Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Валентиний өдөр буюу дурлалт хосын өдөр

2008 оны 2 сарын 14, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(5 үнэлгээтэй)
V-DayЦаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам тал, үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Ромын Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийг шувууд дурлалт хосоо, амьдралын хосоо сонгон олдог учраас энэ өдрийг “Шувуудын хуримын” өдөр ч гэж нэрлэх болж.

Энэ өдөр охид хүүхнүүд өөрийн нэрийг цаасан дээр бичиж хайрцагт хийнэ, тэр хайрцгийг залуучууд задалж аль нэг эмэгтэйн нэр бүхий бичгийг сугалан авч үүрдийн ханиа сонгодог энэ хөгжилтэй баярыг олон оронд тэмдэглэдэг болжээ.
Эртний Римийн эзэн хаан Клавдий-2 гэгч машид харгис нэгэн хаан 270 онд төр барьж байсан хэцүү цөвүүн тэр цагт цус урсгасан их дайн нь ямар ч амжилт олохгүй байсан тул хаан ихэд бухимджээ Цэрэг дайчид нь тулааны талбараас уйдаж, тухтай тайван амьдралыг эрхэмлэх болсныг гадарлаж хурим найр хийх, гал голомтоо бадруулхыг хориглосонд дургүйцсэн залуус авралт сайн хүнийг эрж Ромын Терний хотын нэгэн санваартан Валентин гэгчтэй таарчээ. Залуусын хүсэл сэтгэлийг гүнээ ойлгодог тэр ариун санваартан хэрүүл ам хийдэг эр эмийг эвлэрүүлж, ганц бие хүмүүс бие биедээ хайрын захиа бичиж, цэцэг бэлэглэхийг уриалсан байна. Идэр залуусыг уруу татсан тэрхүү ламтныг ухаан мулгуу, уур хилэнт тэр хаан баривчлан авч 270 оны 2-р сарын 14нд цаазлан гэсгээсэн түүхтэй.

Санваартан шорон гянданд тарчлан зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулхын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд “чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтжээ. Тэр цагаас эхлэн орон бүрийн залуус бие биедээ захиа бичиж,  дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд Ромын пап Геласйүс цагаатган  хоёрдугаар сарын 14-нийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлигдсан гэдэг.

Өнөөдрийн монгол

Шинэчлэгдсэн огноо: 2010 оны 5 сарын 17, Даваа гараг
Уншсан: 39733 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (10)

1. nice
Thanks for your nice work about the story, and thank you for letting us know what the Valentine's Day mean. You released my wander. So I'd like to send a big hug and kiss to everybody who loves. And good wishes, too
Бичсэн: zochinn | 2008 оны 2 сарын 15 | IP: 66.168.56.xx
2. hi
aan meddeggui bsan zuilee medej avlaa emegneltei bolovch saihan tuuh yum aa te
Бичсэн: inguun | 2008 оны 4 сарын 4 | IP: 218.25.126.xxx
3. hiu
goyo bn
Бичсэн: adde | 2008 оны 5 сарын 4 | IP: 121.143.66.xx
4. hi
goyo amidral bn
Бичсэн: adde | 2008 оны 5 сарын 4 | IP: 121.143.66.xx
5. valintiin
oo nice yumaa minga mingan hosuud toroh boltugai
Бичсэн: nergvi | 2008 оны 6 сарын 30 | IP: 60.239.38.xxx
6. orovdmoor valintiin
:'( :'( :'( ii hoorhii valintiin helmegdchij gehdee sohor baij yaj zahia unshsan yum bol(nogoo valintiinii duralsan ohin) .....................kkkkkkkkkk
Бичсэн: z..a | 2010 оны 1 сарын 26 | IP: 203.91.114.x
7. hairiin vne tsene
vneheer hair hvrtel iim aguu uchraliig bid bvhend ugdug bolohoor hvn turulhtunii aguu ih vnet zvil bolj chadsan bhaa gej bi boddog minii medeh ene tvvh vneheer aguu zvileer ih bailaa bayrlalaa udahgvi gegeen hairiin udur boloh gj bna durlalt hosuuddaa amjilt hvsey bas hairtai hvndee setgelee ilchleh gj bgaa hvmvvsde ch gsn amjilt ta nar chadna hamgiin gol ni hairtai hvnee aldahgvin tuluu temtseeree ohid,huwgvvdee amjilt manaihaan hehe
Бичсэн: dodi | 2011 оны 2 сарын 11 | IP: 202.55.191.xx
8. gunigt hair setgel
ter sanwaartan valentiin vneheer orowdoltoi iim valentiinii bayart bi durtai yaj valentiinii bayar uusseniin mdj awlaa butelgui durlal tsoom l bgaasai ta buhendee hair setgeliin ondor amjilt husie eeeeeeeeeeeee kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Бичсэн: vigtoria | 2011 оны 12 сарын 22 | IP: 202.126.91.xxx
9. ...
tnx niitelsen hund ni
Бичсэн: haha | 2012 оны 2 сарын 8 | IP: 202.126.91.xxx
10. amidral hairaar dvvren
vneheer saihan tvvh bna. zaluusa hairiihaa tuluu zorigtoi ers shiidemgii erch hvchtei bgarai. amjilt hvsey amidral gdg hairaar dvvren harin ter hair ni tanii zvrhen bdag ym shv.Bas bvh mongoliinhoo hosuudad ariin hairiin udriin mend hvrgey.
Бичсэн: munjiguu | 2012 оны 2 сарын 14 | IP: 202.55.190.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2