Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

АЙДАС

2013 оны 3 сарын 26, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)

Миний хувьд энэ мэдрэмжинд нилээн их өртдөг хүн. Хэдий хүн бүрт тулгардаг асуудал авч зарим нэгний хувьд зүгээр л энгийн зүйл мэт. Монтений үзсэнээр айдас гэдэг бол хамгийг нь сорж хөшингө болгох хуй салхи хэмээжээ. Тэгвэл өдөр бүр эл мэдрэмжинд өртдөг над мэтийн хүмүүс хуй салхинд байнга өртдөг болох нь. Тиймээс л үргэлж бухимдаж явдаг юм байна.

Хүмүүний амьдралд олон айдас эргэлдэж байдаг. Хэт их баярласан, эсвэл хэт айдаст автсан үедээ хүний зүрх зогсдог тухай олон баримт байдаг. Нэгэн ром эмэгтэй аймшигт тулалдаанаас эсэн мэнд эргэн ирсэн хүүгээ хараад баярласандаа амь тавьсан тухай яриа бий. Тэгэхээр баярлах хүртэл айдас ч юм шиг. Бэрх хэцүү мэдээг сонссоны дараа хэмжээлшгүй их уй гашуу бидний сэтгэлийг зүсч эхэлдэг. Энэ л мэдрэмжийг бас айдас гэмээр.

Бидний амьдралд айдас хүргэм зүйл асар олон. Өлсөх, өвдөх, үхэх гээд тоймгүй их. Мөн бид өнгөрсөн, одоо бас ирээдүйгээ үргэлж айдсаар бөөцийлдөг. Бүр сурчихсан. Дурсамжтай холбоотой сэтгэцийн мэдрэмж гэж хэлмээр. Өнгөрсөний алдаанд айдас бий нь одоогийн амьдралд түгшүүр буюу бас л айдастай утга нэгээр үйлчидэг. Түүнчлэн ямар нь тодорхойгүй, байх үгүй нь нээлттэй биш ирээдүйгээ бас айдсаар дүүргэдэг. Сургууль төгсөх, ажилд орох, амьдрал зохиох гээд бөөн айдас. Анзаарч нэг бодож үзвэл айдас тархинд, оюун ухаанд чинь шигдчихсэн байгааг. Түүнийг арилгах боломж одоохондоо байхгүй л байх. Магад хожим үлдэх бидний үр удам энэ сэтгэцийн эмгэгээс ангижирч юун магад.

Би бол айдасгүй амьдрал байхгүй гэж боддог. Зовж шаналсан, хэцүү байдалд байгаа гэж бодуузай. Ташаа мэдээлэл болно шүү. Айдасаа ад үзэх бус амьдралын шалгуур гэж бодоод даван туулах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Айдас гэдэг өдөр тутам, бүр үүрд бидэнтэй цуг байх нь л үнэнээс үнэн юм шүү:

Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 26, Мягмар гараг
Уншсан: 10544 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. ...
enehuu esseg buten 2 jil olj unshihgui yvsandaa uneheer haramsaj bn uneheer gaihaltai essee boljee
Бичсэн: noname | 2015 оны 10 сарын 11 | IP: 202.179.20.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах