Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг монголчуудын нэгэн эрүүл эд эс гэдгийг нийт масст ойлгуулах хэрэгтэй

2014 оны 1 сарын 14, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Яг үнэндээ... хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, хөгжлийн олон асуудал өдөр бүр шахуу яригддаг ч тодорхой үр дүнд хүрэлгүй орхигдсон хэвээр байна. Хамгийн ойрын жишээ гэвэл хэдхэн жилийн өмнө тэднийг тахир дутуу иргэд хэмээн албан ёсоор нэрлэдэг байсан. Энэ аймаар нэрийг нь орчин цагтай нийцүүлж, зөөллөж, зөв хөрсөн дээр нь буулгах гэж бодож олсон дараачийн нэр нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”. Хөгжиж дэвжих боломжгүй гэсэнтэй адил сонсогдох сэтгэлгээний бүдүүлэг дайралт. Ийм нэр томъёо нь тэднийг жирийн иргэний амьдралаас дайжуулж холдуулах нэг шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн зүгээс хийсэн ийм албан ёсны сэтгэхүйн бүдүүлэг дайралт, үүнийг дагасан массын сэтгэл зүй үүнд хамаатай. Харин энэ нэршлийнх нь асуудлаар тэднээс санал авах талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир хэлж байсан. Хэрэгжвэл олон хүний талархлыг хүлээх үр дүн гарна хэмээн найдвар төрүүлнэ.  

Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй 117 мянга гаруй иргэн бий гэх хэлбэлзэлтэй тоо байна. Хэлбэлзэлтэй хэмээн тодотгосны учир нь ахуйн болон үйлдвэрлэлийн осол зэрэг олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай байгаатай холбоотой. Уг нь доод шатны байгууллагаасаа эхлээд төрийн тэргүүн нь хүртэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн олон талт үйл ажиллагаанд хамруулан оролцуулж олон улсын хамтын ажиллагааг бүх түвшинд идэвхжүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ” хэмээн дуугарч байсан. Өөр нэг таатай мэдээ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх дэлхийн хөтөлбөрийг монголын хөрсөнд суулгахад дэмжин ажиллахаа ч дурьдаж байсан удаатай. Гэхдээ үүнийг 2015 оноос хойш далайцтай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ шууд дэмжих утгыг агуулсныг тодотгох хэрэгтэй. Чухамдаа бол Монгол Улсын нийт хүн амын  бараг гурван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Нуулгүй хэлэхэд нийгмээс гадуурхагдан, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор тэд хязгаарлагддаг. Тиймээс энэ  бүх харанхуй бараан дүр зургийг өөрчилж тэдэнд чиглэсэн ээлтэй үндэсний нийгмийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн үр шимийг хүртдэг төдийгүй түүнийг бүтээгч нь байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай юм. Наанадаж л дэд бүтцийн орчинг нь сайжруулаад өгчихвөл төвөггүй аж төрөх үүд хаалга нээлттэй болно. Харамсалтай нь шинэ сайхан замын уулзварууд нэмэгдсэн ч бас л явган хүний зам, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжийг бүрдүүлээгүйн сацуу зам дээр нь гэрлэн шон, траншейн байх бодит жишээ хаа сайгүй байна. Иймэрхүү жижиг асуудлаа шийдчихвэл нийгмийн харилцаанд оролцоод хэн нэгний тусламжгүйгээр амьдрах боломж бүрдэх бүрэн боломжтой.

Өөр нэгэн асуудал бол тэднийг халамжийн бодлогоор үргэлж тэтгээд амьдралыг нь хангалуун сайхан болгочихгүйгээс хойш хөдөлмөрлөх таатай орчинг нь дэмжих хэрэгтэй. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хөнгөлөлттэй зээл олгох, эсвэл аль нэгэн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг бодитоор үнэлж байгаа эсэхэд хяналт тавих зэрэг хийж бүтээж байгаа талаас нь дэмжих нь бодит ахиц байж болно. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо бодит, үр дүнтэй болох олон давуу тал гарч ирнэ. Хамгийн чухал нь тэднийг гурван сая иргэний нэгэн эрүүл эд эс гэдгийг нийт монголчуудад ойлгуулж, зөв үнэлэмжийг бий болгох ёстой юм. Энэ бол тэднийг нийгэмшүүлэх, нийт масстайгаа хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх эхний алхмууд.
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 1 сарын 14, Мягмар гараг
Уншсан: 5791 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах