Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Хэрвээ би дахин нэг удаа амьдрах байсан бол...

2013 оны 3 сарын 26, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(3 үнэлгээтэй)
Нэлээн дээх нь үед сэтгүүл дээрээс уншиж байсан юм. Үнэхээр үнэнийг бичсэн байсан шүү.

Миний амьдрах хугацаа дуусч энэ хорвоогоос халин одох гэж байна. Хэрвээ надад энэ ертөнцөд дахин нэг удаа амьдрах хувь заяасан бол хоёр дахь удаагаа би илүү их амарч арай тайван аялах байлаа. Би өөртөө шаардлагатай цөөхөн зүйлсийг нухацтай авч үзэж, маш олон удаа алдаа гарган илүү ихийг үзэж, сурч, судлан, турших байсан. Аугаа их амжилтанд хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг дуртайяа даван туулж, өнөр олон нөхдийнхөө жинхэнэ анд найз нь байж, арай олон бүжигт явж баярлавал сэтгэл зүрхээрээ цэнгэн, ажил хийвэл чин сэтгэлээ зориулаад ханилвал хүний сайн хань болж, хүмүүст сайхан сэтгэлээр тусалж чадах байсан.

Харин би энэ удаад амьдрахдаа цаг үргэлж яарч тэвдэн сандарч, ирээдүйд нэг л өдөр жаргал бүхэн хүрээд ирэх юм шиг зөгнөн мөрөөдөж, өнгөрсөн алдаа бүхнээ дурсаж харамсан, өнөөдөр өөрт минь байгаа аз жаргалаа өчүүхэн жижиг зүйлсээр сүйтгэсээр өнгөрөөчихжээ.

Би жижиг алдааг асар том асуудал болгож, амьдралын аар саархан өчүүхэн жижиг зүйлсийг хэтэрхий их анхааран, түр зуурын хүслээ хангахын тулд ирээдүйн жаргалаа сүйтгэдэг хүмүүсийн нэг нь байжээ.

Би аяга цайгаа халуун биш бол амсдаггүй, цувгүйгээр бороонд алхаж чаддаггүй, цоорхой хувцастай бол олны дунд явахаасаа ичдэг, өчүүхэн өө сэвийг минь хүмүүс мэдчихвий гэхээс үргэлж сандарч тэвдэн санаа зовж явдаг хүмүүсийн нэг нь байсан.

Хэрвээ би энэ дэлхийд дахиад нэг удаа амьдрах байсан бол хоёр дахь удаагаа илүү олон саад бэрхшээлийг дуртайяа даван туулж, эцэж цуцашгүй эрч хүчээр өөрийгөө жигүүрлэх байсан.

Би шинэхэн амьдралдаа илүү энгийн, хөнгөн, тайван, ухаалаг хандах байлаа. Хэрвээ би амьдралаа дахиад шинээр эхэлж чаддагсан бол хаврын хавсарганд ч, намрын сэрүүнд ч хөл нүцгэн гүйж, хором мөч бүхнийг жаргалтай өнгөрөөхийн төлөө чадах бүхнээ зориулах байсан.

Миний амьдрах хугацаа дуусаж, энэ хорвоогоос халин одох гэж байна. Хэрвээ би энэ ертөнцөд дахин нэг удаа амьдрах байсан бол...
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 26, Мягмар гараг
Уншсан: 7961 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах