Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

2017 оны 9 сарын 20, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
ideacomplete…Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл мѳн гоёо”, “Тэгж хийж болно доо” гэхчилэн толгойд минь ороод л бас гараад л байх энэ санаанууд бидний амьдралыг утга учиртай болгож байдаг. Энэ орчлонгийн уудам хязгааргүйд бидний уураг тархинаас нисэн дүүлэх шувууд шиг энэ олон санаануудаас энэ ертѳнцийг хийгээд бидний амьдралыг ѳѳрчилж чадах нээлтүүд тѳрж байдаг. Тэр нээлтүүд үеийн үед уламжлагдан хувирч, зарим нь мѳнхѳд оршино. Заавал том нээлт хийхгүй ч амьдралаа утга учиртайгаар ѳѳрчлѳх боломж зѳвхѳн танд л байдаг.

Би нэг бүсгүйтэй ярилцлага хийж байхдаа “Та нарын ажилд санаа хамгийн чухал уу?” гэж асуухад тэрээр “Үгүй ээ, гүйцэтгэл хамгийн чухал нь. Санаанууд бол энд тэндгүй байж байдаг, харин түүнийг гүйцэтгэл болгоно гэдэг хамгийн амаргүй шүү дээ” гэж хариулсан юм. Амжилтад хүрсэн хэн нэгний бүтээлийг мэдэрч байхдаа “Энэ миний санаа байсан юм шүү дээ” хэмээн харамсах, эсвэл уг бүтээлийг үзэхдээ “Би яг ингэж бодож байсан юм шүү дээ” хэмээн бяцхан атаархал цухалзуулах үе байдаг. Ингээд тѳсѳѳлѳхѳѳр санаа гэдэг нь хязгааргүй уудам орон зайд дураараа дүүлэн нисэх шувууд мэт. Бид тэднийг хараад л хараад л байгаа хэрнээ барьж авч чаддаггүйтэй адил.

Дотор сэтгэлд тань байгаа санаагаа гүйцэтгэл болгоход амаргүй. Үүний тѳлѳѳ маш их бодох, хѳдѳлмѳрлѳх, тэвчээр гаргах, шантрахгүй байх хэрэгтэй болдог. Санаагаа бүтээл болгохын тулд ѳдѳржингѳѳ суусан алжаалаа тайлахын тулд цонхоор харах дор гадна ертѳнцѳд юу ч бодоогүй, юунд ч шаналаагүй аз жаргалтайгаар алхах хүмүүсийг хараад, тэдэн шиг байх хүслээ хазаарлах амаргүй. “Үгүй ер би заавал ѳѳрийгѳѳ ингэж зовоож яах юм бэ, бусад нь хийнэ биз” гэж бодох дор мѳнѳѳх санааны шувуухай зорилгын торон дотроос нисч одно. “Би заавал үүнийг хийх ёстой, энэ бүтээл минь бусдад хэрэг болж тэднийг баярлуулна шүү дээ” гэж бодох бодол хичнээн амаргүй байлаа ч буцаад л суух хүчийг ѳгдѳг. Хүн болгон ѳѳр ѳѳр бодолтой. Уйгагүй тэвчээртэй, ѳѳртѳѳ болон зорилгодоо үнэнч хүмүүс заавал амжилтад хүрдэг.

Монголчууд бид энэ цаг үед бусдыг шүүмжлээд, сайхан мѳрѳѳдѳѳд тэр мѳрѳѳдлѳѳ нүүрномоор дүүргээд л, нэг сайхан уриа лоозон бичээд түүндээ баясан сэтгэл ханаад суух нь их болжээ. Маш олон сайхан санаанууд толгой дотор нь эргэлдэх авч, ѳѳрѳѳ биш бусад нь үүнийг хийх учиртай хэмээн боддог болж. Бүтэлгүй санаануудын тѳлѳѳ бусдыг үргэлж буруутган шүүмжлэх атлаа ѳѳрѳѳ юу ч хийхийг хүсэхгүй. Зүгээр л сайхан ярьцгаагаад, мѳрѳѳдѳцгѳѳгѳѳд, нүүрномоор мэргэн цэцэн ухаантай болж харагдах гэж хийрхээд л… Энэ хэрээр бидний хажуугаар цаг хугацаа урсан ѳнгѳрсѳѳр л байна. Нэгэнт нисээд одсон санааг эргүүлэн олж чаддаггүйтэй адил, урсан одож буй цаг хугацааг ч эргүүлэн тогтоож чадахгүй.

Хүн болгон санаагаа ажил хэрэг болгох гээд хичээвэл, ѳѳрѳѳ амжмааргүй бол ѳрѳѳл бүсад болон сайн найзуудтайгаа хамтраад зүтгэвэл, олон олон санаануудаа ажил хэрэг болгон гүйцэтгэж Монголынхоо хѳгжил дэвшилд нэмэрлэвэл юутай сайн сан. Цаг уярч олон сайхан санаанууд ажил хэрэг болж эхэллээ. Бидний сэтгэл зүрх дотор оршиж буй үнэт зүйлсүүдийнхээ тѳлѳѳ бие биенээ дэмжин нэгдэж нягтрах цаг ирж байна. Сэтгэл дотроо байсан санааг ажил хэрэг болгон гүйцэтгэчихээд үүний тѳлѳѳ баярлан талархаж буй бусдын царайг харах ямар их аз жаргалтай мѳч байдаг гээч. Энэ бүхэн таны амьд байгаагийн утга учир юм шүү дээ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 9 сарын 22, Баасан гараг
Уншсан: 327 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2