Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЯРУУ НАЙРАГ, УРАН ҮГСИЙН НААДАМ \Чикаго 2017\

2017 оны 6 сарын 10, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
tulga2017“Салхит “хэмээх нэрээрээ алдаршсан Чикаго хотод энэ сарын 2- 4 ний ѳдрүүдэд Америк дахь монголчуудын дунд 2 жил тутам зохион байгуулагддаг “Тулга” уран угсийн наадам, “Хѳх зѳн” яруу найргийн наадам тус тус явагдаж ѳнгѳрлѳѳ. Ѳмнѳх жилүүдэд салангид явагддаг байсан энэхүү наадмууд энэ жил нэг дор хамтдаа зохион байгуулагдав. Тайз заслыг зураач Л.Мѳнхтѳр, Найдандорж нар урлаж, найруулгыг нь Мижиддорж хийж, уранзохиол яруу найрагт дуртай олон хүмүүсийн сэтгэл зүтгэл шингэж бүтсэн энэ наадмуудын ерѳнхий зохион байгуулагчаар АМУЗН -ын тэргүүн Ѳ.Пүрэвсүрэн ажилласан юм. Америкийн Монголчуудын Утга Зохиолын Нийгэмлэг \АМУЗН\- ийн урилгаар энэ удаагийн арга хэмжээний хүндэт зочноор “Монгол Улсын Хѳдѳлмѳрийн Баатар”, “Ардын уран зохиолч”, “Соёлын гавьяат зүтгэлтэн”, яруу найрагч Б.Лхагвасүрэн, “Соёлын гавьяат зүтгэлтэн” зохиолч, судлаач Д.Жамьян, “Соёлын гавьяат зүтгэлтэн” нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, “Соёлын тэргүүний ажилтан” нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар хүрэлцэн ирж оролцсон юм.

Нэг. “Тулга” уран үгсийн наадам.

Уламжлал болсон энэ наадмын 6 дахь удаагийн арга хэмжээнд Америкийн хот хотуудаас нийтдээ 15 уран уншигчид ирж оролцон эхний даваанд богино ѳгүүллэг, удаах даваанд яруу найраг уншиж ѳрсѳлдсѳн юм. Энэ арга хэмжээг нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, жүжигчин Батцэцэг, яруу найрагч Ѳ.Пүрэвсүрэн нар шүүв.

*Нэгдүгээр даваа:

1. Болормаа \Денвэр \ Ч.Лодойдамба “Гэрээслэл “
2. Нарангэрэл \Сиэтл\ Цоожчулуунцэцэг “Тав даваагүй бѳх”
3. Энхболд \Денвэр\ Б.Лхагвасүрэн “Аниргүй”
4. Азжаргал \ Лос Анжелес\ Ц.Доржготов “Хоёр биендээ дэнлүү”
5. Намуунбайгаль \Денвэр \ Б.Баярсайхан “Эртний явдал”
6. Ганчимэг \Лос Анжелес\ Д.Түмэнбаяр “Цагаан сүүний домог”
7. Энхдулам \Чикаго\ Мѳнх Эрдэнэ “Бэр”
8. Амгаланбаяр \Денвэр\ Л.Түдэв “Эрхий дарам зай”
9. Батсүх \Лос Анжелес \ Саранчимэг “Сэтгэл хураах хүч”
10. Оюун \Сан Франциско\ Ж.Барамсай “Хүргэн”
11. Оюунцэцэг \Денвэр\ Д.Тѳрбат “Үлэмжийн чанар”
12. Энхээ \Денвэр\ С.Пүрэв “Хагархай Жамбал”
13. Эрдэнэ \Вашингтон ДС\ До.Цэнджав “Хоёрын даваа”
14. Амгалан \Денвэр\ Жамьян “Цасангаа”
15. Нэмэх баяр \Чикаго\ Нэмэх “Зүтгэл”

Эхний даваанаас шалгарсан 8 уран уншигч 2 ын даваанд яруу найраг уншиж ѳрсѳлдлѳѳ.

*Хоёрдугаар даваа:

1. Эрдэнэ \Вашингтон ДС\ Б.Баттулга “Мѳнгѳн шѳнѳѳр”
2. Намуунбайгаль\Денвэр \ Баттогтох “Ижийдээ”
3. Нарангэрэл \Сиэтл \ Билэгсайхан “Эрчүүдээ ѳмѳѳрч уншсан шүлэг”
4. Оюун \Сан Франциско\ Б.Сарантуяа “Миний дѳчин нас”
5. Амгалан \Денвэр\ Э.Бүжинлхам “Миний Ертѳнц”
6. Энхдулам \Чикаго\ Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад би баян байсан”
7. Азжаргал \Лос Анжелес\ Б.Лхагвасүрэн “Надад зав алга”
8. Нэмэхбаяр \Чикаго\ “Түүвэр”

Сүүлийн даваанд оролцогчдын 2 давааны нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэн, эхний 3 байрыг урамшуулан шагнав.

“Тэргүүн” байр Д.Энхдулам \Чикаго\
“Дэд” байр Т.Оюун \Сан Франциско\
“Гутгаар байр “ Б.Амгалан \Денвэр\

Хоёр. “Хѳх зѳн” яруу найргийн наадам

Америкт ажиллаж амьдарч буй монголчууд болон уран бутээлчид ѳѳрсдийн тэрлэсэн шүлгүүдээ уншиж уралддаг 2 дахь удаагийн энэ наадамд 11 оролцогч ѳрсѳлдѳв. Анхны удаад Чикагод болсон уралдаанд оролцсон бүтээлүүдийг эмхэтгэн “Хѳх зѳн” нэртэй яруу найргийн номыг АМУЗН хэвлуулсэн юм. Энэ арга хэмжээг яруу найрагч Х.Тэргэл, зохиолч яруу найрагч Б.Сарантуяа, яруу найрагч Х.Лхамжав нар шүүж шалгарууллаа.

*Нэгдүгээр даваа:

1. Азжаргал \Сан Франциско \ “Яруу найрагчтай учирвал”
2. Алтантуяа \Чикаго \ “Ѳвгѳн шувуу”
3. Мѳнх Ирээдүй \Чикаго\ “Миний нүдээр”
4. Батсүх \Лос Анжелес\ “Нүүдэлчид”
5. Энхдулам \Чикаго\ “Би явлаа”
6. Мѳнхдэлгэр \Оакланд\
7. Онон \Чикаго\ “Томчууд яагаад нуугдаж тоглодог юм бэ”
8. Эрдэнэ \Вашингтон ДС\ “Наран шарлагын газар шиг эх орон”
9. Ганчимэг \Лос Анжелес\ “Намрын тухай шүлэг”
10. Цэцгээ \Чикаго\ “Харьд суугаа монголчууд”
11. Отгонжаргал \Вашингтон ДС\ “Гитар минь”

*Хоёрдугаар даваа.:

1.Эрдэнэ \Вашингтон ДС\ “Салхи хүү бид гурав”
2. Азжаргал \Лос Анжелес \ “ Миний эцсийн зогсоол”
3. Батсүх \Лос Анжелес \ “Сэтгэл минь”
4. Мѳнх Ирээдүй \Чикаго\ “Сонс доо”
5. Онон \Чикаго\ “Миний эмээ суут ухаантан”
6. Ганчимэг \Лос Анжелес \ “Аавдаа”

Оролцогчдын авсан онооны нийлбэр дүнгээр байр эзлүүлж шилдэг 3 шүлэгчийг шалгаруулан урамшуулав.

Тэргүүн байр Ш.Азжаргал \ Лос анжелес\
Дэд байр Э.Эрдэнэ \Вашингтон ДС\
Гутгаар байр Б.Батсүх \Лос Анжелес\

Гурав. Арга хэмжээний эргэн тойронд.

…Арга хэмжээний сүүлийн орой Монголоос ирсэн зочид, уншигчид уран бүтээлчдийн хамтаар “Уран бүтээлийн цэнгүүн”д оролцож нэгэн үдэш сэтгэлийн их цэнгэл эдэлцгээв. Аугаа яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Боржигоны бор тал” шүлгээ Н.Жанцанноровын “Цагаан суварга” бүтээлийг амьд хѳгжмийн хамтлаг тоглосон аялгуу дор уншсан нь энэ үдшийн оргил хэмнэл нь байлаа. Б.Лхагвасүрэн гуай, Б.Сарантуяа, Ш.Бямбацогт, Б.Гантигмаа, Х.Тэргэл, Х.Лхамаа, Ѳ.Пүрэвсүрэн нарын бүтээлүүдийг сонсож, Б.Лхагавсүрэн гуайн сургаалт учирлалыг сонсон санааширхуй дор би лав ѳѳрийгѳѳ “азтай” хэмээн бэлэгшээж суусан.

…Чикагогийн “Монгол мэдлэг” сургуульд багшилж байгаа Энхдулам, Хандмаа нар ѳѳрсдийн шавь нар болох, саяхан болж ѳнгѳрсѳн “Уран жиргээ” наадмын тэргүүн шагналт Нарандэлгэр, Мѳнх Ундрам, Номин нарыг авчирч энэ арга хэмжээн дээр оролцуулсан нь хичнээн сайхан санагдаж байв. Хожим нь энэ наадмуудын залгамж халаа болон түүчээлэх хүүхдүүд Америкт ѳсч хѳгжиж байгаа нь монголчууд бидний оюун сэтгэлгээний дархлаа болон тусгаар тогтнолын баталгаа болно. Оюун сэтгэлгээний ийм дархлааны тѳлѳѳ хичээл зүтгэл гарган ажиллаж буй олон сайхан багш нарт талархаж байнаа.

…Арга хэмжээний үеэр зочид зохиолчдын хийгээд Америкт уран бүтээлээ туурвиж байгаа уран бутээлчдийн номын үзэсгэлэн худалдаа гарлаа. Денвэрийн Х.Лхамжав маань “Нар гулгасан уул” шүлгийн номоо бүтээхэд чимэглэл зургийг нь зураач Ч.Ганбаатар урлажээ. Чикагогийн Д.Бишүүгарамын “Бродвэйн зѳрлѳг” номыг зураач Л.Мѳнхтѳр хянан тохиолдуулж, зураг чимэглэлийг нь бүтээжээ. Хэдийгээр ажил амьдралын нугачаанд амаргүй байгаа боловч, уран бүтээлдээ сэтгэлийн их зовинол, баяр, шаналлаа шингээж, хамтдаа ном бүтээж олон олон хүмүүсийн оюуны мэлмийг баясгаж яваа эрхэм андуудад баярлан талархмаар. Уран бүтээлийн их онгодоор учиглан зангидагдаж байдаг уран бутээлчид олширч, хамтдаа олон сайхан бүтээлүүдийг туурвиж байгаа нь “сайн цагийн сайхан эхлэл” хэмээн баярламаар.

…Америк хэмээх том гүрэнд ийм арга хэмжээ зохион байгуулагдах болсоор олон он жилүүдийг үджээ. 2011 онд Денвэрт \Х.Лхамжав ахлагчтай “Тулга” клуб\ ,2012 онд Чикагод \зохиолч Д.Энхболд\, 2013 онд Вашингтон ДС- д \Г.Галбадрах\, 2014 онд Лос Анжелест \Б.Ган Энхбаяр “Монгол номын сан”\, 2015 онд Денвэрт \Х.Лхамжав “Тулга клуб”\, 2017 онд Чикагод \Ѳ.Пүрэвсүрэн “АМУЗН” \тус тус зохион байгуулагдаж байсан бол 2019 онд Вашингтон ДС- д 2 дахь удаагаа зохион байгуулагдахаар боллоо. Арга хэмжээ болгон нь утга зохиол, яруу найрагт дуртай, гэгээлэг хүмүүсийн үүлзалтын их баяр болдог юм. Энэ их бүрэлдэхүүний цѳмийг нь бүрдүүлж байдаг Денвэрийн “Тулга” клүбын хамт олонд их баярлалаа. Энэ бүх учгийг зангидаж байдаг “АМУЗН” хамт олонд их баярлалаа. Цаг хугацаа болон мѳнгѳний “боол” бололгүй, энэ арга хэмжээг зорин ирж сэтгэлийн их цэнгэлийг эдэлж баясдаг үзэгчиддээ баярлалаа. Ийм арга хэмжээг зохион байгуулахад тохиолддог бүх л бэрхшээлийг хамтдаа даван туулж, ар талыг нь дааж байдаг гэр бүлүүд болоод найз нарт нь их талархаж байгаа шүү. Дараагийн наадам даанч хол байна даа. 2019 онд Вашингтон ДС д уулзацгаая.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 7 сарын 07, Баасан гараг
Уншсан: 536 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10 ЭМЧИЙН ҮГ: Ханиад томуунаас сэргийлэх нь ЛОС АНЖЕЛОСТ УУЛЗАЦГААЯ: Мiss Hollywood Mongolia МОНГОЛ ТВ-10: Эргэн... 2017 оны 11 сарын 10

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2