Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ажилгүйдлийн эргэн тойронд...

2013 оны 4 сарын 10, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
nojobД.Бямбаа /ЭША, судлаач/ бидэнд хаяглан энэхүү материалыг явуулжээ. Сонирхон уншина уу.

Иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж байгаа арга зам улс орон бүрт харилцан адилгүй боловч Европод Швед, Азид Хятад улсын бодлогууд өвөрмөц онцлогтойгоороо ялгарч байна. Шведийн нийгмийн бодлого нь “Бүх нийтийн хөдөлмөр эрхлэлт, цалингийн хамтын ойголцлын систем, хүртээмжтэй хуваариалт” гэсэн үндсэн зарчимд тулгуурласан байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй ч бай, өндөр настан ч бай бүх иргэдэд тохирсон ажлын байр бий болгож хөдөлмөр эрхлүүлэх, үндэсний бүтээмжийн буюу цалингийн хамтын ойлголцлын хүртээмжтэй хуваарилалтын бодлого юм. Манай улсын хувьд зах зээлийн эдийн засгийн харилцаанд иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулах эрх зүйн тогтолцоо бүрдэж байгаа боловч нийгмийн халамжийн чиглэлийн тогтолцоо нь давамгайлах хандлагатай болж, энэхүү харилцааг өөрчлөх зохицуулалтын суурь нь болох хөдөлмөр эрхлэлтийн бодлого учир дутагдалтай байна гэж үзэж болохоор байна. 1992 онд “Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал” батлагдсанаас хойш хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал хариуцсан яам олон удаа татан буугдаж нэгдэж байсантай холбогдон хөдөлмөр эрхлэлтийн бодлогын залгаж чанар зарим талаар алдагдаж, өнөөдөр хөдөлмөрийн бодлого нийтэд ойлгомжгүй, үр дүн нь харагдахгүй шахуу байна.

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт ямарч төлөвлөлтгүй хаус хэлбэрт орсноос энэ хөдөлмөрийн зах зээл рүү чиглэсэн хөрөнгийн үр дүн төдийлөн харагдахгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн нийлүүлэгч сургалтын салбарыг авч үзэхэд мэргэжилтэн бэлтгэхэд зарцуулж байгаа төрийн болон иргэд, аж ахуйн нэгж, өрх гэрийн төсвөөс гарсан олон арван мянган тэрбумаар тооцогдох мөнгө үргүй салхинд хийссэнтэй адил үрэгдэж байна.

Одоогоор их, дээд сургууль, коллежид суралцагчдын 62.0% хувь буюу 104720 нь нийгэм, хүмүүнлэг, боловсрол, үйлчилгээний салбарын чиглэлээр суралцаж төгсөж байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд тухайн мэргэжлийн эрэлт, зах зээлийн багтаамж бага байгаагаас дийлэнх нь мэргэжлийн бус ажил эрхлэх, эсвэл ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь энэ хүний сургалтанд зарцуулсан хөрөнгө үргүй зардал болж байна. Гэтэл Итали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын боловсролын яам тухайн сургуулийн төгсөгчдын хэдэн хувь нь ажлын байртай болсныг хөдөлмөрийн болон сургалтын төрийн хяналтын байгууллагын ВЭБ хуудсанд байршуулах, зарим шаардлагагуй мэргэжлийн элсэлтийг түр хаах зэргээр иргэд болон суралцагчдыг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авдаг байна. Нөгөө талаар улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлууд ажиллах хүчний төвлөрлийг сааруулах, нэгэнд бий болсон төвлөрөлийг ашиглах, тухайн жилийн болон ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирэх ажиллах хүчний нөөцийг ажлын байраар хангах хэмжээний оновчтой хөрөнгө оруулалт улсын хэмжээнд биш гэхэд зарим бүс нутгийн хүрээнд ч харагдахгүй, төлөвлөгдөхгүй, энэ чиглэлээр мэргэжлийн яамд ахиц дэвшил гаргахгүй байна.

Түүнчлэн сүүлийн 3 жилд жижиг үйлдвэрийг дэмжих чиглэлээр жилд 30-300.0 тэрбум төгрөг төлөвлөж байгаа боловч улсын болон орон нутгийн онцлог, зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн оновчтой чиглэл зааж өгдөггүй, төрийн бодлогоор дэмжих хэрэгжүүлэх зорилт, үйлдвэрлэл үйлчилгээг сонгодгүйгээс мэдэгдэхүйц үр дүн нь гарахгүй байгаа нь жижиг үйлдвэрлэлийн бодлого, санхүүжилт оновчтой биш, зээл авагчдын үйлдвэрлэл тогтвортой биш, ажилгүйдэлд ихээр өртөж байгаа сумын төвийн оршин суугчдад чиглэсэн тодорхой бодлого байхгүйгээс шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хөдөөгийн 308 сумын хүн амаас 213 сумын хүн ам нь цөөрсөн судалгаа гарч байна. Засгийн газрууд мөрийн хөтөлбөртэй олон мянган ажлын байр бий амлалт өгдөг ч ажлын байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээлэллийн систем байхгүйгээс хөдөлмөрт зуучлагдсан иргэдийн хэд нь шинэ ажлын байранд, хэд нь шилжилт хөдөлгөөнөөр бий болсон ажлын байранд зуучлагдсаныг ялгаж салгах боломжгүйн дээр хэдэн иргэн Засгийн газрын бодлогоор бий болгосон ажлын байранд, хэд нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн өөрсдөө санаачлан төрийн дэмжлэггүй бий болгосон ажлын байранд хөдөлмөр эрхлэж байгааг мэдээлэх боломжгүй байна.

Өнөөдөр монгол улсын нийт хүн амын 736.6 мянга гаруй нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 15 хүртэлх насны хүүхэд, 480 гаруй мянган хүн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч, 221 гаруй мянга нь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа тэтгэлэг авагч оюутан, 100-гаад мянган хүн хүүхдээ асарсны болон ажилгүйдлийн тэтгэмж авагч, 160 гаруй мянга нь төрийн албан хаагч, цэрэг/ хорих ангид хүмүүжигчдийг хамт оруулав/ буюу нийт хүн амын 1.7 сая нь улсын төсвөөс хараат шууд ашиг хүртэгчид болж гадаадад ажиллаж, сурч байгаа 100 гаруй мянган хүнийг нэмж нийт хүн амаасаа хасч тооцвол баялаг бүтээх бололцоотой ажиллах хүчинд хамаарах хүн ам маань 1 сая орчим болж байна. 2011 оны статистикийн мэдээнээс харахад ажиллагчдын тоо 1037,7 мянга байгаа нь төрийн албан хаагчдыг оруулсан тоо бөгөөд тэдгээрийг хасаж тооцоолохоор ажлын байр шаардлагатай 130-аад мянга хүн байгаа мэт хийсвэр тооцоо гарах боловч энэ бол бодит ажиллах хүчний хэрэгцээ биш юм. Өнөөдөр амжиргааны эх үүсвэр амьдралд хүрэлцэж байна уу гэвэл төрийн албан хаагчдийн хувьд ч, аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын хувьд ч хүрэлцэхгүй байна гэж хэлэх хүн нийт ажиллагчдын ихэнх хувийг эзэлж байна. Нөгөө талаар хөдөлмөр эрхлэгчдээс гадна тэтгэвэр тэтгэмжээр амьжиргаагаа зогоож байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан суралцагчдийн 80 гаруй хувь нь өөртэй таарч тохирсон цагийн болон байнгийн, түр ажил эрхлэх боломжтой, сонирхолтой, хэрэгцээтэй бөгөөд тийм хүмүүс 600 гаруй мянга байна гэсэн тооцоо гарч байна. Энэ бүхнийг нэгтгэн авч үзвэл зуны улиралд гардаг түр ажлын байрыг 100 хувь хангах, нэмж байнгийн ажлын байр шаардах хүний тоо 200-300 мянгаар нэмэгдэх боломж байна гэсэн үг юм.

Өндөр хөгжилтэй оронд өргөн ашиглаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн томъёоллуудыг авч ашиглах нь зүйтэй боловч ажилгүй иргэд, ажилгүйдлийн түвшинг тооцож байгаа өнөөгийн аргачлал манай нөхцөлд тохирохгүй байна. Өргөн уудам нутагтай манай улсын хувьд хөдөлмөрийн байгууллагад байнга бүртгүүлэх боломжгүй боловч, нөгөө талаар суманд ажлын байр байхгүй тул байнга очиж бүртгүүлэх нь ч утгагүй асуудал болж байна. Хөдөлмөрийн зах зээлийн дээрх асуудлуудтай холбогдон шинэчлэлийн Засгийн газар дараахи асуудлуудад шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байна.
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгож, аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын тоо, ажлын байрны мэдээллийн нэгдсэн сан байгуулж, нийгмийн даатгалын сангийн нэгдсэн сүлжээ хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сан хоорондын уяалдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг шинэ ажлын байр бий болгосон, ажиллагчдынхаа тоог нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжийг урамшуулах арга хэмжээнд өргөн зарцуулах,
  • Төсвийн хөрөнгө оруулалтыг хавтгайруулсан хэлбэрээр орон нутаг тэгш хуваарилах өнөөгийн төлөвлөлтөөс татгалзаж, бүс нутгийн зорилготой, ажиллах хүчний төвлөрлийг түшиглэсэн, ажлын байрыг бодитой нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлын байр бий болгох томоохон төслийг санхүүжүүлэхэд чиглүүлж, оновчтой, бодитой том хөрөнгө оруулалтууд хийхэд чиглүүлэх,
  • Халамжийн чанартай тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүүг нэмэгдүүлэх замаар ажил эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, төрийн дэмжлэгтэй ажлын байранд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цалин тэтгэврийн нийлбэрийг ажиллагчдын дундаж цалингаас дээгүүр түвшинд хүргэх дэмжлэг үзүүлэх,
  • Хүн амын 60 гаруй хувь нь төрөөс цалин, тэтгэвэр, тэтгэлэг, тэтгэмж авч байгаа өнөөгийн нөхцөл байдал үнэлгээ хийж цаашид төрийн зарим ажил үйлчилгээ, үүргийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ТББ, иргэдээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтгүй чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгохыг зогсоох, бүх шатны мэргэжил олгох сургалтын байгууллагын төгсөгчдын 80-аас доошгүй хувь нь ажлын байранд зуучлагдсан байх түвшин тогтоох, тухайн мэргэжлээр төгсөгчдын 80-аас доош хувь нь ажилд орох боломжгүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт байхгүй тохиолдолд тухайн мэргэжлээр сургалт явуулахыг түр зогсоох арга хэмжээ авах, бүх шатны сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн ВЭБ сайт ажиллуулах замаар элсэгчдийг эрсдэлээс хамгаалах, үргүй зардлыг багасгах арга хэмжээ авах,
  • Авто болон төмөр зам, барилга орон сууц зэрэг их бүтээн байгуулалтын ажилд амралтынхаа хугацаанд 2 жилээс дээш хугацаанд амжилттай оролцож байгаа оюутан залуусын сургалтын төлбөрт төрөөс хөнгөлөлт үзүүлэх, төрийн зардлаар сургах, гадаадад төрийн зардлаар сурах сонгон шалгаруулалтийн үнэлэмжинд нь тэргүүн ээлжинд оруулах, орон нутагт өөрийн хөрөнгөөр ажлын байр шинээр бий болгож байгаа жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, ажиллагчдын нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх, өөрсөдтэй нь тохирч тодорхой хугацаанд тогтмол болон патентын татвар төлөх системд шилжүүлэх, санхүүгийн тайлан болон шаардлагагүй хяналтын аливаа дарамтаас чөлөөлөх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авах,
  • Шинээр бий болсон ажлын байр, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын талаарх мэдээлэл / төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бий болсон/, сургалтын байгууллагын төгсөгчдийн ажил эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн сонин, ВЭБ сайтыг тогтмол ажиллуулах, энэ арга хэмжээнд төрөөс зардал гаргах зэрэг ажлуудыг яаралтай бодитой зохион байгуулах шаардлагатай байна.
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 10, Лхагва гараг
Уншсан: 7703 удаа

Нийт сэтгэгдэл (3)

1.  2015 Mercedes-Benz S65 AMG
selling my 2015 Mercedes-Benz S65 AMG a SEDAN in excellent condition with low milage, full option with factory fitted AC, full remote control censor security door locking system, alloy wheels, power windows, automatic transmission, leather interior and many more


Vehicle Details:

Mileage
4,421

Body Style
Sedan

Exterior Color
Designo Diamond White

Interior Color
Porcelain / Black

Fuel
Gasoline

Transmission
7-Speed Automatic

Drivetrain
RWD

Doors
4

Engine
6.0L V12 36V MPFI SOHC Twin Turbo

pls contact me by mail :

Mr George Williams

E-mail :- familyfirst_belgium@outlook.com
Бичсэн: george | 2016 оны 3 сарын 23 | IP: 45.42.142.xxx
2.  For Sale 2014 Mercedes-Benz CLA250 $10,000 USD
2014 Mercedes-Benz CLA250 for sale, Very good condition accident free and affordable price Mileage: 20,952 Exterior Color: White Interior Color Beige, Gasoline.

For inquiry email me: Robbastiaanx@gmail.com
Бичсэн: Robbie Bastiaan | 2016 оны 4 сарын 24 | IP: 86.187.159.xxx
3. Repossess Auction cars for sale at affordable prices
Auto Repossess Auction cars in good and perfect condition

Bid and Buy out your dream cars at affordable prices

Website : www.emeauctions.com

Email : info@emeauctions.com
Бичсэн: EME AUCTIONS | 2016 оны 4 сарын 25 | IP: 104.167.213.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах