Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Түүчээ эмэгтэйчүүд зорилгоо тодорхойлов

2013 оны 3 сарын 20, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Хөгжлийн түүчээ сан, Эрсдэлийн удирдлагын үндэсний төв, Оюуны түүчээ академи ТББ-ууд хамтран "Түүчээ эмэгтэйчүүд" манлайллын цогц сургалтаа өчигдөр эхлүүлэв. Сургалтад насны ангилал байхгүй бөгөөд нийгмийн аль ч салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд оролцож, 10 хоногийн турш оюуны их далайдаа хөрөнгө оруулалт хийнэ.

Эхний өдрийн сургалтыг "Зорилго тодорхой бол зам шулуун" сэдвээр доктор А.Ундраа салхийг хагалж, сонирхолтой онол, хувийн туршлагаасаа ирээдүйн манлайлагч бүсгүйчүүдтэй хуваалцсан. Тэрбээр нэн түрүүнд зорилготой байх ёстойг онцоллоо. Ингэснээр тухайн хүн тодорхой зүйлд зорьж, тэмүүлж, хүсч эхэлнэ. Гэхдээ таны зорилго тодорхой, хэмжиж болон хүрч болохуйц, бодитой ба цаг хугацаатай байх гэсэн онолоос гажиж болохгүй юм. Мэдээж хэрэг танд зорилгодоо хүрэхэд бэрхшээл тулгарч таарна. Гэсэн хэдий ч "Бүтэлгүйтэл бол ухаалгаар эхлэх шинэ боломж" гэх үг бийг сануулъя. Мөн Нобелийн хоёр удаагийн шагналт, 20 дугаар зууны гайхамшигт эрдэмтэн, физикч Мари Кюри тэргүүтэй суут хүмүүсийн амжилтад хүрсэн нууцыг уншиж судлах нь зорилгоо биелүүлэхэд түлхэц болох том алхам болох гэнэ. Энэ тухай суралцагч нар тун ч их шимтэн, нэг ч үг орхилгүй тэмдэглэн авч байсан нь сургалтын үр дүнгийн эхлэлийг харуулсан болов уу.

Сургалтын дараагийн цагт уран илтгэгч, доктор Б.Гэрэл уригдан ирлээ. Түүний ярих чадвар, бусдад нөлөөлөх байдал нь аргагүй л сурмаг санагдсан. Б.Гэрэлийн чухалчилсан сэдэв нь хандлагаа өөрчлөх тухай байв. Монголчууд нэг л тийм бүрэг ичимхий улс. Хүний нүд рүү ширтэх нь бүү хл, эгцэлж ч харж чаддаггүй. Учир нь зориггүй хүмүүс бололтой. Илтгэгч, доктор Б.Гэрэлийн хэлж буйгаар "Зоригтой хүн бол хүний нүд рүү эгцэлж харж чаддаг байх ёстой" гэх. Үнэхээр ч түүний хэлсэн энэ зүйл ул үндэстэй зүйл бөгөөд наанадаж өөртөө итгэлтэй байгаагийн илрэл. Харин сургалтад суусан бүсгүйчүүд яг энэ сэдвээр хангалттай их зөвлөмж, үнэ цэнэтэй сургамжийг олж авсан биз ээ. Үлдсэн өдрүүдэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ардын жүжигчин С.Сарантуяа, үндэсний шилдэг илтгэгч Д.Гантулга тэргүүтэй нийгэмд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон лидерүүд ирээдүйн манлайлагч бүсгүйчүүдэд ажлын бүтээмжийг ахиулах арга, манлайллын стратеги, зарчим, ажил болон гэр бүлийн харилцаагаа хэрхэн зохицуулах, багаар ажилах чадвар, стрессээ тайлах менежмент, эрүүл мэнд, харилцааны дансаа зузаатгах, эрсдлийн удирдлага зэрэг чухал сэдвүүдээр лекц уншина. Энэ удаад бүртгүүлж чадаагүй хоцорсон олон бүсгүй бий. Гэхдээ ирэх жил та бүхэнд энэ боломж нээлттэй байгааг онцлон хэлье.

 

Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 20, Лхагва гараг
Уншсан: 5537 удаа

Нийт сэтгэгдэл (3)

1. ...
энэ арга хэмжээ хаана болж байгаа юм бэ?
Бичсэн: хаана | 2013 оны 3 сарын 22 | IP: 184.78.103.xxx
2. ...
Ene iltgeliig buren eheer ni haans unshij boloh ve.
Бичсэн: Unshigch | 2013 оны 3 сарын 22 | IP: 76.239.31.xxx
3. hariult
Сургалт эхэлсэн. 4 дэх өдрөө үргэлжилж байгаа. "Тэнгэрийн цаг" цогцолборт явагдаж байгаа. Илтгэл бүрэн эхээрээ файлаар байхгүй.
Бичсэн: hariult | 2013 оны 3 сарын 23 | IP: 103.11.193.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах