Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН САЙН ҮЙЛС

2017 оны 8 сарын 06, Ням гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
volunteer…Олон нийтэд тустай сайн үйлсийг санаачлахдаа:

1. Би энэ ажлыг хийгээд ямар ашиг олох бол?

2. Би энэ ажлыг хийгээд ямар нэр алдар, гавьяа шагнал хүртэх бол?

гэж дотор сэтгэлдээ бодож тооцож байгаа л бол энэ санаачлага нь хэзээ ч амжилтад хүрдэггүй. Ийм санаа бодол дээр нэгдсэн хүмүүс заавал муудалцаж, олны ѳмнѳ шившгээ дэлгэдэг. Дотор сэтгэлдээ мүү бодол агуулаад, гаднаа ѳрѳвч, тусч сэтгэлтэй мэт харагдахыг хичээх тэдний зѳв, бурууг шүүх бүр ч хэцүү. Хамгийн хорлонтой нь, дараагийн удаа хэн нэгэн ийм сайн үйлсийг санаачлан хийхэд олон нийтийн зүгээс итгэлгүй, хардсан байдлаар ханддагт байдаг юм даа. Бид олон сайн үйлсийг санаачилж хийж байхдаа үүнийг жинхнээр нь мэдэрч байсан удаа бий. Цахим харилцаа ихэд ѳргѳжин хѳгжсѳн энэ цаг дор олон нийтэд зориулсан сайн үйлсийн нэрээр залилан хийх хандлага түгээмэл болоод байна уу даа. Энэ бол муу үзэгдэл.

Олон нийтэд зориулсан сайн үйлсийг санаачлах жор хийгээд дүрэм журам гэж байдаггүй. Энэ бол хүний сайхан сэтгэл болоод амьдралын утга учир, зорилгоо гэгээлэг сайхнаар ухамсарласан хүмүүсийн зүрх сэтгэлийн илрэл юм. Энэ амьдралдаа ѳѳрийн ухаарч мэдсэн мэдрэмжээ бусадтай хуваалцах, ѳѳртэйгээ нэгэн хэмнэлд энэ ертѳнцѳд хамтдаа амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ талархал болгон ѳѳртѳѳ байгаа боломжоороо бусдад туслах хүсэл юм. Заавал баян байх албагүй ч ѳѳртѳѳ байгаа боломжоо тэдний тѳлѳѳ зориулна гэдэг сайхан сэтгэл, бас их буян. Ийм санаачлагыг хийж хэрэгжүүлэхэд их эрсдэл шаарддаг. Хийж бүтээж чадсан бүхнийхээ тѳлѳѳ сэтгэл хангалуун байна гэдэг мѳнгѳѳр ч, нэр алдраар ч хэмжихийн аргагүй гайхамшигтай зүйл. Зүгээр л зүрх сэтгэл нь баяр бахдал, ѳѳртѳѳ итгэх итгэлээр дүүрээд л ирдэг юм шүү дээ. Хийж бүтээснийх нь тѳлѳѳ чиний ѳѳдѳѳс чин сэтгэлээсээ баярлаж талархан харж байгаа хүний харц шиг гайхамшигтай сайхан нь энэ амьдралд үгүй. Олон олон үйлдэл мартагддаг гэлээ ч ийм үйлс хэзээ ч мартагддаггүй юм даа.

Сүүлийн үед “Хүүхдүүдийн эрх ашгаар бизнес хийлээ”, “Хандив нэрээр залилан хийлээ”, “Олон нийтийн ѳрѳвдѳх сэтгэл зүйг ашиглан хууран мэхэллээ” гэсэн агуулгуудтай сэрэмжлүүлэг, гомдол, хэрүүл маргаан ихээр гарч байна. Энэ бол дүр эсгэж, олон нийтийн сэтгэл итгэлийг хууран мэхэлж буй гэмт үйлдэл. Алив зүйл хэм хэмжээнээсээ халихаар ямар ч утгаа алддаг. Сүүлийн үед ямар нэгэн сэжүүр гармагц олон нийтээс хандив нэхэж, хандив ѳгѳѳгүй нэгнийг сэтгэл зүйгээр нь дарамталж, хүмүүсээс цуглуулсан хандиваараа ѳѳрийгѳѳ сурталчлан дѳвийлгэгчид олон боллоо. Энэ бүхэн нь амьдралынхаа олон асуудлыг бусдаас хамааралгүйгээр шийдэх гэж хичээж яваа зарим хүмүүст дарамт болон хувирдаг. Зарим тохиолдолд уг хандив эзэндээ очсон эсэх, юунд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй болж байгаа нь залилангийн нэгэн шалтгаан болж байна. “Лантуун дохио” багийн залуусын санаачлан бүтээж байгаа “Ид шидийн орон” байгууламж нь олны нүдэнд ил, зорилго нь маш ойлгомжтой санаачлагад хүмүүс чин сэтгэлээсээ дэмжихийг хичээдэг. Хүмүүс дарамт албадлагаар бус ѳѳрийн сэтгэл зүрхээрээ, сайн дураараа ийм үйлсийг дэмжиж байх учиртай. Ийм бодит санаачлагууд нь олон нийтэд зѳв сэдэл ѳгч, ѳѳрийн боломжуудаа эргэцүүлж, ѳѳртѳѳ итгэх итгэлийг авч ирдэг. Ийм олон сайн үйлсийн санаачлагууд нэгдэн Монголын нийгэмд, ѳнѳѳгийн залууст шинэ сэтгэлгээ зѳв ѳѳрчлѳлтийг авч ирэх болно.

…Ѳѳрийн боломжоороо бусдад тусалж, тэдний баярлаж талархсан царайг харж байх гэдэг хичнээн сайхан гээч. Тэр болгоныгоо заавал бусдад сурталчлан “Би ингээд тусалчихлаа шүү дээ. Мундаг байгаа биз?” хашгираад байх хэрэггүй дээ. Тэгвэл энэ нь “Тус биш Ус” болдог. Oлон нийтэд зориулсан сайн үйлс болгон хайраар хэмжигддэг. Чи бусдыг чин сэтгэлээсээ хичнээн ихээр хайрлах ахул бусад хүмүүс ч чамайг тэгж хайрладаг. Хүмүүсийн зүрх сэтгэл хайрын долгионоор үелзлэн бие биедээ уусан шингэж байдаг бол бид тэгтлээ мѳнгѳнд шунаж, ѳнгѳнд автаж, нэр алдрын боол болон тарчлах байсан гэж үү? Монголчууд бидний сэтгэлийн чанадад байдаг нандин мэдрэмжээ алдчихвал бид хэн болох гэж? Олон нийтийн сайн сайхны тѳлѳѳх санаачлагыг бизнес, залилан, нэр алдрын тѳлѳѳх шунал болгон хувиргамааргүй байна. Ийм муу муухай үйлдэл болгоныхоо тѳлѳѳ чи ѳѳрийн үнэ цэнэ, мѳн чанараа алдсаар байх болно. “ХҮМҮҮС ЭЭ АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА” О.Дашбалбар


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 9 сарын 09, Бямба гараг
Уншсан: 368 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах