Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Монголчууд дэлхийд танигдсан брэндийн эрэлд

2013 оны 3 сарын 10, Ням гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
brand/Эдийн засгийн форумын дүгнэлт/

Брэнд гэдгийг энгийн үгээр илэрхийлье гэвэл чанар гэж ойлгож болно. Монголд нутагшиж байгаа Брэнд гэх энэ үгийг зарим нэг нь “Сор” хэмээн дүйцүүлж байна билээ. Чанар гэдэг зах зээлд ямагт манлайлагч байдаг. Бас хил хязгаар гэж үгүй. Монголчуудын мөрөөдөл бол дэлхийд танигдсан брэндтэй болох. Тиймээс ч саяхан болж өнгөрсөн “Монгол Давос”-ын чуулган брэндийг бий болгох нэг л зорилго дор зангигдав.

Амьдралаар нотлогдсон нэг үнэн гэвэл энэ брэнд гэгчийг аз л дайрахгүй бол хэн нэгэн захын үйлдвэрлэгч бий болгочихдоггүй. Тал талын дэмжлэг туслалцаа хэрэгтэй болдог аж. Тэр дундаа монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ шуудхан хэлэхэд дэмждэггүйтэй бараг адил. Манайх шиг брэндийн эрэлд гарч байгаа улс оронд үндэсний үйлдвэрлэгчиддээ чиглэсэн төр засгийн дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй. Харин бидний өнөөгийн дүр төрх юу билээ. Манай нийт экспортын 70 хувь түүхий эд, харин 30-хан хувь нь бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ үүнийхээ 10 хувийг нь эцсийн бүтээгдэхүүн болгох чадамжтай гэсэн. Үндсэндээ манайх бол импортлогч орон. Энэ бүх таагүй дүр төрхийн үндсэн шалтгаан нь үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй, хөгжих хөрс суурь нь бүрэлдэж тогтоогүйтэй холбоотой. Тиймээс ч хөнгөн үйлдвэрийн хамаг үнэ цэнэтэй түүхий эдээ урд хөршийнхөнд алдаад дуусдаг. Үүний бэлээхэн жишээ нь ноос ноолуур, арьс шир. Эдүгээ Монголыг дэлхийн зах зээл дээр нүүр тахалдаг ганц бүтээгдэхүүн нь ноолууран эдлэл. Гэхдээ энэ бол брэнд гэсэн үг хараахан биш. Монголын ноолууран хувцас хэд угаагаад л бөөсөрчихдөг. Монголын брэнд гэж бид өөрсдөө тодотгодог ноос ноолууран бүтээгдэхүүний наад захын чанарын тухай дурдвал наад зах нь нэг иймэрхүү.

Хэдэн жилийн өмнөөс нэг суурин нэг бүтээгдэхүүн гэх үг манайд нэг хэсэг моод болсон. Дотооддоо брэндтэй болох гэсэн алхам. Гэхдээ үүний үр дүн гарсан. Ямарч байсан олон сум суурин, үйлдвэрлэгч нар өөрийн бүтээгдэхүүнээ эх орондоо таниулаад авсан. Хангайн бүсийн сүүний ааруул, Баянхонгорын Баацагааны ямааны ааруул, Өмнөговийн торомны ноосон бүтээгдэхүүн, Зуунмод сумын гутал, Эрдэнэтийн сарлагийн хөөвөр эдлэл гэхчлэн олонд танигдсан. Харин иймэрхүү дотоодын брэндийг дэлхийд гаргах асуудал энэ Засгийн үед тавигдаж байгаа нь сайшаалтай. Дэлхийн хэмжээнд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ярьж байгаа шигээ амар хялбар зүйл яавч биш. Брэнд буюу сор чанарыг бий болгоход бодлого, төлөвлөлт юу юунаас илүү чухал. Сууриа цутгаагүй байж, байшин барих гэж мугуйдлахтай адил гоомой хандах боломжгүй гэсэн үг. Монгол брэндийг бий болгох гэсэн нь энэ удаагийн эдийн засгийн чуулганы гол ач холбогдол. Гэхдээ энэ санаачлагыг ажил хэрэг болгоход чөдөр болох хэд хэдэн хүчин зүйл бас байна. Эхэнд эдийн засаг, хөрөнгө санхүүгийн асуудал яригдана. Удаах нь бизнесийн орчин, эдийн засгийн өрсөлдөх чадвар бичигдэх учиртай. Гэтэл эдгээрийг чуулганы үеэр шийдэгддэггүй асуудал хэмээн жижиг дунд бизнес эрхлэгчид голлон ярьж байсан байсныг энд дурдъя. Ийм байсаар байтал дэлхийд гаргах брэндийн тухай ярих нь эртэдсэн гэмээр төсөөлөгдөж магадгүй. Тийм биш ээ, ярьж байна гэдэг ажил хэрэг болохын бодит уртал хэмээн ойлгогдож байна.

Бэрхшээл бий юу гэвэл бий. Энэ жилийн эхний хоёр сарын байдлаар Монголын эдийн засаг доройтсныг дуулав. Дээр нь арилжааны банкууд өндөр хүүтэй зээлээр бизнес эрхлэгчдийг дарамталдаг гээд зовлон тоочвол мундахгүй бололтой юм билээ. Монгол Улс хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь хөдөлмөрлөдөггүй, залхуу хойрго байдлаас улбаатай гэж шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тодорхойлсон. Түүний хэлсэн үг үнэний ортой. Бүх зүйл бие биетэйгээ уялдаа холбоотой. Гэхдээ уг холбоо хаана тасарныг мэдэхэд бэрх. Үйлдвэрлэгчидэд эргэлтийн хөрөнгө, бизнесийн орчинг нь бий болгож өглөө ч тэд брэндэд дүйцэхүйц бүтээгдэхүүн хэрхэн хийх нь ойлгомжгүй байна. Дэлхийн зарим улс оронд брэндийн тухай хууль байдаг гэнэ. Брэнд бий болгохын тулд юу хийх ёстойг нэг бүрчлэн бичсэн байдаг аж. Манайх ч түүнээс туршлага судлах хэрэгтэй. Chanel, Versage, Dior зэрэг брэнд сүрчигнүүдийн үнэтэй байдаг шалтгаан нь савлагаа, хэлбэр хийцэндээ оршдог. Өөрөөр хэлбэл үнэртэй усандаа биш савандаа хамаг үнэ нь шингэсэн байдаг гэнэ. Энэ бол бодит жишээ.

Брэндтэй болох алхам амар хялбар биш. Гэхдээ боломж бол ямагт хажууд байдаг. Брэнд болох зорилт тавьж байна гэдэг өөрөө том алхам. Тиймээс санал санаачлàгаа гаргасан бол, хэрхэх загварчилалаа л цагаан дээр хараар тодорхой, дэлгэрэнгүй буулгах хэрэгтэй байна. Энэ удаагийн эдийн засгийн чуулганы үр дүнг дэлхийд танигдсан монгол брэнд бий болсон цагт дүгнэх хэрэгтэй. Түүнээс биш зүгээр хэлэлцэж, ярьж чуулснаар брэнд бий болчихгүйг онцлон тэмдэглье.
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 10, Ням гараг
Уншсан: 4907 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. алтаа ухаж биш ургуулж авъя
Алтаа ухаж биш ургуулж авъя
2010-03-27 12:14:54 , Мэдээний дугаар: #1169424

Монголын тухайд "Хєрсєн дороо болон хєрсєн дээрээ ийм их баялагтай улс дэлхийд єєр хаана ч байхгvй" гэж одоогоос зуу гаруй жилийн ємнє орос эрдэмтний нотлон хэлсэн vг тэр цагт тєдий л олон хvний чихэнд хvрч чадаагvй юм. Гэтэл тэр сайхан vгс модон улаатай муу vг шиг єнєєдєр дэлхийг уртраг єргєргєєр нь хэрээд авчихсан байх. Харамсалтай нь озоны цоорхой хурам бvр тэлж, Антрактид тив мєч бvхэнд хайлж, хуртай дэлгэр цаг агшин хумигдаж, хуурай туйрэн тэнгис далайг гатлаж буй ийм vед хувьтай тєрсєн монголчууд євгєдийнхєє єєрєєсєє харамлан байж євлvvлсэн эрдэнэсийн vvц рvv тойгтой нь мєлхєж, тохойтой нь самран орлоо.

Орлоо орлоо гээд олоод авчихсан нь vгvй. Оронд нь амь зогоох хэдэн малдаа хамар хатгах євсгvй онгичиж сэндийлсэн цєл vлдээгээд єєрсдєє хамуу, тэмбvvтэй андуурам хачин жигтэй євчинд баригдаж єссєн тєрсєн нутгаасаа дvрвэн дайжихад хvрцгээж, гол усаа ширгээн, ган гачигт тулцгаалаа. Энэ байдлаа ухаарах хvн олонгvй болохоор мухар хавцал руу орсон одос vхрийн сvрэг шиг улам цаашаа оодогнон давхилдана.

Уг нь vгэн дотор vг, vхэр дотор гиваа гэж нэг монгол цэц байдагсан. Дээр дурдсан орос эрдэмтний vгийг анзаарсан бол эдvгээ бид хєрсєн доорхи биш хєрсєн дээрх баялгаараа хооллосон шиг мєр нэр нь бvтэн, гэдэс тархи нь ч цатгалан явахсан. Газар шороон дотроо хангинах тємрийн vртэс ч vгvй Швейцарь Улс єнєєдєр дэлхийд ган боловсруулалтаар айрагт багтаж, ганц ширхэг нvvрсгvй болсон Япон орон илч гэрлээр нарнаас дутахгvй гэрэлтэж байна.

Улаан элсэн дунд гандирсын хот болон сvндэрлэсэн Дубайг хар. Бид тэднээс цєєхєн гартай хєлтэй юм уу эсвэл тэднийхнээс хvйтэн тархи зvрхтэй юм уу. Элэнц хуланцынхаа тvvхээр гайхуулж хэнхдэг цээжээ балбан хашгирснаараа монгол хvн юу хожив. Єєрийгєє л гутаан доромжлуулахад хvрлээ. Эрдэнэтийн vйлдвэр ажиллаж эхэлбэл монголчуудын амьдрал хоёр дахин дээшилнэ гэж дархтанууд уриалж байсан. Харин бидний амьдрал арав дахин доошилсон.

Тийм байтал одоо Оюутолгой, Тавантолгой хэмээн ємнєх цуурай давтагдсаар. Хэдий болтол бид тєрийн царай харж шилний цаад дахь чихрийг хэлээн хєштєл долоох юм бэ? Хавиргаан тэнийтэл шахцалдан яваа харийнхний хорхойг хvргэсэн уудам цэлгэр нутагтай. Хvн бvхэн хувьдаа га шахам газартай байж бид яагаад гар хумхин сууж гашуун амьдралаа гаслан зvхнэв. Дэлхийд "Хаан жимс" гэж цоллуулах болсон чацарганын vнэ, хэрэгцээ хоёр нvдтэйг бvлтэлзvvлж, амтайг ангалзуулж байхад бид л нvд чихгvй толгойлон байсаар байх уу. Хэчнээн их хєрс шороо, агаар ус бохирдуулж ганц кило алт авдаг билээ дээ. Тэгвэл ийм алтны vнэтэй тэнцэх ашгийг нэг тонн чацаргана єгнє. Чацарганы мод тарихад сарнай цэцэг шиг халамж шаардагдахгvй атал хєрс шороог сэргээн, агаар усыг цэвэрлэнэ. Єглєє бvр таван халбага чацаргана иддэг хvн ямар ч тєрлийн хорт хавдраар євчлєхгvй болохыг эрдэмтэд нотлоод байна. Чацарганы жимсэнд A, Е, К,, В,, В,, В4, В8,В9, D, РР, Р аминдэмvvд мєн нvvрс ус, уураг тос, амин хvчил микро элементvvд агуулагддаг. Vvнээс илvv ямар эрvvл хvнс байхав. Монгол хvнд бурхан "Хаан жимсээ" харамгvй хайрлалаа. Хэлээрээ тvлхэх, шvдээрээ хазахаа єєрєє мэдэх л vлдэж.

Халуун хvйтэнд тэсвэртэй, хєрс шороо голдоггvй энэ ургамал Монголын газар тэнгэрийг аюулаас аварна.
Чацарганыг Монголын тєр анхааралдаа авч бодлого болгох цаг оройтохын босгонд туллаа. Байгалийн унаган тєрхєє хадгалж ирсэн монгол чацарганыг дэлхий хvлээж байна.
Эрvvл хvнс эрvvл биед хэрэгтэй. Эрvvл биед саруул ухаан хэрэгтэй. Хашаандаа ч зусландаа ч чацаргана тарьцгаая. Энэ нь бидний гэр бvлийн эрvvл хvнс, vр хvvхдvvдийн маань ирээдvй байх нь дамжиггvй билээ. Алтаа хайж ухах биш тарьж ургуулж авцгаая.

С.Наранцогт /"Євсний навч" ТББ-ын тэргvvн/

Бичсэн: uwsniinawch36@yahoo.com | 2013 оны 3 сарын 31 | IP: 202.126.89.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах