Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ном бид хоёр норсон нь

2013 оны 3 сарын 26, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Өглөөний жаварт цагаан хяруу унасныг харахад намар цаг ойртжээ. Зуны амралт дуусахад гурав хоног үлдээд нойр нэг л хульжаад, сэтгэл гэгэлзээд байв. Тоглож наадсаар зуны даалгавраа дутуу хийсэнээ гэнэт саналаа. -За ямар хамаатай юм, дунд ангид орсон болохоор багш загнахгүй хэмээн тоомжиргүй дотроо бодлоо. Гэнэт энэ бодлыг сарниулан Сайнаа гэж эмээ чанга дуудав. -Миний хүү хичээл нь хэзээ орох билээ? Эмээ нь энэ сарын тэтгэврийн мөнгөөрөө хүүдээ хичээлийн хэрэгсэл, хувцас авч өгнө өө гэв. Эвий хүү минь гэсээр өдий болтол өсгөж өгсөн ачтан гэж эмээгээ би хэлж барамгүй их хүндэлдэг юм. Хааяа унтаж байхад зулай дээр минь үнсэх эмээгийн нүднээс нулимс унаж хацар нойт оргиулдаг байв. Үүнийг бодоод сэтгэл эмзэглэж байхыг бодоход би том болж байгаа бололтой. Өглөөний хүйтэн жавар өдөр болоход арилж, нар дээрээс төөнж эхэлжээ.

Халуун наранд настай хүний даралт ихсэж магадгүй учраас бушуухан явж хэдэн дэвтэр тэгээд гутал, хувцасаа цуглуулчихая гэж бодлоо. Манайх долоон буудалд байдаг учраас Нарантуул захаас нилээд зайтай байлаа. Бид хоёр өчигдрийн хийсэн цуйвангаа халуун хар цайнд хийж идчихээд гадагш гарлаа. Эмээ минь цэнхэр дээлтэй, толгойдоо бор алчуур зүүсэн бол би цагаан цамц, шорттой явав. Ингээд бид олон хүн бужигнасан Нарантуул захаас хэрэгтэй гэх бүх зүйлээ аваад харилаа. Ангийн найзуудтайгаа уулзана гэхээс нойр минь хульжаад хаашаа ч юм явчихсан бололтой сураг ч үгүй байв. Зун юу хийсэн, маргааш хэн хөөрхөн ирэх бол, миний авсан шинэ хувцас тэдэнд таалагдах болов уу гэх мэтээр элдэв зүйлийг бодсоор нэг л мэдэхэд өглөөг хүргэжээ. Сайнаа хүү эртлэн босч нүүр гараа сайтар угаан, үсээ самнаж шинэхэн авсан хувцаснуудаа бушуухан өмслөө.

Эмээ аль хэдийнэ сэрчихсэн цай бэлдэж байлаа. Цайгаа уучихаад эмээдээ баяртай гээд гарах гэтэл араас “найзуудтайгаа гоё юм авч идээрэй” гээд 1000 төгрөг дэрэн дороосоо гаргаж өглөө. -Баярлалаа гээд эмээгээ шобхийтэл үнсээд шинэ хувцас болон мөнгөтэй болсондоо баярлаж бөөн баяр гэрээс гаран сургуулийн зүг гүйлээ.

Сургууль маань гэрээс хоёр буудлын зайтай ч автобусанд суулгүй гүйгээд хүрчихэв. Хичээлийн шинэ жилийн нээлт учир дуу шуутай, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эргэн тойрон ганган хүүхдүүд, бас цэцэг барьсан танил дотно багш нар байлаа. Тэр олон бужигнасан хүн дотроос ангийнхаа найзуудыг олж хараад гүйн очиж яриа дэлгэв. Зун юу хийсэн, сонин сайхан гээд ярих зүйл мундахгүй их. Бид энэ жил шинэ багштай болно. Учир нь дунд анги буюу тавдугаар ангид дэвшиж байгаа юм.

Шинэ ангийн багш бидэн дээр ирж 5Д анги мөнүү? Багшийгаа дагаад ороорой гэв. Ингээд бид нэг л том болсон юм шиг том том алхсаар багшийг даган сургууль уруу орцгоов. Бага ангид хичээлийг нэг л багш заадаг байхад дунд ангид хичээл бүрийг өөр өөр багш орж байв. Эхний цагийн завсарлагаанаар эмээгийн өгсөн мөнгөөр найз Болдтойгоо гуанз орж пичень, ундаа хоёр авч идэв. Хичээлийн эхний өдөр тул хүүхдүүдийн сэтгэл нэг л төвлөрч өгөхгүй үймүүлж байлаа. Хичээл тарсны дараа ангийн багш бидэнд ном тарааж өгөх болов. Хүүхдүүд ямар ямар ном авахаа багшид хэлж, ээлж дараалан авч байлаа. Харин энэ үеэр тэнгэр бүүдийж бороо орохнуу гэлтэй байв. Би бороонд үнэхээр дуртай учраас битүүхэн дотроо баярлаж суулаа. Гэтэл багш миний нэрийг дуудлаа.

-Сайнаа чамд хичээлүүдийн ном бий юу? Ямар ямар ном авахаа хэлээдэх гэлээ. Би босоод багшаа надад ямарч ном байхгүй гээд монгол хэл, уран зохиол, тоо тэргүүтэй найман ном авлаа. Цүнхэнд багтахгүй болохоор нь бүгдийг нь тэврээд явахаар шийдэв. Номоо авсан хүүхдүүд явж болно гэсэн учраас би ч мөн адил сургуулиас гарав. Үнэхээр бороо орох төлөвтэй тэнгэр бүүдийж, салхи хүчтэй салхилж эхэлжээ. Сургуулийн үүдэнд жаал сууж бороо орохыг хүлээхээр шийдлээ. Харин сургуулийнхан маань бушуу харихыг хүсч буй бололтой гүйх нь харагдана.

Гэнэт тэнгэр дугарч бороо ч дусалж эхэлдэг юм байна. Хотын борхүү би бороонд учиргүй дуртай байдаг нь бас учиртай. Усан хулгана болтлоо нороод орохлээр хайрт эмээ минь намайг урьд урьдынхаасаа ч илүү хайрладаг юм шиг санагддаг юм. Тиймээс л би бороо орох болгонд юманд явах, тэгээд норох дуртай байдаг байх. Удалгүй бороо ч асгарч би ч бөөн баяр гэрийн зүг номоо тэврэн гүйж эхлэв. Борооны дусал том учир хурдан гэгч нь хамаг хувцас бас номыг минь норгож байлаа.

-Би ч яахав номоо норгож болохгүй юмсан гэж бас бодно. Бүх номоо элгэндээ тэвэрч хамаг хурдаараа гүйсээр гэрийн ойролцоо иржээ. Жил бүр яагаад ч юм ном бид хоёр нордог заншилтай болчихож. Үүндээ ч би их дуртай. Ном нороод л, би нороод л, ном бид хоёр нороод л. Гэртээ ороход эмээ яасан их сандарч, ном бид хоёрыг яасан их хайрлах бол гэхээс магнай хагартлаа баярлаж байлаа. Би бороонд дуртай, номонд ч дуртай.

Ирэх жилийн бороотой өдөр номоо тэврээд ном бид хоёр дахин норно...
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 26, Мягмар гараг
Уншсан: 6209 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах