Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ц.Элбэгдорж: Би Бат-Эрдэнэ, Н.Удвал нартай хамтарч ажиллана

2013 оны 6 сарын 28, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт  байгуулсан  Ц.Элбэгдорж  талархлын баяраа төв талбайд хийлээ.

Энэ үйл  ажиллагаагаар  дан ганц нэр дэвшигчийн талархлын бус,  Ардчилсан намын  ялалтын  баярыг  давхар тэмдэглэсэн  гэхэд болно.  Спикер З.Энхболд,  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, болон  цэнхэр  зангиагаар  ижилссэн УИХ, Засгийн газрын  гишүүд тусгайлан  зассан  суудлын урд талын  эгнээнд  тухалсан. Тэднээс гадна сонгуулиар  Ардчилсан намын нэр  дэвшигчийг  дэмжиж,  сурталчилгаанд  нь оролцсон  олны танил  эрхмүүд  ч ирж, ардчиллын баярыг хамт өнгөрөөв.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  гарч иртэл тэд  Хурд, Харанга,  Никитон хамтлагийг  тоглолтыг  үзэн төв талбайдаа “доргив”. Соёл,  спортын  салбарыг  хариуцсан  гэсэндээ сайд  Ц.Оюунгэрэл, жүжигчин  Аглуугийн  хамт  бүжиглэж “балай авсан” нь цугласан олонд таалагдсан. 

Өнгөрсөн  ням гаригт  Ардчилсан намаас  Ерөнхийлөгчийн  сонгуульд  нэр  дэвшигчийн  сурталчилгааны хаалтыг хийх  үед Төв талбай 100 гаруй мянган  хүний хөлд  дарагдаж байсан  бол,  өнгөрсөн пүрэв гаригийн үйл ажиллагаанд түүнээс  дутахааргүй олон  хүн цугласан юм. Баярын үйл ажиллагааг Ерөнхий сайд  Н.Алтанхуяг нээсэн  бөгөөд,  “Манай ард түмэн өөрчлөлт шинэчлэлт, эрч хүч, их бүтээн байгуулалтыг хийхийн тулд энэ түүхэн сонголтыг хийж чадлаа. УИХ, шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхийлөгч эрч хүчтэйгээр хамтран ажиллаж, өөрчлөлтийг хийнэ” хэмээн  амлаж байв.  Харин УИХ-ын дарга З.Энхболд “Сонгууль дуусч ажил эхэлж байна. УИХ-ын чуулган хуралдлаа. Одоо Байнгын хорооны хуралдаантай. Тоглолт үзэж байгаа гишүүд хуралдаа сууна шүү” гэж цугласан олныг хөгжөөв. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлэхдэээ “Хэрвээ Баачкаг зөвшөөрвөл  Никитон хамтлагийн  “Янаг  цэцэг”  дууны үгэнд  би  багахан өөрчлөлт  хиймээр  байна.   “Мэдсээр байж чи авсангүй” гэх мөрийн оронд  “Мэдсээр байж бид яллаа”  хэмээн дуулмаар санагдлаа” хэмээн  онгироод авналээ. 

Ц.Элбэгдоржийг  ялалт  байгуулахад  нийслэлчүүд санал хамгийн  их  жин  дарсан.  Үүний  хариуг  хотын дарга их  бүтээн  байгуулалт хийж, тохилог  таатай орчин  бүрдүүлж барина гэсэн.  Тэрбээр  “Нийслэлчүүд 2016 онд шинэ нисэх онгоцны буудал, 2020 онд шинэ метротой болно” гэв. Мөн гэр  хороолол үгүй болж, нийслэлчүүдээ  тохилог сууцанд, ваннтай усандаа умбаж амьдрах цаг  мөч ойрхон  байгааг  дуулгасан.  Харин  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  гарч ирэхэд, сонгогчид баяр  хүргэн  угтаж авсан юм. Ардчилсан намаас  УИХ-д  сонгогдсон  гишүүд,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  ард  фон болж,  индэрт  гарч сонгогчдод  талархлаа илэрхийлсэн. 

Энэ  үеэр  Ц.Элбэгдорж  “Ардчиллын буянаар, ард түмнийхээ буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль дэлхийн чихийг дэлдийлгэсэн, дэлхийн нүдийг нээсэн сайхан сонгууль боллоо. Ардчиллын буянаар алдартай аварга нэр дэвшлээ. Мөн төрийн тэргүүний сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшлээ. Би хамт өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартайгаа хамтран ажиллах болно. Намайг дэмжиж ажилласан ард түмнийхээ итгэлийг авч, миний өрсөлдөгчдийг дэмжсэн тэр сонгогчдынхоо итгэлийг хүлээж, тэр итгэлийг авахын төлөө улам шургуу ажиллана. Та бүхнийхээ итгэлийг даана аа.  Монголын ард түмний хүсэл мөрөөдлийг, сайн сайхны төлөө өгсөн санал бүхнийг биелүүлэхийн төлөө зүтгэх болно. Аав, ээж минь болсон ард түмэндээ дахин баярлалаа” хэмээв.
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 28, Баасан гараг
Уншсан: 6263 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах