Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Сэтгэл

2017 оны 10 сарын 11, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
eej#30  #МОНГОЛТОВЧИОНТҮҮХИЙНТАЙЛАЛ
Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”

гээд эзэн Дээдэс Чингис хааны маань айлдсан сургаал үгээр эхлэн СЭТГЭЛ гэх сэдвээр эргэцүүллээ бичихээр Гэрлийн Өргөөнөөс гаргасан сударнуудаас хайлаа.  МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ судрын хуудсыг шүлсдэн эргүүлж эргэцүүлэн эрсээр л...
Сэтгэл гэж юу г хэлээд байна вэ? Сэтгэл үгүй болох эсвэл дутахад ямар үр дагавар гардаг, хэрхэн Сэтгэлийг засах вэ? гээд хайлтаар үргэлжлүүлье. Өсөх наснаас л сэтгэлгүй гэдэг нь, сэтгэл нь дутаж, сэтгэл гаргахад яана, сэтгэлээр бүү уна гээд эмээ, өвөө, ээж, аав, эгч ах, анд найз нараараа үглүүлсээр бас одоо эргээд үр хүүхэд дээ үглэдэг болсоор хүү маань “Сэтгэл гэж юу вэ?” гэж асууснаар хариулж мэдэхгүй би бариад авах зүйлгүй энэ СЭТГЭЛ гэж юу гэсэн үг болохын эрэлд гарлаа.
-  Сэтгэл гэж юуг хэлээд байна вэ?
1.       Сэтгэлийг мэдэрч болно.
2.       Дотоод сэтгэлийг 6 мэдрэхүйгээрээ мэдэрж, хэлж яриж буй үг, биеийн үзүүлж буй үйлдлээр нь, үйлдлийн үр дүн, жаяг ёсыг даран мөрдөж байгаа эсэх, бусдад сургаж зааж ухааруулж байгаагаар нь сэтгэлийн хэмжээг нь мэдэж болдог ажээ.
3.       Сэтгэл нь савтай бөгөөд энэ сав нь дундуур, дүүрэн, дутуу,  хоосон гэсэн хэмжигдэхүүнүүдээр хэмжигдэнэ.
4.       Туйлын үнэн Сэтгэлийг ЧИН СЭТГЭЛ гэдэг. Үнэнч сэтгэл нь ХАЙРаар Чин сэтгэлийн зоригоор тэжээгдэж байдаг. ЧИН сэтгэлээр бусдыг тэтгэн, сайхан сэтгэлийн ҮРийг түгээн дэлгэрүүлэх хүмүүсийг САЙХАН сэтгэлт гэж нэрлэдэг.
5.       Сэтгэлийг бодож ухаарч  шинээр бодод үүсгэн шинэ санаа төрүүлж сэтгэл үүсч, үүнийг  сэтгэлийн ГАЛийг нь асааж, ИТГЭЛ найдварыг төрүүлж болно.
6.       Сэтгэл байхад үйлдэж буй үйлдэлдээ, бодол ухаандаа анхаарал тавин анхаарснаар огт өөр үр дүнд хүргэдэг.
7.       Сэтгэлийг өдөөн бадрааж ХӨГлөж асааж баяжуулж дэлгэрүүлж болдог
8.       Сэтгэл нь сэвтэн доройтож,харлаж хазайн бохирдохдоо амархан ба сэргэн засагддаг бөгөөд барьж дийлэхгүй бол ШУНАЛ болон сэтгэлийн шуналд автдаг.
9.       Аливаа хар бурууг сэтгэлийг тэнхээгээр, ХАЙРын сэтгэлээр ялан дийлдэг.
10.   Сайхан, муухай, өрөвч, зөөлөн, хатуу, сэтгэлтэй хүмүүс байна. Үүнийг сэтгэлийн МӨН ЧАНАР гэж нэрлэдэг.
11.   Хоёр сэтгэлийг холбосон холбоог НАНДИН холбоо гэнэ.
12.   Сэтгэлийг өвөртлөн авч явж ийш тийш дамжуулдаг бөгөөд шулуун болгон нэгэн зүгт шийдэн зүтгүүлдэг. Шулуудсан гэж ярих дуртай.
13.   Сэтгэлийг судалдаг шинжлэх ухааныг  Сэтгэлзүйн шинжлэх ухаан гэдэг бөгөөд  судлаачид гэх тусгай мэргэжилтэй хүмүүстэй.
14.   Сэтгэлийг ухамсар гэж үздэг шинжлэх ухаан ч бас байна. Оюун ухаан гэдэг.
15.   СЭТГЭЛГЭЭ гэж бодон олж, ухаарч тунгаасан мэдлэг бөгөөд олон хүмүүсийн сэтгэлийн хэм нь нэг болсон хэсэг бүлэг хүмүүсийн бодол ухааныг хэлдэг. Хайрцаглагдсан, мухардсан,  дэлгэмэл, онцгой, хойч ирээдүйгээ бодсон агуу чин сэтгэлгээтэй гээд олон олон сэтгэлгээтэй хүн ард байна.
16.   Хязгааргүйгээр сэтгэж бодохыг сэтгэлгээний ЭРХ ЧӨЛӨӨ гэж нэрлээд байна бас. Төсөөлөн бодож ургуулан Онгой нээж цэлмэн, уудлан нээж ТҮЛХҮҮР, ОНЬСООР онгойлгон задалж болдог.
+ эерэг цэнэгт сэтгэл (ЧИН СЭТГЭЛ)
-          Хасах цэнэгт сэтгэл (ХООСОН)
·       Өрөвдөн энэрч уяран хайлж зөөлөн ааш зантай Нинжин сэтгэлтэй болно.
·       Халуун дулаан ээлтэй сэтгэлтэй.
·       Сэтгэлийг дааж чадах болж, итгэл даан, тусч сайхан зантай  хүмүүн болж олон сайхан АНДтай болдог.
·       Сэтгэлийг нь дааж явах нь хүнд
·       Сэтгэл амар амгалан тайван байхад тухтай таатай байна.
·       Ард олны сэтгэл нийт олноороо амар амгалан тайван цагийн энх тунх сайн Төвшин цаг гэж нэрлэдэг.
·       ХӨГлөж Баясгаж баярлуулж, гийж гэрэл гялбаа гийгүүлж болно
·       Сэтгэлийг жолоодон залж болдог
·       Сав нь дүүрэн сэтгэл ханадаг.
·        
 
·        Уймраа самуурч тогтож өгөхгүй болж ойлгомжгүй  харгис хэрцгий болж хувирна
·       Хүмүүний сэтгэл нь эмзэглэн, гундаж гутаран, гутаан доромжлуулж,  Бугшин буглаж харлаж болдог.
·       Итгэл найдвар алдагдана
·       Хомхой хоосон бусдыг хохироож хохирол үүсгэн явна
·       Дутагдах, гачигдах гаслант ЗОВЛОНг хүмүүс үүрдэг
·        Зүрх сэтгэл өвдөн, ӨС санан хар бурууг санаж ХАТУУ сэтгэлтэн болно.
·       Өмөрч өвдөж шаналж араасаа нулимс дагуулан асгардаг.
·       Ханаж цадахгүй шунах, хязгааргүй дүүрэхгүй тул чөдөрлөж хязгаарлаж байх шаардлагатай. Үүнийг  Сэтгэлийн ХАТ буюу тэвчээрийг олсноор даван туулдаг
 
За энэхүү СЭТГЭЛ гэдгээ таньж мэдчих гээд нэлээд эргэцүүллээ. Та бас нэмэх зүйл байвал хуваалцаарай.  - Сэтгэл үгүй болох эсвэл дутахад ад ямар үр дагавар гардаг, -Сэтгэлийг хэрхэн засах вэ? асуултын эрлийг эзэн дээдэс Чингис хааныхаа сургаалаар төгсгөн дараа үргэлжлүүлье....
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”


 Хүндэтгэсэн ТУЯА ЭНХЭЭ
10-10-2017
Бусад эргэцүүллүүд маань энд бий.
http://myrangetuya.blogspot.com/
Уншсан: 77 удаа
Энэ ангилалд:

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах