Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“ХУЦ УХНА” шиг УЛСТѲРЧИД ийн БАЛАГ

2018 оны 1 сарын 27, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
politician“Цѳѳхѳн хүн амтай хэрнээ ийм их баялагтай орны иргэд нь ийм ядуу амьдарч байна” хэмээн бид гаслалдацгааж байна. Муу удирдагчдийн “балаг” Улаанбаатарын утаа шиг гэрт нь уугиж, нүдийг нь хорсгон хамрыг нь цоргих үед л дуугарцгааж байгаа хэрэг шүү дээ. Цахим орон зайн ардаас хамгийн чангаар хашгиралдаж, хамгийн ихээр мэдэмхийрч шүүмжлэх атлаа “Тэмцэж энэ байдлаа ѳѳрчилье” хэмээн уриалахад хулчийн чимээгүй болдог олон хүмүүс одоо л бодитоор нь ойлгож ухаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бид буруутанг нь олж “Шоронд хатааж, шонд дүүжлэе” гэж бархирахаас, бий болсон тогтолцооны үндсийг нь олж харахгүй, олж харахыг хичээхгүй байна. Яг үнэндээ монголчууд бидний аймхай хулчгар, зусар долигонуур, хѳѳрүү хийрхүү араншин л энэ балгийг бий болгосон юм шүү дээ. Мэдсээр атлаа мэдэхгүй байгаа юм шиг, харсаар атлаа хараагүй юм шиг бидний хандлага, асуудал амьдрал дээр нь ирж гай болохгүй л бол амин хувиа бодож, бусдын зовлонгийн дэргэдүүр дуугай ѳнгѳрдѳг бидний муухай сэтгэлгээний балаг.

1990 оноос хойшхи 27 жилд Монголын УИХ, ЗГ болон шийдвэр гаргах албан тушаалуудад 2 болон түүнээс дээш удаа сонгогдсон улстѳрчдийн нэрсийг он дарааллаар нь гаргаж жагсаагаад нэг үзье л дээ \ийм жагсаалтыг гаргах боломжтой хүмүүс байгаа байхаа\. Шийдвэр гаргах эрх мэдэлд ажиллаж байхдаа тэд юуг хийж, юуг бүтээснийг нь харьцуулаад үзье, бас тэднээс асууя.  Монгол Улсын Ерѳнхий сайдаар Ц.Элбэгдорж хэдэн удаа ажиллав? Сү, Батболд Ерѳнхий сайдаар болон Гадаад Харилцааны сайдаар хэдэн онуудад ажиллав? Хууль зүйн салбарт Ц.Нямдорж хэдэн удаа ажиллав? Сангийн Яам болон Банкны салбарт Ч.Улаан, Б.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар нар хэдэн удаа ажиллав? гэхчилэн бусад жагсаалтуудыг гаргаж үзмээр байна. Мѳн салбрын яамдуудад мэргэжлийн бус хэн хэн сайдаар болон ТНБД аар ажиллаж, салбрын хѳгжилд сайн муугаар нѳлѳѳлснийг ч жагсааж нэг үзмээр байна. Монголд маань ажиллаж байгаа “Бодлогын судалгаа”-ны олон байгууллагуудын хийх ажил уг нь энэ байгаа юм шүү дээ. Тооцоо судалгаа болон статистикгүйгээр бодлого болон хѳгжлийн талаар ярих аргагүй. Зүгээр л сэтгэлийн хѳѳрлѳѳр орилж хашгичиж, харааж зүхсэнээр бид юуг ч ѳѳрчилж чадахгүй.

Зүгээр л ѳѳрийн мэдэж байгаа хэмжээнд харьцуулаад харахаар нэг л тийм, гомдмоор дүр зургууд надад ажиглагддаг юм. Монголын улстѳрд “хуц ухна” шиг байнга л эргэлдэж байдаг хэсэг нѳхдүүд байнаа. Бараг хүн бүхэн таньдаг. Тэд ч ѳѳрсдийгѳѳ “Монгол орны хувь заяаг шийдэгчид” гээд итгэчихсэн, бид ч “тэднээс илүү мундаг нь байхгүй” гээд бодчихсон. Сонгууль болохоор тэд хэдийн малилзсан зургууд гудамж талбайгаар дүүрч, “Адгийн новш” гэдгийг нь мэдсээр атлаа “Сайн хүн шүү” хэмээн хашгиралдан даган навсагнагчид мундахгүй. Нам дагасан хийрхлийн цаана ѳчүүхэн жижиг ашиг сонирхол оршиж байдаг. Бидний хүвиа бодсон ѳчүүхэн ашиг сонирхол дээр “хуц ухна” болсон улстѳрчид тоглолт хийгээд бүр гаршчихажээ. Хэрэв эрүүлээр анзаарах юм бол ѳнѳѳдѳр бидний узэн ядаад байгаа “Тѳрѳѳс тѳрсѳн тэрбумтан”- гууд, “оффшорчид”-ийг бид ингэж тѳрүүлж, ѳсгѳн бойжуулсан. “Ниргэсэн хойноо хашгиралдаж” байгаа бидний амьдралд ийм “хуц ухна”-ууд ингэж л хандаж байна:

-Тэд огтоос айж ичихээ больсон
-Тэд ярьснаасаа ѳѳрѳѳр хийж, хийснээсээ ѳѳрѳѳр ярьдаг
-Тэд аливаа асуудлыг зѳвхѳн мѳнгѳѳр л шийдэж болно гэдэгт итгэдэг
-Тэд ТВ ийн ѳмнѳ хамгийн ухаантай, хамгийн эх оронч харагдаж чаддаг
-Tэд ѳѳр хоорондоо муудалцаж байгаа дүр эсгэвч, бүлэглэлийн эрх ашгийн тѳлѳѳ маш сайн нэгдэцгээдэг.
-Тэд ах дүүс хамаатан садангуудаа ч ийм байдалд дасгаж байна
-Тэдэнд Монгол орны ирээдүйгээс ѳнѳѳдѳр ѳѳрт нь олдож байгаа мѳнгѳ л хамгийн эрхэм зүйл

Монголын бохир улстѳрѳѳр дамжин нийгэмд болон олон нийтийн сэтгэлгээнд бий болж байгаа үзэгдэлүүдийг анзаарах ахул:

-Бид мэдлэг боловсролыг үнэлэхээ больж зѳвхѳн гадаад үзэмж болон мѳнгѳ, материаллаг хэрэглээг шүтдэг болж байна
-Бид хууль дүрэм журмыг сахихаа больж аливаа асуудлыг мѳнгѳѳр, ѳѳр юугаар ч юм бэ орлуулан “аргалж болно” гэж боддог болж байна
-Бидний ажил амьдрал улстѳрѳѳс хамааралтай болоод ирэхээр бид бүгдээрээ улстѳржиж, хоосон ярьж, хашгиралдацгаах болжээ
-Бид мѳнгѳтэй хүмүүсийг үзэн ядаж, нийгэмчлэхийг хүсэх болсон нь баялгийн буруу хуваарилалтын гай
-Бид хичээж ажиллахгүйгээр гэнэт их мѳнгѳ олж баяжиж болно хэмээн хүсэх болсон нь, хууль бус аргаар гэнэт ихээр баяжсан улстѳрчдийн муу үлгэрлэл
-Бид ѳѳртѳѳ болон ѳѳрийнхѳѳ ирээдүйд итгэхээ больсноос бүх зүйлийг муугаар тѳсѳѳлж, бусдыг үзэн яддаг болж байна
-Бид буруугаа ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайдаг болж байгаа нь бодит үнэнийг олж харах боломжийг ч хязгаарлах боллоо

За тэгээд энэ бүхний эцэст нь ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? Гэж үү?

Энэ ертѳнцѳд Монгол оронд хүн болж тѳрсѳн хувь заяаныхаа эзэн нь болж, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ѳѳрѳѳ л санаа тавьж ѳѳрчил. Энэ нутаг дээр хамтдаа аж тѳрж байгаагийн учир бие биенээ эрүүл саруулаар ойлгож, зѳв сайныг нь дэмжиж буруу мууг нь эсэргүүц. Элдэв шоунд талбайг дүүргэдэгтэйгээ адил “Утааны эсрэг ээж аавууд”-ын санаачилсан шиг тэмцэл жагсаалд заавал оролцож дуу хоолойгоо нэгтгэ. Үнэний тѳлѳѳх чиний тэмцэл, дуу хоолой бол зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ч бус үр хүүхдийнхээ тѳлѳѳх үйлдэл, үүрэг хариуцлага гэдгээ ухамсарла. “Үндсэн хууль” д заасан сонгох сонгогдох эрхээ заавал эдлэ, үүргээ биелүүл. Харин СОНГОЛТОО ЗѲВ ХИЙ. Эс тэгвэл байдал улам л муудсаар байх болно.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 29, Даваа гараг
Уншсан: 159 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 2 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3
  5  6  7  8  91011
121314151617
19202122232425
262728    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ …Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн... 2018 оны 2 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2018.02.02 ЦАГААН САРЫН ӨМНӨ: Ногоон Дарь Эхийн аялгуу OHIO-ГИЙН ЗОЧИН: АНУФИЛЬМ студийн захирал,найруулагч Ц.Эрдэнэчимэг... 2018 оны 2 сарын 2

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2