Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ”

2017 оны 11 сарын 15, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
justsmile7 oрчим тэрбум хүн шахцалдан амьдардаг манай энэ гариг дээр хүн болгонтой тааралдах боломжгүй. Үй олон хүн энэ ертѳнцѳд ирж, үй олон хүн энэ ертѳнцѳѳс буцаж байдаг цаг хугацааны урсгал дунд энэ амьдралд бидэнтэй тааралдаж байгаа учрал болгон азтай, бас тохиолдлын бус. Тийм болохоор ѳглѳѳ босоод алхахаас үдэш гэртээ орж ирэх хүртэл тааралдаж байгаа хүн болгон руу инээмсэглэж байгаарай. Таних танихгүй, таалагдах таалагдахгүй, сайхан муухай хамаагүй, тааралдсан хүн болгон руу. Зүгээр л энэ ертѳнцѳд энэ цаг хугацаанд нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны илч гэрэл дор хамт оршиж байгаагийнхаа тѳлѳѳ түүнд талархан инээмсэглээрэй. Яг адилхан тавиланд хүн болж тѳрцгѳѳн, яг нэгэн хоромд тааралдан уулзаж учирна гэдэг маш ховорхон тохиолдол. Ѳнѳѳдѳр тантай тааралдсан хүн дахиад хэзээ ч тааралдахгүй байж болох. Ѳнѳѳдѳр учирсан учрал дахиад хэзээ ч тохиолдохгүй байж болох. Ѳнѳѳдѳр хэн нэгэнтэй танилцаад маргааш хэн нэг нь энэ ертѳнцѳѳс буцаж ч мэдэх. Зүгээр л ѳнѳѳдѳр тааралдсан аз завшааныхаа тѳлѳѳ түүн рүү инээмсэглэн, түүн рүү гараа дохин баяр хүргэж, түүн рүү нарны илч мэт дулаахан гэрэл гэгээг илгээж яагаад болохгүй гэж?

Энэ амьдралд хамгийн дотно хүмүүстэйгээ уулзах бүрдээ баяр баясгалантайгаар инээмсэглэж халуун дотноор цээжиндээ тэвэр. Тэврэлт бол аугаа хайрын илрэл. Санаж мѳрѳѳдсѳн бол баярласан нулимсаа инээмсэглэлээр чим. Яг л нарны гэрэлд солонгорох лугаа гоо үзэсгэлэнг бүтээдэг юм. Тийм хайр зүрхнээс зүрхэнд шингэж уусахдаа халуун дулааныг мэдрүүлнэ. Нэг тийм дулаахан орчинд сэтгэл дүүрээд л, дүүрсэн сэтгэл ѳѳрийн эрхгүй инээмсэглэл болон нүүрэнд тодорно. Хараад л баймаар, хариуд нь ѳѳдѳѳс нь инээмсэглэмээр. Чиний дэргэд дандаа байгаагийнх нь тѳлѳѳ тэдэнд үргэлж талархаж, уулзах бүрдээ инээмсэглэж бай. Сэтгэл гэгээрдэг юм.

Муу үйлдлээс нь болж гомдсон, санаа бодол нийлээгүйгээсээ үзэн яддаг хэн нэгэнтэй тааралдахдаа ѳѳдѳѳс нь зүгээр инээмсэглэ. Заавал уулзах албагүй ч зѳрѳѳд ѳнгѳрѳх тѳдийд инээмсэглэсэн инээмсэглэл тань тэр хүнийг сэтгэл дотроо зогтусахад хүргэдэг. “Юу билээ?” хэмээн эргэлзэнгүй бодох дор гомдож муудалцсан шалтгаа зурвасхан ч гэлээ эргэцүүлж бодож ч магадгүй. Гомдол цѳхрѳл, хорсол хонзонг инээмсэглэл л зѳѳллѳдѳг. Үзэн ядаж хялалзсан бус, уучилж инээмсэглэсэн харц хүнийг бага ч болов тайвшруулдаг. Яг үнэндээ хожим нь эргээд бодоход ѳчүүхэн мэт санагдах гомдол хорсол, энэ амьдралын хязгааргүй боломжуудын дэргэд дэндүү жижигхэн. Эргээд учрах ч, эс учрах ч тавилангийнхаа тѳлѳѳ инээмсэглэж бай. Хэн ч мѳнхѳд оршихгүй.

Монголдоо худалдагч хийж байгаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа үйлчлэгчид ээ, үйлчлүүлж байгаа хүн болгоны ѳмнѳѳс инээмсэглэж бай. Баян ч бай, ядуу ч бай мѳнгѳѳ тѳлѳѳд үйлчлүүлж байгаа хүн болгон чиний санхүүжүүлэгч мѳн. Кассанд тѳлсѳн тэр хүний мѳнгийг эзэн тань хурааж авч зардлаа тѳлѳѳд бас танд цалин болгож ѳгдѳг юм. Баяртайгаар авсан цалингаараа та гэр бүлээ тэжээж, бас ѳѳртѳѳ зарцуулна. Хэрэв чи лангууны ард ярвайгаад суугаад байвал хэн ч чамаас юу ч худалдаж авахгүй бол байгууллага тань орлогогүй болж эзэн тань цалинг тань ѳгч чадахгүйд хүрдэг. Орлогогүй эзэн ч ууртай, цалингүй чи ч ууртай, ууртай хүнд хэн ч мѳнгѳѳ баяртайгаар ѳгч үйлчлүүлдэггүй юм даа. Хэрэв чи инээмсэглэж байвал үйлчлүүлэгч чиний ѳмнѳѳс инээмсэглэх болно. Инээмсэглэл дунд ѳгсѳн, авсан мѳнгѳ баяр баясгаланг дагуулж байдаг. Мѳнгѳ хүртэл инээмсэглэдэг.

…Хѳмсгѳѳ зангидаж, духаараа хялайж харсан тѳрх баатарлаг, эрэлхэг дүр байхаа больсоор уджээ. Ѳѳдѳѳс тань инээмсэглэж харсан хүн болгон аалигүй, эсвэл сээтэгнэж байгаа хэмээн хардаг үе улираад уджээ. Хэн нэгнийг шоолон тохуурхаж, эсвэл тавлаж мушилзан ёжтой инээмсэглэдэг араншин балраад уджээ. Зүгээр л ѳнѳѳдѳр бүгдээрээ амьд байцгааж, энэ амьдралын сайн муу бүхнийг хамтдаа туулж байгаа бие биедээ инээмсэглэн талархаж, бас урам ѳгч байх нь юутай сайхан. Хүний сэтгэлийн дотоод сайхан илч нүүрэн дээр нь инээмсэглэл болон тодордог. Сэтгэл доторхи хэмжээлшгүй их талархал нүүрэн дээр нь инээмсэглэл болон гэрэлтдэг. Зүрхэнд оршиж буй хязгааргүй их хайр нүүрэн дээр нь инээмсэглэл болон илэрдэг. Тийм болохоор л нүүрний баяслыг аз жаргал дагаж явдаг аж. Бид мѳнх орших биш дээ. “ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ, БАЙГААГААРАА БАЙ” нэртэй дуу байдаг бил үү?


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 12 сарын 10, Ням гараг
Уншсан: 177 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2