлөө бусдад ярих амархан. Харин түүнийгээ бүтээл болгон бусдад харуулах гэдэг амаргүйг би сайн мэднэ. Хүн хичнээн мундаг байгаад ганцаараа ийм их бүтээлийг бүтээж амжихгүй. Өөрийн мөрөөдөл итгэл найдвараа бусдад ойлгуулж, хамтдаа зүтгэх ч амаргүй. Зөндөө олон урвалт хууралт, хариуцлагын ар дахь шаналал, бүтэлгүйтэл, цөхрөлийн эцэст нулимсаа залгиад дахиад л эхнээс эхлэх мөчүүдийн ард амжилт ирдэг. Өөртөө үнэнч итгэлтэй байж, зорьсон зорилгоосоо няцахгүй тууштай байж, хэцүү бэрхшээл бүхнийг хамтдаа туулж байж амжилтад хүрдэг. Гаднаа баяр баясгалантай, амар амгалан төрхүүдийн ард их ухаан, тэсвэр тэвчээр, үнэнч нөхөрлөл, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах хайр, тэдэнд тусалж дэмжих гэсэн аугаа сэтгэл оршиж байдаг. Үүний төлөө Ч.Ганжавхлан ба түүний нөхдөд чин сэтгэлээсээ талархаж, бас баяр хүргэж байна. Энэ залуус Монголыг минь зөв сайнаар авч явах ирээдүй. Тэдэнд итгэж бас дэмжиж болно. Хүмүүсийг тэр тусмаа хүүхдүүдийг хайрлах чин сэтгэлийн хайраас л эх орон эхэлдэг юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 6 сарын 05, Даваа гараг
Уншсан: 371 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2